шар мэдээ

Өргөө цагаан гэрээ сайхан тохижуулсан Монгол айлууд /Фото агшин/

“Хашаандаа сайхан амьдаръя” группт  гэр давалгаа хэмээх давалгаа явж байгаа билээ. Айлууд өөрийн өргөө цагаан гэрээ хэрхэн тохижуулсан талаар бусадтайгаа хуваалцаж байгаа юм. Манай сайт ч уншигч та бүхэндээ гэгээлэг мэдээ хүргэхийг зорьдог билээ.

Сүүлийн үед Монголчууд маань таван ханатай гэрээ маш тухтай, орчин үеийн тохижуулан амьдардаг болжээ. Үүний нэгэн илэрхийлэл болсон сайхан айлууд гэрээ хэрхэн тохижуулсан талаар хүргэе.

Уншигч та бүхэн минь санаа аваарай.

Энэхүү айл нь хашаандаа сайхан амьдархаар бүхнийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгохыг зорьж яваа залуу гэр бүл юм.

Дээр үеэс уламжлан ирсэн Монгол гэрээ цаг үетэй нийлүүлэн тав тухтай хээнцэр тохижуулжээ.

Хоёр дахь айл маань Монгол гэрт модон тавилга өөрийн гараар хийн тохижуулжээ.

Монгол гэр бол төв азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.

Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.

Монгол гэрийн хээ угалз чимэгт эрт үеэс уламжлагдан иржээ. Монгол гэрийн хананаас бусдыг хээ чимгээр чимэглэдэг. Монгол гэрийн модон хэсгүүд модон хээ чимэгтэй, хээ чимэггүй болон будгаар будсан, ямар ч чимэг будаггүй 3 янз байдаг. Эрт дээр үеэс Монголчууд өнгөний нөлөөг сайн судалж улаан, улбар өнгө бол нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлнэ гэж үзжээ. Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц байлгахгүйн үүднээс уньны цээжийг ногоон өнгөөр тайвшруулан гэрийн дотор бусад өнгөний зохицлыг бүрдүүлдэг онцлогтой. Монгол хээ маш олон янз байна. Монгол гэрийн модыг хээ уралзаар чимэглэх үед цаад дэвсгэр нь ихэнх нь улаан ба улаан хүрэн (тооно, багана, унь, хаалга), харин зөвхөн унины цээж зэрэг хэсэг ногоон байдаг.

Монгол хээ дүрслэлийн шинж чанар бол угалзлах, тасралтгүй үргэлжлэл хоёр байдаг. Угалз эврээс санаа авсан дүрсийг угалзруулан урлах нь Монгол хээ угалзны дүрслэлд хамгийн түгээмэл тохиолддог. Эдгээрт эвэр угалз, дан угалз, давхар угалз, хамар угалз, буга эвэр, аргаль эвэр, сүлжээ угалз гэх мэт маш олон ангилалд хуваана. Байгалийн юмс, ус, үүл, уул, амьтан зэргийг угалзруулан дүрсэлж, үүлэн хээ, усан хээ гэх мэт олон хээг бий болгосон байдаг. Харин өнцөгт хэлбэрээр дүрслэгддэг хээ олон байна. Монгол хээ дүрслэлийн том хэсэг бол өнцөгт хээ юм. Монголын алдартай өлзий хээ, алхан хээ, хатан сүйх зэрэг хээнүүд үүнд орно. Эдгээрээс гадна дүрслэл, бэлгэдэл, шашин зэрэгтэй холбоотой олон зуу мянган Монгол хээ байна.

Гурав дахь айл маань Өмнөговьд амьдардаг айл аж.

Монгол гэрийн бүтэц: Гэрийн мод Хана Хаалга Тооно Багана Унь Шал Гэрийн бүрээс Цаваг Дээвэр Туурга Гэрийн гадуур цагаан бүрээс Өрх багтдэг.

Гэр нь яс мод болон бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна.

Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ.

Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.

 



Post Views:
6

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button