шар мэдээ

Улсын начин Насандэлгэр, ардын дууч Д.Бурмаа нарын хайрын түүх

Ардын дууч Даваагийн Бурмаа ааш гэж бурам шиг, ямар ч дууг эвлэгхэн сайхан дуулчихдаг, донжтой сайхан бүсгүй. Увс нутгийн “боодогтой сэвгэр”-үүдийн нэг тэрээр 14 хүүхэдтэй өнөр өтгөн айлын отгон охин. МУИС-ийн Ардын урлаг судлалын ангийг дориун дүнтэй дүүргэсэн нэгэн.

Ардын дууч Бурмаагийн нөхөр Насандэлгэр начин. Насандэлгэр начин Бурмааг Увс аймагтаа байх үе, 10 хэдхэн настай багаас нь эргүүлж эхэлсэн гэдэг. Харин нутгийнхаа мисс Бурмаа өрөөсөн нүдээрээ ч хардаггүй, зугтдаг байж.
Насандэлгэр Бурмаа хоёр хоёулаа хотод оюутан болж ирээд Насандэлгэр Бурмаагаа бас л эргүүлсээр явсан ч гавьтай амжилт олоогүй гэнэ. Аргаа барсан Улсын начин Насандэлгэр тэгсгээд холдож, Бурмаагийн араас нэхэл дагал болохоо больжээ.

Ардын дууч Д.Бурмаа Улсын харцага Батбаатар хоёр ах дүүсийн хүүхдүүд. Батбаатар харцага, начин Насандэлгэртэй хамтдаа бэлтгэл хийж, улсын цол горилж явсан үеийн залуус.
Нэг өдөр Батбаатар харцага хамаатныхаа охин үеэл Бурмаадаа Насандэлгэр өөр найз охинтой болсныг дуулгажээ.

Хэдэн жил нэхэл дагал болоход нь нүүр өгөөгүй ч чамгүй их дассанаа мэдсэн Бурмаа найз охинтой болсон гэхэд нь хүнд хүлээж авч, дотроо их харамссан гэдэг. Тиймээс Бурмаа тэр даруйдаа Насандэлгэрийн бэлтгэлээ хийж байсан зааланд нь гүйн очиж “Яг одоо чи надтай суувал суу” гэж хэлчихээд буцаад гүйж.
Насандэлгэр начин ч тэгтлээ гүнзгий дотносож амжаагүй байсан найз охиноосоо салж, нутгийнхаа охин Бурмаатай гэрлэсэн түүхтэй.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button