Мэдээ

30-хан см өндөртэй буйдан дээрээс дагзаараа унаснаас болж үхэлтэй тэмцэлдэж буй Б.Мөнхбаяр хүүд амьдрал бэлэглэцгээе

Б.Мөнхбаяр хүүдээ амьдрал хайрлая. Аав ээжийн алдрай хүү Б.Мөнхбаяр нь 2020 онд гэр бүлдээ баяр баясгалан бэлэглэж мэндэлсэн бөгөөд хүн бүхний хайрыг татсан бяцхан зүрх билээ. 2021 оны 7-р сарын 8-ны тэр нэгэн өдөр биднийг хэлж ирдэггүй зовлон дайрлаа. Хүү маань ах, эгчтэйгээ тоглож байгаад гучхан сантиметр өндөртэй буйдан дээрээс дагзаараа унаж, тархины төв артерын судас тасарч, гавлын яс заадсаараа цуурсан оноштойгоор яаралтай мэс засалд орсон юм. Бяцхан биедээ ахадсан хүнд мэс заслын дараа тархины 50% буюу зүүн тархи бүхэлдээ үхэжсэн гэсэн оноштойгоор ГССҮТ болон ЭХЭМҮТөвд хэвтэн эмчлүүлж байна.

Хүү минь цаг хором бүрт амьдралын төлөө тэмцэж байгаа нь эмч нарын хэлсэн оношноос харагдаж биднийг хэзээ ч шантарч болохгүй гэдгийг сануулах мэт. Анх ГССҮТөвд оношлуулахад эмч нар хүүг минь 7 хоногоос илүү тэсэхгүй гэж хэлсэн нь бидэнд маш хүнд цохилт болсон. Гэтэл зоригт бяцхан хүү маань 2 сарын хугацаанд үхэлтэй тэмцэлдсээр байна. 9-р сарын 7-ны өдрийн сүүлчийн зургаар үхэжсэн хэсэгт тэлэлт үүсч одоогоор тархины 70% нь үхэжсэн байдалтай байгаа тул яаралтай гадаад улсад эмчлүүлэх шаардлага тулгарлаа. Хүний тархи нь дэлхий дээрх хамгийн өндөр зардалтай эмчилгээ хийгддэг бөгөөд 800-900 сая төгрөгийн эмчилгээний төлбөр одоогоор тодорхойлогдоод байна.

Энэ нь маш их мөнгө тул бид гэр бүл, хамаатан саднаараа дэмнээд ч хүч хүрэхгүй тул сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүсч байгааг хүлээн авна уу. Олны хүч оломгүй далай гэдэгчлэн та энэхүү захидлыг уншиж байгаа бол бага гэж санаагаа чилээлгүй боломжоороо туслаач гэж хичээнгүйлэн хүсье. ХААН Банк 5005616268 Б.Баяртүшиг /Аав/ ХХБ 450027194 Б.Баяртүшиг /Аав/ Утас: 9904-4415



Post Views:
9

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button