Мэдээ

Б.Цэцэг: Хөөрхий дөө, Өрөвдөлтэй ч юм шиг Хамаг хүч хөдөлмөрөө зориулж байхад байр, машин ч байхгүй, 600к төгрөгний цалинтай…

Б.Цэцэг: Нэг бодлын өрөвдөлтэй ч юм шиг хамаг хүч хөдөлмөрөө зориулж байхад байр ч байхгүй амьдрал сайжрахгүй, сард 600К цалингаа нэхэж байж авна ингээд МУ төлөө өөрийгөө зориулна. Холбоо ч гэж дээ хөөрхий Бадар-Ууган бол харамч гөлөг юм байна. Нийгмийн асуудлыг нь шийдэж чадахгүй бол яаж амжилт гаргах юм бэ???? Хариулдаа!!!

Цэндбаатар дүү минь, Зүгээр л өөрийгөө бод хэрэгтэй үедээ тэд чамайг ашиглаж наалдаж хоргооно хэрэггүй үедээ хог шаар мэт үзнэ! Өөрийнхөө төлөө л амьдар энэ монгол улс мулс гээд ч яадаг юм хоёр охиныхоо төлөө энэ хэрцгий балмад хүмүүсээс хол өөрийгөө л болго! Бор зүрхээрээ явахад буруудах зүйл байхгүй. Алдаж үзсэн алдаа болгон чинь сургамж тул ахиж алдаж эндэх эрх чамд байхгүй… аан гэхдээ санаж яваарай. Чи бидэнд өргүй! Амжилт, ялагдал алинд ч болов бид хамт байна. Аа харин хаана чамайг дэмжиж байна тэр газраа л байхыг хичээдэг юм шүү.. Монгол бол тамын тогооны үлгэр зоддог ах нар чинь нар үзүүлэхгүй дээрлэхэх болно… үргэлжлүүлээд тийм учраас амиа бодоод өөрийг чинь хайрладаг бүхнээ аваад монголоо түр мартаад өөрийнхөө төлөө зүтгэх газартаа очвол дээр байх…

Мартана гэдэг хамгийн том уучлал юм. Хонзон санаж, хорсож зуудаггүй тун ховор зан чанарыг эцэг эх нь түүнд суулгаж ээ… Хичнээн ч хүн амьдрал, кареерт нь гай болж, хорлож доромжлож байхад нь өс санаж үйлдэл хийлгүй уучилсаныг нь сонсоход Цэндбаатарын хэн гэдэг нь харагдана. Архинаас л хол байдаг юм шүү! Зөвхүүхэдбайна. Хэт даруу- Хэт хөөрүү хоёрын зааг тэнцсэн юм шиг санагдав. Юмны тунг тааруулах ухаан л дутаж дээ.. хоолой зангируулан ярьж буй Цэндбаатарын яриаг заавал үзээрэй! Амжилт гэдэг алаг эргүүлэх зуурт л алга болчихдог хийсвэр зүйл юмсанж. Дэндүү цайлган гэм хоргүй залуу юм. Хичээгээрэй

Бадар-Ууган хүүхэд хөөж байхаар олимпын хорооны хулгайлсан байшингaa өгөөд зайлаарай! Чамаар дутахгүй шүү!!! Цэндбаатар аа чи нэг ч монгол хүнд өргүй!!! Өөдрөг бай залуу минь.

МУГТ Э.Цэндбаатарын багш: Өнөөдрөөс эхлэн хойшоо биш урагшаа харж “НЭГ САЙХАН АМЬСГАА АВЧ” зоригтой тэмүүлээрэй…

Сүүлийн өдрүүдэд МУГТ Э.Цэндбаатартай холбоотой мэдээллүүд сошиал орчинд олны анхаарлыг татаж байна. Түүнийг буруутгах, зөвтгөх хүмүүс бишгүй байгаагийн нэг нь Цэндбаатарыг хүүхэд байхаас нь мэдэх түүний багш Л.Оюунцэцэг.

Тэрээр ийнхүү бичжээ: Э.ЦЭНДБААТАР ШАВЬДАА ХЭЛЭХ ҮГ БАЙНА! Энэ хэдэн өдөр Э.Цэндбаатар боксын Холбоо сайн муу, сайхан муухай гэж их шуугилдлаа. Шавьдаа хэлэх үг байнаа жаахан балчирхан наснаасаа л энэ их спортод сэтгэл зүрхээ зориулан уйгагүй хичээллэж байсныг багш нар нь сайн мэднэ. Багагүй ч амжилтад хүрч цаашдаа ч оргилд хүрэх тэсвэр тэвчээр байгаа гэдэгт итгэж байнаа. Иймд өнөөдрөөс эхлэн хойшоо биш урагшаа харж “НЭГ САЙХАН АМЬСГАА АВЧ” зоригтой тэмүүлээрэй.

Архи хэзээ ч сайн замгүйг одоо яс махандаа шингэтэл ойлгосон бизээ. Шударга үнэн хэзээ ч ялах учиртай. Туйлбартай үнэнч өөртөө итгэлтэй байгаарай чи минь одоо ард түмний хүү болсон шүү. Зөвхөн өөрийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөө “ХИЧЭЭЛЛЭЭРЭЙ” их бага алдаа гаргасан гэж бодож байгаа бол битгий давтаарай багш нар нь итгэж байгаа шүү” гэжээ.

 



Post Views:
17

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button