шар мэдээ

Б.Ууганбаяр: Хүүхдүүд гэрээсээ халдвар аваад сургуульдаа ирж байгаа нь элбэг боллоо

Өнөөдрийн байдлаар 3285 хүүхэд коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хичээл сургууль эхэлснээс хойш хэд хэдэн сургуульд халдвар гарч, сургалтыг цахимд шилжүүллээ. Хүүхдүүд халдвар авсан байдлыг харахад сургуулийн орчноос биш, гэрээсээ халдварт өртөж байна. Хүүхдийн өвчлөлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 11.00 цагт ЭМЯ-наас өгнө. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй иргэн ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэлээ.

Хүүхдүүд коронавируст халдвараар өвчлөх нь нэмэгдэж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хүүхдүүд өвчлөх нь ихсэж байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Монгол Улсад 18 хүртэлх насны 1,3 сая хүүхэд бий. Коронавируст халдвараар өвдсөн хүүхдийн ихэнх хувийг 5-14 насныхан эзэлж байна. Коронавируст халдвар хүүхдүүдэд шинж тэмдэггүй илэрч байгаа тул гэр бүлдээ халдаах эрсдэл их, мөн бага насны хүүхдүүд шинж тэмдгээ илэрхийлж чадахгүйгээс бусдадаа халдааж байгаа аж.

Халдварын нийт тохиолдолд эзлэх хүүхдийн өвчлөл сарын өмнө 18 хувьтай байсан бол, өчигдрийн байдлаар 21,1 хувьтай болжээ. Энэ нь дархлаажуулаагүй хэсэг өвчлөлийн хувийг өсгөх хандлагатай байгааг Б.Буянтогтох дурдаад, хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэж байна гэж байгаа ч цаашид хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүүхдүүдэд халдвал хүндрэх эрсдэлтэйг тодотгов.

Хүүхдүүд хайрыг ингэж боддог

Хүүхдийг заримдаа хүүхэд гэж бодож болдоггүй. Учир нь тэд зарим үг яриагаараа томчуудаас илүү ухаантайгаа нотолдог. Тэд хайрын талаар юу гэж боддог бол…

Хайр гэдэг зүйлийг 4-8 насныхан ингэж тодорхойлж байна.

“Эмээ ясны үрэвсэл өвчинтэй болоод нуруугаараа бөгтийхөө байж, хөлийн хумсаа будаж чадахаа больсон. Харин өвөөгийн минь гарынх нь үе мөн үрэвсэлтэй байсан ч түүний хумсыг будаж өгдөг. Энэ бол хайр” 8 настай Реббека

“Та их ядарч байсан ч хайр таныг инээмсэглүүлдэг” 4 настай Терри

“Ээж аавд зориулж кофе чанаад түүнд өгөхөөсөө өмнө амсаад амт нь яг болсон эсэхийг нь шалгадаг. Энэ бол хайр” 7 настай Денни

“Хайр бол бие биетэйгээ удаан хугацаанд үнсэлцэхийг хэлдэг. Ядартлаа үнсэлцээд дараа нь юм ярьцгаана. Манай аав ээж хоёр яг ингэдэг. Тэд үнсэлцэж байхдаа мэдрэлээ алдсан харагддаг” 8 настай Эмили

“Зул сарын баяраар бэлгээ задалж байхдаа тэр өрөөнд намайг хараад хэн хэн зогсож байгааг анзаарахыг хайр гэнэ” 7 настай Бобби

“Чи хайрыг илүү сайн мэдэхийг хүсвэл үзэн яддаг хүнтэйгээ сайн найзууд болох хэрэгтэй” 6 настай Никка /Никка шиг бодолтой томчууд олон байгаасай/

“Нэг залууд цамц нь гоё байгааг хэлсний дараа тэр өдөр бүр нөгөө цамцаа өмсөж байвал хайр юм” 7 настай Ноэл

“Бие биеэ маш сайн мэддэг жижигхэн өвөө, эмээ сайн найзуудыг хайр гэдэг” 6 настай Томми

“Би тайзан дээр төгөлдөр хуур тоглож байхад маш их сандарч, айж байсан. Намайг хараад сууж байсан олон хүний дундаас гараа даллаж инээмсэглэж байгаа аавыгаа би олж харсан. Тэр ганцаараа л тэгж байсан. Тэгээд л би айхаа больчихсон. Энэ бол хайр” 8 настай Синди

“Ээж шарсан тахианы хамгийн гоё хэсгийг аавд өгдөг. Энэ бол хайр” 5 настай Элайн

“Ааваас хөлс үнэртэж царай алдсан байсан ч ээж түүнийг Робер Рэдфордоос ч царайлаг байна гэдэг. Энэ бол хайр” 7 настай Крис /Робер Рэдфорд бол Холливудын алдарт жүжигчин юм/

“Чи бүхэл өдөржин орхиж явсан ч чиний гөлөг чамайг ирэхэд баярлаж нүүрийг чинь долоож байгааг хайр гэнэ” 4 настай Мэри Анн

“Манай эгч надад хайртай. Учир нь тэр надад хуучин хувцаснуудаа өгөөд шинийг авахаар дэлгүүр хэсдэг” 4 настай Лаурэн

“Дурласан хүний сормуус дээш доошоо болоход жижигхэн одод үсрэн гарч ирдэг” 7 настай Карен

“Аав жорлонгийн суултуур дээр сууж байхыг ээж харсан ч үүнийг бүдүүлэг гэж бодохгүй байгаа нь хайр юм” 6 настай Марк

“Та жинхэнээсээ биш л бол “Би чамд хайртай” гэж хэлж болохгүй. Хэрэв үнэхээр жинхэнээсээ хэлэх гэж байгаа бол дандаа хэлж байх хэрэгтэй. Хүмүүс үүнийг мартчихдаг” 8 настай Жессика

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button