шар мэдээ

Л.Энх-Амгалан: Манай яам ажлын ачаалалгүй, ур чадваргүй 30 гаруй хүнийг цомхотгох саналыг Төрийн албаны зөвлөлд хүргэсэн. Гэтэл…

Л.Энх-Амгалан ( БШУ-ны сайд): ” Манай яамны 125 хүнээс ажлын ачаалалгүй, ур чадваргүй 30 гаруй хүнийг цомхотгох саналыг Төрийн албаны зөвлөлд хүргэсэн.

Гэтэл дэмжихгүй гэсэн утгатай хариу өгөхөөр нь “Сонгуулийн дараа төрийн албанаас 20-30 мянгаараа халагддаг жирийн хүмүүсийн төлөө юу ч дуугардаггүй байж, яамны хэдэн хүнийг хамгаалах нь ойлгомжгүй байна” гээд шүүмжилсэн.
Яахав, энэ саналыг дараа нь хүлээж авсан л даа.

Eр нь аль ч яамны ажил хэдхэн сэтгэл зүтгэлтэй хүний нуруун дээр л явдаг юм билээ. Гэтэл манай яаманд зөвхөн “Боловсролын тэргүүний ажилтан” гэсэн ганц шагнал хариуцсан мэргэжилтэн байдаг гээд бод доо.
Мөн яамнаас тeндэр шалгаруулалтыг өөр тийш нь шилжүүлчихсэн чинь ажиллах сонирхолгүй болчихлоо гээд өргөдлөө өгч байгаа хүмүүс ч байна. Надад ажил хийдэггүй яамны 30 хүнээс сайн 30 багш илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр ядаж тэдний цалинг нэммээр байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button