шар мэдээ

Туяа: Улстөрчидөөс надад янз бүрийн санал ирж л байсан түүнийг нуугаад байх юм байхгүй дэлгэе

“Single ladies” киногоороо vзэгч, фэнvvдтэйгээ vргэлж хамт байдаг жvжигчин А.Туяатай тус киноны дөрөвдvгээр ангийн тухай болон амьдралд баримталдаг зарчмынх нь талаар ярилцлаа.

-“Single ladies-4” буюу “Эхлэл ба Төгсгөл” шинэ уран бvтээл маань нээлтээ хийж, vзэгчидтэй уулзахад бэлэн болж байгаа. Тvvхэн сэдэвтэй уг бvтээлийн зураг авалт таван сарын турш vргэлжилж, 300 гаруй хvний хvч хөдөлмөр шингэж бvтсэн гэдгээрээ бусад ангиудаас онцлог.

 

2013 оноос өнөөг хvртэл долоон жилийн турш бид vзэгчидтэйгээ хамт байжээ. Биднийг vздэг хvмvvстээ маш их баярлалаа, хайртай шvv гэж хэлмээр байна. Удахгvй “Эхлэл ба Төгсгөл” буюу дөрөвдvгээр ангиар уулзацгаая. Та нарт таалагдана гэдэгт итгэж, найдаж байна.

-Энэ удаагийн ангид Та ямар дvр бvтээсэн бэ, зах зухаас нь сонирхуулж болох уу?

-Миний хувьд урьд урьдынхаас арай өөр дvр дээр ажилласан байгаа. Та бvхэн vзээд дор бvрнээ нэг сэтгэгдэл төрөх болов уу. vндсэн гурван жvжигчин хэвээр байгаа. Гэхдээ шинэ уран бvтээлчид дөрөвдvгээр анги дээр нэмэгдсэн. Ер нь, анги бvрт продюсер маань шинэ залуу уран бvтээлчдийг оруулж ирдэг. Тэр жишгээр бас нэг сайхан залуу, сайхан бvсгvйн шинэ дvр нэмэгдсэн байгаа.

-Төгсгөлийн анги уу, эсвэл ахиад тавдугаар анги гарах уу. Энэ анги ямар мессежийг олонд хvргэх вэ?

-Хvн бvр өөрийнхөөрөө ойлгоно байх. Дахиж гарахгvй байх гэж хувьдаа бодож байна. Гэхдээ аливаа юмыг урьдаас тааварлашгvй шvv дээ. Киног vзээд хvн бvр өөрийнхөөрөө хvлээж авах байх. Миний хувьд, хvний амьдралд хувь заяа гэж байдаг эсэх, эмэгтэй хvний зураг төөрөг гэж юу болох, хайр дурлалын талаарх мессежийг хvргэх юм.

Зарим хvмvvс хэр элдэж байгаад суучихдаг бол зарим нь хайртай дуртай, чамгvй бол v х н э, хатна гэж байснаа салчихдаг шvv дээ. Энэ бvхнийг шигтгэж, харуулахыг хичээсэн уран бvтээл болсон доо.

-Өнгөрсөн он Таны хувьд уран бvтээлийн олз омог дvvрэн байв уу?

-Уран бvтээлийн хувьд өгөөжтэй сайхан жил улиран одлоо. Би дөрвөн жил завсарласны эцэст тайзан дээр эргэн гарсан. “Мөрөөдлийн театр”-ын хамт олны тавьсан “Дундын бvсгvй” шоу драмын хоёр жvжгийн гол дvрд тоглолоо.

Энэхvv жvжиг маань бvтэн жил дамнан тоглогдож, Монголоо тойроод зогсохгvй БНСУ-ын 11 хотод олны хvртээл болсон. Манай vзэгчид, ялангуяа залуучууд ийм төрлийн драмыг сайхан ойлгож, хvлээн авдаг болсон байна лээ. Дэлгэцийн уран бvтээлийн тухайд, шинэ жил, цагаан сар, наадмын контентуудад оролцсон. Дээрээс нь хоёр кинонд туслах дvр бvтээсэн гэх мэтчилэн тоочвол олон байна.

Миний хувьд, аливаа уран бvтээлд оролцохдоо цензур заадаг. Би олны танил гээд бvх газар яваад байхыг хvсдэггvй. Өөрт маань таалагдсан бvтээл байвал шууд л ордог, харин ормооргvй санагдвал юу ч амласан тоглодоггvй, тийм эрс өөрийнхөөрөө зантай.

-Тэгвэл гуйж тоглосон уран бvтээл байна уу?

-Ёстой бардам хэлье, гуйж орж байсан бvтээл байхгvй шvv. Би чинь киноны пробонд ч орж vзээгvй, тийм нэг хvн шvv дээ. /Инээв/

-Та Монголын сайхан бvсгvйчvvдийн нэг яах аргагvй мөн. Хvн бvр л Таны хувийн амьдралын тухай сонирхдог. Хуримаа хийж, хvvхэдтэй болох төлөвлөгөө байна уу, заавал хариулах албагvй шvv, уучлаарай?

-Тэгвэл хариулмааргvй байна. Хувийн асуудлаа хувьдаа vлдээе тэгэх vv. Мэдээж найз залуутай. Аз жаргалаа чимээгvй эдэл гэдэг vг байдаг шvv дээ. Энэ vгэнд би итгэдэг болсон. Бvх зvйлээ дэлгэх нь буруу юм шиг санагддаг. Хvн жаргасан ч, зовсон ч өөрөө л тэр бvхнийг даван туулах хэрэгтэй гэдэг шинэ дvрэмтэй болсон.

-Тэгэхээр найз залуугаа булаалгаж хаширсан байх нь ээ?

-Найз залуугаа булаалгах нь ч хаашаа юм. Тиймэрхvv халдлагад олон өртөж байсан. Гэхдээ энэ бол хvний амьдралд байдаг л зvйл. Нэг их байдаггvй юм яриад байгаа юм биш шvv дээ. Сургамж авсан л гэсэн vг. Ер нь, хvvхэдтэй болсон ч би та нарт хэлэхгvй. Намайг хvvхэдтэй, эсвэл хvvхэдгvй гэдгийг хэн ч сайн мэдэхгvй шvv дэ. /Инээв/

-Хvн өөрөө өөрийгөө олно гэж байдаг. Тэр болтлоо элдэв янзын дvрд хувирч явдаг. Таны хувьд өөрийгөө олсон уу?

-Би өөрчлөгдөж байдаг ч жанжин шугамаа алдахгvй байхыг хичээдэг. Миний баримталдаг гол зарчим бол өрөөлд гай, тvвэг удахгvй амьдрах. Тухайн хvн мянган буруу зvйл надад хийсэн ч тvvнийг ойшоолгvй, зөвхөн урагш хараад явах юм.

Манай аав “Хvнд гай бололгvй амьдрах хэрэгтэй” гэж зааж сургадаг. Ийм л хvмvvжлийг миний эцэг, эх надад суулгасан учраас өнөөдрийг хvртэл энэ шугамаа барьсаар ирсэн. Өнөө цагийн залуучууд ч гэсэн маш соёлтой, боловсролтой, ёс суртахуунтай, сэтгэлгээний хувьд баян болсон шиг санагддаг шvv.

-Танайхан дунд урлагийн хvн байдаг уу. Хэдvvлээ билээ, Та?

-Манайд урлагийн чиглэлийн ганц ч хvн байхгvй. Аав маань геологич, өрмийн мастер хvн. Ээж биофизикч, нягтлан бодогч хvн. Хоёр охин, хоёр хvv гээд дөрвvvлээ. Манай эгч барилгын инженер, дvv маань хуульч мэргэжилтэй. Бага дvv геологичоор удахгvй сургуулиа төгсөнө. Би тоон дотор vсэг цохино гэдэг шиг л юм болдог.

Ерөөс багын л өөрийнхөө дураар шийдвэр гаргадаг хvvхэд байсан. Тиймдээ ч манай ээж нэг удаа нэвтрvvлэгт орж байхдаа “Энэ Туяа багын л өөрийнхөөрөө хvvхэд байсан. Жvжигчин болно гээд л шалгалт өгөөд тэнцсэн” гэж ярьсан. Уг нь эмч болгоно гэж гэрийнхэн зорьж байтал би жvжигчин болно гэж зvтгээд, одоо ингээд сууж байна.

-Танд өнгөрсөнд ийм зvйл хийхгvй яав даа гэж харамсч явдаг зvйл бий юv?

-Байлгvй яах вэ. Хэл сурч байхгvй яав даа гэж маш их харамсдаг. Гэхдээ тvрvvнд хэлсэнчлэн дургvй, сонирхолгvй зvйлдээ хөдөлдөггvй гэмтэй. Харин дуртай юмандаа өвдөж байсан ч гvйгээд оччихдог. Энэ муу зангаа засна гэж боддог. Мэдлэг боловсрол чухал хэдий ч vvнээс илvvтэй суурь хvмvvжил, мэдрэмжтэй байх нь надад тун чухал юм шиг санагддаг.

-Хувцаслалтын тухай яриагаа vргэлжлvvлье. Таныг хэт за дгай хувцасладаг гэж шvvмжилдэг?

-Жаахан энгэр за дгай хувцас өмсөхөд л манайхан “Энэ явдал, суудалтай хvvхэн” гэж цоллодог. Тухайн хvнтэй таван vг сольж vзээгvй мөртлөө шуудхан л өнгөц vзэмжээр нь хvнийг дvгнэх нь өрөөсгөл баймаар. Хvмvvсийн дvгнэдэг шиг явдал суудалтай хvvхэн мөн юм бол ядахдаа л добри хувцаслаад, нvдний шил зvvгээд, уран цэцэн vг холбоод, цээжилсэн хэдэн vгээ давтаж яриад явах ёстой биз дээ.

Би өөрөө өөрийнхөө гоо vзэсгэлэнг харж, зөвхөн өөртөө таалагдсан хувцсаа өмсөөд явж яагаад болохгvй гэж. Би эмэгтэй хvн, залуу хvн. Магадгvй 40, 50 нас гарчхаад задгай хувцаслаад яваад байвал зохимжгvй байж таарна.

Гэтэл ид залуу насандаа, хамгийн гол нь vvндээ дуртай, сэтгэл ханамжтай, хэн нэгэнд таалагдахын тулд хувцаслаагvй байхад яагаад хvмvvс намайг шvvж байна вэ. Өөрийнхөө биен дээр дуртай хувцсаа өмсөөд явж байхад явдал суудалтай, мөнгө төгрөг хэрэгтэй, унтаж х э в т ь е гэсэн бодлоор ханддаг гэж намайг я л л а ж байгаа юм.

Ний нуугvй хэлэхэд, энэ бол маш өрөвдөлтэй бодол. Миний ойр тойрныхон бол миний хандлагыг, намайг хэн бэ гэдгийг маш сайн мэддэг. Анх уулзсан хvмvvс хvртэл “Чамайг аальгvй хvvхэн юм байх гэж бодож байтал эсрэгээрээ мужик зантай юм аа” гэж хvртэл хэлдэг. Би эр хvний тал дээр маш хатуу чанга байр суурьтай. Тэгэхээр юм бvхэн харагддаг шигээ байдаггvй гэдгийг хэлмээр байна.

-Энгэр задгай хувцаслахаар зарим эрчvvд гөлөрчихдөг. Танд энэ нь төвөгтэй санагддаг уу?

-Чи эмэгтэй хvн. Бид эрчvvдээс ялгаатай. Сайхан бvсгvй хажуугаар зөрөхөд эр, эмгvй л эргэж хардаг шvv дээ. Гоо vзэсгэлэнг чинь биширч харж байгаа болохоос биш, vvнд нь хvрчих юм сан гэсэн г а ж бодолтой нь цөөн байдаг болов уу. Гэхдээ тийм балиар зvйл битгий бод л доо.

Эмэгтэй хvн хаана ч явсан гоё сайхнаа мэдрэх, хvмvvсийн нvдэнд өртөх гээд нэг тийм эмэгтэй хvний байгалиас заяасан өгөгдөлтэй төрсөн байдаг. Харин vvнийгээ гээчхээд, яаж сэргээхээ мэдэхгvй, хөрчихсөн, хөлдчихсөн яваа бол маш буруу, хурдан эерэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Эмэгтэй хvн аль ч талаараа хvмvvсийн хараанд өртсөн гоо vзэсгэлэнтэй байдаг.

Аль ч талаараа гэдэг нь, та сайхан инээмсэглэдэг байж бол, сайхан vстэй байх гэх мэт гоо vзэсгэлэн, давуу байдлаа хэзээ ч, яагаад ч алдаж болохгvй, vргэлж тордож сэргээж явах ёстой. Энэ мэт эмэгтэй хvнд байгалиас заяасан уян налархай ааш аяг, өгөгдөл чинь vгvй болчихвол эр хvнээс ялгарахгvй болно гэсэн vг.

-Та биеийнхээ аль хэсэгт хамгийн дуртай вэ. Мөн м э с хvргэж байсан уу?

-Хөлөндөө маш их дуртай. Тийм том м э с з а с л ы н хэмжээний зvйл хийлгээгvй.

-Танд улстөрчид болон бизнесийн хvрээний хvмvvсээс ёс бус хандлага гаргаж байсан уу?

-Айхтар тvвшинд бол vгvй. Янз бvрийн санал ирж л байсан, нуугаад байх юм байхгvй. Гэхдээ доош нь хийж, доромжилсон хэмжээнд биш. Нэг тиймэрхvv хандлага байна аа байна. Сvvлийн vед нэг зvйл анзаарагдсан. Тэр нь манай охид, бvсгvйчvvд хэт vнэ цэнгvй болоод байх шиг. Тиймээс зарим бvсгvйчvvдийг адилхан гэж хардаг байх л даа.

-Төгсгөлд нь, таныг гаднын орнуудаар аялж явахад гадаад хvмvvс хэр их ширтдэг вэ?

-Аялах дуртай болоод байгаа. Би онгоцонд амарч чаддаггvй юм. Гэсэн ч залуу хvнийхээ хувьд шинэ содон газар очиж, шинэ мэдрэмж авах дуртай. Заримдаа эх оронтойгоо харьцуулаад “Бид хаана явна вэ” гэж боддог. Гаднын орноор явж байхад намайг монгол хvн гэж хардаггvй. Тува, Казах л гэж боддог.

Миний очсон газар бvрт хvмvvс их, бага хэмжээгээр харж, ширтэж байгаа нь өөрт мэдрэгддэг. Гэтэл Японд эсрэгээрээ байсан. Маш их гайхаад, ямар сонин газар вэ гэж бодоод найзуудаасаа асуутал Японы хуульд эмэгтэй хvнийг удаан ширтэж болохгvй гэж заасан байдаг гэж хэлснээр учрыг нь олсон доо. /Инээв/

-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button