шар мэдээ

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 1,021 километр гүйжээ

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 46 дахь өдрийн гүйлтээрээ 1,021 км замыг туулж, Сэлэнгэ аймгийн “Ээж мод” гэдэг газарт иржээ.

Тэрбээр “Хилийн 0108 дугаар ангиас наймдугаар сарын 1-нд холын зайн гүйлтээ эхлүүлээд энд ирлээ. Үлдсэн замаа амжилттайгаар туулж дуусгана.
Гүйлтийн хугацаанд намайг дэмжсэн ангийн захирагч болон ХХЕГ-ын хамт олон, замын турш дэмжиж угтан авч, үдэн гаргасан бүх хүмүүст баярласнаа илэрхийлье.

Үлдсэн замаа саадгүй туулаад очих болно гэдгээ хилчиддээ амлаж байна” гэлээ.
Ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр замдаа гарсан юм.

Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцжээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button