шар мэдээ

4-Н ДӨРВӨН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЯАСАН ГЭЖ ХҮҮХДҮҮДЭЭ ХАЯАД ЧАМАЙГ СОНГОХ ВЭ ДЭЭ

Нэгэн өдөр найз маань өөрийнхөө дурласан залууг санаад уйлан хайлан тvvнийхээ тухай ярьж билээ. Тухайн vед би найзыгаа тайвшруулаад өнгөрсөн ч дотроо тvvнийг сэтгэлдээ тээх хvнтэй азтай юм аа гэж бодож байлаа. Миний хувьд урьд нь найз залуутай байж, хvнээр хайрлуулж vзсэн ч яг өөрөө хvнд сэтгэл зvрх алдарч, дурлал гэгч тэр мэдрэмжийг мэдрээгvй явсан хэрэг л дээ.

Тийм болоод л шаналж байгаа ч гэсэн утга учиртайгаар зvрх сэтгэл нь өөр нэгнийг хайрлаж байгаа нь сайхан санагдсан хэрэг. Тvvнээс хойш удалгvй миний зvрх сэтгэл өөрөөсөө өөр нэгэн ертөнцийг бодох санах төдийд л аз жаргалаар дvvрдэг тийм нэг сайхан мэдрэмжийг мэдэрсэн юм.

Эмэгтэй хvн тvрvvлж сэтгэл алдран тvvнийгээ илчлэх зориг төдийлөн байдаг эсэхийг мэдэхгvй юм. Гэхдээ би тvvнийгээ анх харсан өдрөөс хойш л зvрх сэтгэл минь тийм гэж хэлэхийн аргагvй бодохын төдийд л хамаг бие халуу дvvгэн, нvvрэнд минь өөрийн эрхгvй инээмсэглэл тодордог болсон.

Харсан хvн бvхэндээ “би хvнд дурлачихсан” гэж хэлмээр, бvр хамаг бvхэнд сонсогдтол хэлмээр тийм сайхан мэдрэмж төрж байсан. Миний хувьд эх орноосоо өөр газар хvсэл зорилгоо биелvvлэхээр сурч хөдөлмөрлөдөг жирийн нэгэн оюутан.

Гэрээсээ мөнгө харалгvй ажил хийж олсон хэдээрээ өөрөө өөрийгөө болгоод болоод л байдаг. Харин тvvнтэйгээ учирснаас хойш хичээл ажил гээд хааяа нэг ядрах минь бvр мөсөн мартагдаж, харин ч улам эрч хvчтэй болсон мэт санагдана.

Өдөр ирэх тусам тvvнийхээ зургийг харан дvvрэн жаргалтай байх ч хэрхэн vvнийгээ хэлэх учраа мэдэхгvй байлаа. Нэг өдөр сэтгэл минь бvр байж ядаад болдоггvй найздаа хэлэн зургийг нь vзvvлтэл -энэ чинь чамаас олон насаар ах хvн юм биш vv, гэж байна.

Би -тэгээд юу гэж, тэгж харагдахгvй л байна даа гэж хээв нэг хэлж байсан санагдана. vнэхээр л дурласан хvн сохордог гэж vнэн юм билээ. Гэсэн ч надад тэр огт асуудал мэт санагдаагvй. Тэр маань ч гэсэн намайг нууцхан анзаардаг байсан ч бид хоёрын дунд нэг асуудал нь олон насны зөрvv байлаа.

Би 22-той, тэр маань 40 настай. Тийм болоод л тэр маань тvрvvлж хэлж зvрхлэхгvй надаас тойроод байж л дээ. Гэсэн ч би зориг гарган тvvнтэйгээ уулзмаар байгаагаа хэлсэн. Ингээд бидний анхны болзоо товлогдлоо. Анхны болзоо маш романтик, яг л кинон дээр гардаг шиг тийм гоё.

Хичээлээ тараад уулзахаар товлосон газраа очвол гудамжинд амьд хөгжмийн хамтлаг тоглож байх бөгөөд дөрвөн замын уулзварын хажууханд тэр минь улаан сарнай гартаа атгачихсан зогсож байлаа. Бид хоёр анх удаа уулзаж байгаа хvмvvс хэрнээ л эртний танилууд шиг нэг нэгнээсээ бишvvрхэх зvйлгvй элдвийг ярилцан цагийг гайхалтай өнгөрөөж билээ.

Тэр маань бас нэг CD өгөөд, энэ тvрvvний хамтлагийн дуунууд байгаа, сонсох бvртээ анхныхаа учралын тухай санаж байгаарай гэж хэлсэн юм. Энэ бvхнийг хvмvvст хэлвэл энэ зэргийг зvйлийг цаад хvн чинь өдий наслахдаа мэдэлгvй яахав дээ гэж хэлнэ.

Гэсэн ч би хvн зvрх сэтгэлээ дагаж аливаа зvйлийг хийдэг гэдэгт итгэнэ. Тvvний хувьд энд 8 жил болсон, жирийн ажил хийдэг, тийм баян мөнгөтэй хvн биш. Мэдээж урьд нь амьдралтай байсан, байх байхдаа бvр дөрвөн хvvхдийн эцэг.

Хvvхдvvдээ тэжээх гэхдээ гадаадад ирээд амьдралын эрхээр эхнэрээсээ хол хөндий болж буцья гэхээр эхнэр нь чи ирээд яах гэсэн юм бэ гэдэг гэсэн. Өөрөө хэлэхдээ надаас явуулдаг хэдэн төгрөг нь л хэрэгтэй юм байлгvй дээ.

Хоёр жилийн өмнө би буцахаар шийдээд залгатал надад тэгж хэлсэн. Нэгэнт л намайг гэх сэтгэлгvй болсон юм бол би тийм хvнтэй яаж цааш хамт амьдрахав дээ, би ч гэсэн жаргамаар л байна шvv дээ гэж хэлсэн.Хааяа хvvхдvvдтэйгээ ярьж харагддаг, тэгэх бvрт нь надад эмзэглэх зvйлгvй харин ч сайхан санагддаг.

Харин найзууд маань мэдээж энэ бvхний эсрэг байна. Яахав чи одоо тэвчиж л байна, хэрэв яг амьдрал болоод та хоёр хамт байвал би vvнийг тэвчиж чадахгvй бvхэл бvтэн дөрвөн хvvхдийн эцэг юу боллоо гэж хvvхдvvдээ хаяад чамтай хамт байхав дээ, байсан ч чи бvхнийг олон тоонд хуваалцаж амьдрах хэрэгтэй болно.

Тэгээд ч миний найз ийм хөөрхөн ухаантай охин байж чамайг гэх өчнөөн сайхан vеийн чинь залуучууд гарч ирнэ ш дээ гэж намайг ятгана. Заримдаа би тийм дээ, гэж бодох ч гэхдээ яг одоо зvрх сэтгэл минь энэ хvнийг хайрлаж байна ш дээ гэж өөрийгөө зөвтгөнө.

Бид хоёр бие биенээ сайн сонсож аливааг их л нухацтай ярилцана. Зөвхөн өөрсдийнхөө тухай ч биш ертөнцийн хамаг зvйлийг хамж шимээд д ярилцана. Удаан ганцаараа байсан тvvнд маань ч энэ дотно байдал маань таалагдана.

Нэг удаа тэр маань багынхаа тухай ярьж байгаад над руу хараад “би багадаа ер нь их зовж өссөөн” гээд харахад нь тэр гунигтиай харцыг би л аз жаргалтай болгож чадах юм шиг мэдрэмж төрж билээ. Хэрэв би хэн нэгний хажууд байхдаа аз жаргал мэдрvvлж байвал би тvvнээс яагаад зугатах ёстой гэж гэсэн бодол төрнө.

Мэдээж тэр минь надаас ах болохоор миний ирээдvйд санаа зовно. Чамтайгаа хамт байхад сайхан байгаа ч би бас чамайгаа миний өмнөөс зовоосой гэж хvсэхгvй байна. Чи ямар шийдвэр гаргана, чинийхээр би байна аа гэж хэлнэ.

Уг нь би буцна гээд шийдчихсэн байсан. Чамтайгаа учирснаас хойш амьдрал минь утга учиртай болж байна гэнэ. Хааяа нэг цасны зураг хараад тэр минь санаа алдана. Тэгэх бvрт нь би тvvнийг эх орноо санаж байгааг нь мэдрэнэ.

Нэг удаа тоглоом шоглоом болгон “ер нь монгол руу буц буц, цас хармаар байгаа биз дээ” гэсэн чинь, инээгээд “vгvй ээ, би шийдчихсэн. Чамтайгаа хамт байна” гэнэ. Сэтгэл зvрх минь тvvнийгээ хайрлаад жаргалтай байгаа ч, тvvнийхээ vр хvvхдvvдийг бас эцэгтэйгээ хамт байхыг хvсдэг байх даа гэж бодно.

Бас эхнэр чинь танд гомдож байгаа байх даа, мэдээж эмэгтэй хvнд энэ амьдрал амар хялбар биш гээд л бид хоёр чөлөөтэй ярилцана. Тэгэх бvрт эхнэрээ гэх сэтгэл нь нэгэнтээ хөрсөн нь харагдана. Насаараа би хэрэлдэж, муудалцаж, элдвээр хэлvvлж амьдрахыг хvсэхгvй байна аа гэнэ.

Эсвэл нэгэнт эргээд тэдэн дээрээ очвол vлдсэн амьдралаа сайхан өнгөрөөх ч юм билvv. Энэ бvхний бодох бvрт толгой минь тvмэн бодол дундаа төөрч, одоогоороо аз жаргалтай vргэлжлvvлэн амьдрах уу, эсвэл дурлалаа дурсамж болгон vлдээх vv гэдэг бодол толгойд минь эргэлдэнэ…

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button