Мэдээ

Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар, Н.Өнөрцэцэг, Э.Бадар-Ууган нар Э.Цэндбаатарын нэр төр, алдар хүндэд халдаж хэлмэгдүүлсэндээ хариуцлага хүлээх ёстой!!!

Ч.Лодойсамбуу: “Эвий дээ..”-д дараад өнгөрч болохгүй зүйл.  Х.Нямбаатар, Н.Өнөрцэцэг, Э.Бадар-Ууган нар Э.Цэндбаатарыг м а н с у у р у у л а х бодис ХЭРЭГЛЭСЭН гэж цахим сүлжээ, ХМХ-ээр батлан хэлсэн. Э.Цэндбаатар өөрөө архи биш аягатай юм уугаад дотор нь эвгүйрэхэд гарч яваад эмнэлэгт сэрсэн гэлээ. Хэрэглэсэн, илэрсэн хоёр ялгаатай юу?

1. Шинжилгээгээр илэрсэн болгоныг хэрэглэсэн гэж үзэж болдог бол хэнийг ч хэзээ ч хэрэглүүлчихэж болох юм байна!

2. Тэр явдлаас хойш Ц, Т нараас шинжилгээ авсан гэдэг. Яг нэг өдөр авсан уу? Өөр бусдаас нь аваагүй юу? Тэдэнд байсан м а н с у ур уулагчийг хэн худалдсаныг олсон уу?

3.Үнэхээр хэрэглсэн нь тогтоогдсон бол 20 хоног баривчлаад сулладаг уу?

4.Санаандгүй гэж үзсэн бол ХЭРЭГЛЭСЭН гэж гүтгэсэн хүмүүс хүний нэр төр, алдар хүндэд халдаж хэлмэгдүүлсэндээ хариуцлага хүлээх ёстой. Хүлээх үү? Хууль зүйн сайд нь хүнийхээ эрхийг зөрчиж гүтгэдэг байж болохгүй. Энэ бол хангалттай огцрох үндэслэл. #УлаанБал



Post Views:
10

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button