шар мэдээ

Т.Ууганзаяа: Aлдcанч, алдaaгүй ч миний хань

ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмаас ялагдсан.

Э.Цэндбаатарын гэргий Т.Ууганзаяа манай сайтад сэтгэгдлээ илэрхийлээ.
Тэрбээр, “Ийм сайхан хүү төрүүлж өгсөн хадам ээж, аавдаа баярлалаа. Миний хань Сэрдамба, Бадар-Ууган ах нараар бахархаж би ийм тамирчин болно гэж мөрөөддөг байсан. Ингээд боксын спортын тогоонд 13 жил чанагдсан.

Өчигдрийн тулаанд хамаг хүчээ дайчилсан. Мундаг байсан. Гэвч харамсалтай юм болсон. Миний ханийн нас залуу, цус шингэн байна. Цаашид улам их амжилт гаргана гэж итгэж байна. Хань нь үргэлж хамт шүү. Кубын шүүгч яагаад тийм оноо өгснийг гайхсан. Хариу гараагүй байгаа. Нааштай гараасай гэж залбирч сууна. Өчигдөр бас өнөөдөр өглөө ярьсан.

Аль болох сэтгэл санааг нь өөдрөг байлгах гээд миний хань босоо хийморлог байгаарай гэж сайхан үгээр урамшуулдаг. Муу, сайн бүхнийг л хамт даван туулж байна. Манай хүн ухаантай, холын бодолтой, сэтгэл зүй өндөртэй мундаг тамирчин. Хань нь үргэлж чинийхээ дэргэд хоёр охинтой хамт бат зогсож дэмжих болно, хайртай шүү. Алдсан ч миний хань, алдаагүй ч миний хань” гэлээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button