шар мэдээ

Жүжигчин Ц.Ганзориг: Би үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш үнэрлээд үнсэх үрсийнхээ төлөө амьдарч яваа эцэг хүн

“Овжин охид” киноны Сампилын дүрээр олноо танигдсан жүжигчин Ц.Ганзориг нь энэ оны зургаадугаар сарын 5нд Төрийн дээд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан билээ. Тэрээр хошин урлагийн “Маск” продакшнд харъяалагдаад 15 жил ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа юм.

Жүжигчин Ц.Ганзориг нь оюутан ахуй цагаасаа л дэлгэцийн уран бүтээлд тоглож, УДЭТ-ийн туслах найруулагчаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрээр “Овжин охид”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Аз жаргал”, “Нийслэл хүүхэн” зэрэг дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүрүүд бүтээсэн.

Түүний хүүхэд нас  Ховд, Увс, Завхан гээд баруун аймгуудаар өнгөрсөн гэдэг. Тэдний ээж аав нь замчид учраас хүүхэд насаа баруун таван аймгаар дамжин өнгөрүүлсэн. Тиймээс эмээгээ дагаад зам ангиудаар их явдаг байж. Сүүлд хотод шилжиж ирэн Дэнжийн мянгад хүүхэд нас нь өнгөрчээ. Бүжиг, дуу их сонирхдог.,Шүлэг уншиж “Уран жиргээ” улсын уралдаанд ордог байсан тэрээр  КУДС-д н.Чинзориг багшийн ангид элсэн орсон аж. Ангидаа хамгийн бага нь буюу 14 настай оюутан болж, 18 настай сургуулиа төгсөж байжээ.

Тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа наймдугаар ангид ордог жилээ жүжигчний ур чадварын шалгалт өгөн тэнцэж сургуулиа төгсөлгүй шууд “Соёл” хувийн их сургуульд орсон ч тус сургууль хоёр жил болоод хаалгаа барьжээ. Ингээд аргагүйн эрхэнд МУГЖ П.Цэрэндагва багш биднийг Кино урлагийн их сургууль руу шилжүүлсэн түүхтэй. Дөнгөж 14 настай хүүхэд зохиол уншиж, жүжигт тоглоно гэдэг амаргүй даваа. Хамгийн хүндрэлтэй нь балчир хүүхэд учраас дүр олддоггүй байлаа. Хайр дурлал, зодоон тулаантай хэсгүүдээс байнга хасагдаж, жижиг туслах дүрүүдийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Үүнээс үүдэн дипломын жүжигт “Үл мэдэх цэцэгхэн хотхон” хүүхдийн жүжгийг надад зориулан тоглож байсан удаатай.

Тавдугаар ангид байхдаа 100-ийн ундаа зарж эхэлсэн. Түүнээс хойш хичээл сургуулийн хажуугаар ажил хийж ээж ааваасаа мөнгө авдаггүй хүүхэд болсон. Хааяа автобусны мөнгөгүй үед дэнжийн мянгаас сургууль руу гаа алхдаг  байв. Хичээл орох явцад нэг давхрын “гөөхийний цех”-ийн үнэр хамар сэтлэх шахаж, ходоод хоржигнож явсан үе бий. Заримдаа худалдагч эгчийг найрч, хэв гаргаад илүү гарсан үлдэгдлийг нь иддэг байв. Одоо бодоход оюутан нас маань дурсамж дүүрэн өнгөрчээ хэмээжээ.

Анх маск продакшнд орж байсан түүхээ тэрээр хуваалцахдаа. Оюутан байхдаа Б.Баатар найруулагчийн нэг кинонд туслах дүр бүтээжээ. Кинонд явж байх үед Б.Баатар найруулагч  “сургуулиа төгсөөд шууд ирээрэй. Чамайг шалгалтгүй авна” гэж хэлж байсан. Би суругуулиа төгсөөд очсон л доо. Харамсалтай нь нэг сар гаруй хугацаанд туслах найруулагч хийж байгаад гарсан. Түүний дараа ТВ9 телевизэд дуу оруулагчаар ажиллаж байгаад “Шинэ үе” продакшны тоглолтод оролцож байсан. Тэгээд “Маск” продакшн маань байгуулагдаад жил гаруй болж байхад шалгалт өгөөд орж байсан.

Жүжигчин Ц.Ганзоригийн гэргий Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн Баясгалан хэмээх бүсгүй бий. Анх эхнэрээ оюутан байхад нь авж сууж байсан гэдэг. Хосууд маань одоо өнөр өтгөн гэр бүл болсон бөгөөд таван хүүхдийн ээж аав юм.

Сайн аав, халамжит хань, өнөр өтгөн гэр бүлийн гишүүн тэрээр “Би үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш үнэрлээд үнсэх үрсийнхээ төлөө амьдарч яваа эцэг хүн”.

Би таван сайхан хүүхдийн аав тэдэндээ буруу үлгэрлэж болохгүй тийм учраас хүн чанартай, зөв хүн байхыг хичээдэг. Оюутан байхад багш минь “Уран бүтээлч хүн эхлээд ”хүн” байх хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэр үгийг л санаж явдаг даа хэмээжээ.

 

Ингээд сайхан гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсээд уншигч та бүхэндээ жүжигчин Ц.Ганзоригийн гэр бүлийн зургийг хүргэе.

Бага охинтойгоо

Том охинтойгоо

 

 

 



Post Views:
0

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button