Мэдээ

Н.Болорчимэг: Би 17 настай, Хэнтий аймгаас ирж аавынхаа МАШИН ЗАСВАРЧИН мэргэжлийг тултал нь эзэмшихээр хотод ирсэн

1998 онд аравдугаар ангиа төгсөөд их сургуульд орох болов. Тэр үед ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжээгүй байсан юм.

Би мэргэжлээ хэдийнэ сонгосон байсан болохоор МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимээс зохион байгуулдаг сургалтад явж, зохион бичлэг бичиж эхэлсэн үе. Аав маань намайг хуульч болгохыг хүссэн ч хэрэг төвөгт орсон хүмүүстэй ажиллана, эвгүй ажил гэж бодоод татгалзав.

Тухайн үед Монголд олон телевиз байгаагүй юм. МҮОНТ-ээс гадна 25-р суваг телевизийг байгуулаад удаагүй байсан үе. Би сэтгүүлч Г.Золжаргалын нэвтрүүлгүүдийг үзэх дуртай, түүний үнэнч үзэгчдийн нэг байв. Өөр өөр мэргэжилтэй, амьдардаг газар орон нь эрс тэс ялгаатай хүмүүсийн ярилцлагыг үзээд сэтгүүлчийн ажил сонирхолтой, адал явдал дүүрэн санагдав. Ингээд огт эргэлзэлгүй энэ мэргэжлийг сонгосон. Аравдугаар ангийн хүүхэд байсан тул авах цалин энэ тэрийг огт бодсонгүй, судалсангүй.

-Би 17 настай. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас ирсэн. Бид эхээс гурвуулаа. Би айлын дунд хүүхэд. Эгч, дүү хоёр маань өөр мэргэжил сонгосон болохоор аав надад ажлыг нь өвлөж аваач, чи чадна гэсэн юм. Иймд би эмзүйч болно гэсэн бодлоо орхисон. Аав мэргэжлийг нь албан ёсоор эзэмшээгүй ч 30-аад жил машин засаж байна. Манай хашаагаар дүүрэн хүмүүсийн засуулах машин байдаг. Машины сэлбэг хүнд болохоор эмэгтэй хүнд энэ мэргэжил хэцүү. Гэсэн ч би мэргэжлээ тултал нь эзэмшинэ. ☝🥰

Зарим хүүхэд гоёмсог дүрэмт хувцас өмсөн, гудамжаар цэх алхах цагдаа, цэргүүдийг хараад хүчний байгууллагад ажиллахаар эргэлт буцалтгүй шийддэг. Ээж аавынхаа эсвэл эмээ өвөөгийнхөө мэргэжлийг өвлөх нь ч түгээмэл. Харин одоогийн хүүхдүүд мэргэжлээ яаж сонгодог вэ?

Монгол-Солонгосын политехникийн коллежийн оюутан н.Болорчимэгтэй ярилцав.

-Би 17 настай. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас ирсэн. Бид эхээс гурвуулаа. Би айлын дунд хүүхэд. Эгч, дүү хоёр маань өөр мэргэжил сонгосон болохоор аав надад ажлыг нь өвлөж аваач, чи чадна гэсэн юм. Иймд би эмзүйч болно гэсэн бодлоо орхисон. Аав мэргэжлийг нь албан ёсоор эзэмшээгүй ч 30-аад жил машин засаж байна. Манай хашаагаар дүүрэн хүмүүсийн засуулах машин байдаг. Би есдүгээр ангиа төгсөөд аавтайгаа ярилцаад, автомашины засварчин болохоор шийдсэн. Машины сэлбэг хүнд болохоор эмэгтэй хүнд энэ мэргэжил хэцүү. Гэсэн ч би мэргэжлээ тултал нь эзэмшинэ. Тэгвэл ажиллах боломж маш их бий. Монголд нэг гэр бүлд хоёр автомашин байдаг боллоо. Автомашины засварчин, инженерүүд хаана ч очсон газардахгүй.

Хэнтийд коллеж байдаг ч би энэ сургуулиа төгсөөд их сургуульд үргэлжлүүлэн сурах учраас нийслэлтэй эртнээс танилцъя гээд ирсэн. Өнөөдөр бидний ажлын байран дахь дадлагын эхний өдөр. Ирэх оны нэгдүгээр сард төгсөнө. Тэр хүртэл энд өглөө орой бүр хуруугаа уншуулж, ажилтан нь юм шиг л ажиллана.

Политехник коллежид сурахын давуу тал гэвэл сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг. Тийм болохоор би гэрийнхнээсээ мөнгө авдаггүй. Ирэх жил коллежоо төгсөөд их сургуульд сурна. Зарим хүн “Чи коллежид сурдаг юм уу, коллежийн сургалт чанаргүй биш үү” гэж асуухад би үгүй л гэж хариулдаг.

Улс даяар энэ өдрүүдэд МСҮТ болон политехникийн бүртгэл үргэлжилж, энэ сарын 20-нд дуусна. 2021-2022 оны хичээлийн жилд хэчнээн элсэгч авах, ямар мэргэжлүүд илүү эрэлттэй байдаг талаар 1966 оноос хойш мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй Монгол-Солонгосын политехникийн коллежийн дэд захирал Г.Болдбаатараас тодруулав.

-Бид сургалтын хөтөлбөрөө сайжруулах, багш нараа чадавхжуулах, сургалтын тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор БНСУ-ын КОИКА байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажилладаг. Манай сургууль жилд 800-900 оюутан хүлээн авдаг. Тэдний 60-70 хувь нь орон нутгаас ирдэг юм. Сүүлийн жилүүдэд ээрэх, сүлжмэл гэх мэт хөнгөн үйлдвэрийн ангиуд эрэлт багатай байна. Уг нь ажлын байр ихээхэн эрэлтэй. Автомашины засварчин, автомашины кузов засварчин, хэвлэлийн график дизайнер, загвар зохион бүтээгч, гагнуурчин болох хүсэлтэй олон хүүхэд ирдэг.

Манай сургуулийг 2.5 жил сурч төгссөн хүүхдүүд дараагийн шатны сургуульд үргэлжлүүлэн суръя гэвэл 1.5 жил сураад бакалаврын диплом авах боломжтой. Иймд хүүхдүүд манай сургуульд бүртгүүлэх нь их. Ингэснээр эдгээр хүүхдүүд бага зардлаар дээд боловсролтой болно. Учир нь МСҮТ-үүд, политехникийн коллежууд төлбөргүй. Техникийн боловсрол олгох сургалтууд л жилийн 450 мянган төгрөгийн төлбөртэй. Бусад ангиуд материалын зардал болох 180 мянган төгрөг л нэг удаа авдаг.

МСҮТ-үүд, политехникийн коллежууд төлбөргүй.

Есдүгээр ангиа төгсөөд мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүүхдүүд үеийнхнээсээ түрүүлж ажил амьдралын гараагаа эхлүүлж байна. Манай төгсөгчдийн 65-70 хувь нь шууд ажлын байртай болдог. Бид 100 орчим ажил олгогчтой хамтран ажилладаг юм. Зургаан сарын турш дадлага хийхдээ сайн байсан хүүхдүүдийг аж ахуйн нэгжүүд ажилд авчихдаг. Цалинтай дадлага хийлгэдэг байгууллагууд ч бий. Мөн орон нутгаас ирсэн, сургуулийн дотуур байранд суудаг хүүхдүүдэд сар бүр 70 мянган төгрөгийн хоолны мөнгө өгдөг гээд МСҮТ, коллежийн давуу талууд бий.

Мэргэжлийн боловсролын салбарт нийт 2890 багш ажиллаж байна. Тэдний зарим нь хүүхдүүдэд ерөнхий боловсролын суурь хичээл заадаг бол зарим нь мэргэжлийн хичээл ордог. Томоохон бүтээн байгуулалтууд, үйлдвэр болон үйлчилгээний байгууллагуудад ажиллаж буй, аж ахуйн нэгжүүдийн хамгийн гол тулгуур болсон мэргэжилтэй ажилтнуудыг эдгээр багш нар бэлтгэж байна. Монгол-Солонгосын политехникийн коллежийн автын инженер, механикийн багш Б.Ганболд:

-Би 16 дахь жилдээ багшилж байна. Манай тэнхимийн 11 багш автын мэргэжлийн дөрвөн чиглэлээр мэргэжилтнүүд бэлддэг. Уг нь нэг ангид 25-30 хүүхэд сурах ёстой ч 30-аас дээш хүүхэдтэй байна. Манай тэнхимд элсэх хүсэлтэй хүүхдүүд их. Бид лабораториудаа, симулятар гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүнээ гурван удаа шинэчилсэн. Нэг хүүхдэд ногдох талбайгаа ч нэмлээ.

Сүүлийн хоёр жилийн турш цахимаар хичээллэсэн. Хүүхдүүд өөрсдөө машины эд ангиудыг задалж угсрах ёстой ч голдуу бичлэг үзсэн юм. Иймд би энэ намар дадлага хийх хүүхдүүдээ хүлээлгэж өгөхдөө ажил олгогч нарт онолын мэдлэг зонхилсон хүүхдүүд ирсэн гэдгийг онцлон тайлбарлаж байна. Шавь нар маань энд тэндгүй ажиллаж байгаа болохоор тэдэнд шинэ оюутнуудаа танилцуулдаг. Чи анх ямар байсан билээ, тийм л хүүхэд шүү гээд захидаг юм. Бид сүүлийн хоёр жилийн турш хөөцөлдөж, оёдол, автын мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдээ үндэсний хэмжээнд анх удаа магадлан итгэмжлүүллээ. Энэ бидний хамгийн том амжилт.

Сүүлийн үеийн авто машинууд электроник болсон. Өмнө нь механик байв. Иймд механик, электроникийн хосолсон мэргэжил эзэмшүүлэх шаардлага үүслээ. ХБНГУ-ын GIZ байгууллагатай энэ чиглэлд хамтран ажиллаж, бид герман мэргэжилтнээс сургалт авсан. Энэ мэргэжлийг эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийг саяхан хоёр багш боловсруулж дууслаа. Ингэснээр улсын хэмжээнд автын мэргэжлээр сургаж буй МСҮТ, политехникийн коллежууд манай багийн сургалтын хөтөлбөрийг ашиглана.

Нэг хэсэг хаа сайгүй вьетнам кузов засварын газрууд байв. Харин одоо цөөрсөн. Монгол засварчид ажиллаж байна. Манай хүүхдүүд “Оюу толгой”-д ажиллана л гэж ярьцгаадаг. Зарим төгсөгч ШУТИС-ийн авто механикийн гуравдугаар дамжаанаас цааш үргэлжлүүлэн сурдаг. Миний бодлоор манай сургуулийг төгсөөд хоёр жил ажилласны дараа ШУТИС-д орвол сайн инженер болно.

Их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсээр байна. Төрийн мэдлийн их сургуулиудын захиргаа хэдий үнээ нэмэх хүсэлтэй ч эрх баригчид г зөвшөөрдөггүй, хүчээр шахуу төлбөрийг тогтоож байна. Харин хувийн их сургуулиудын төлбөр мэргэжлээсээ хамааран олон сая төгрөгөөр яригдана. Иймд жил бүрийн наймдугаар сар эцэг эхчүүд сургалтын төлбөрийн зээл авч, энэ нь цаашлаад инфляцад хүртэл нөлөөлдөг. Харин МСҮТ, политехникийн коллежууд төлбөргүй байдаг нь өрхөд санхүүгийн дарамт үүсгэхгүй сайн талтай.

Мөн эдгээр хүүхдүүд хугацаа алдалгүйгээр их дээд сургуулиудад үргэлжлүүлэн сурах боломжийг БШУЯ, НХХЯ-ны хоёр сайдын хамтарсан тушаалаар олгожээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд диплом өвөртлөхөөс илүүтэй ур чадвар эзэмшиж, түүнийхээ үр шимээр амьдрахыг хүсэх залуус олон болжээ. Тэдэнд МСҮТ-үүд, коллежууд сонголт хийх бас нэг хувилбарыг олгож байна.

Post Views:
1

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button