шар мэдээ

ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ДУНД ХУРУУНЫ ХЭЛБЭРЭЭР ИНГЭЖ ШИНЖИЖ БОЛНО…

Хvнийг гарын хэлбэр, алгаар шинжих асуудлыг сvvлийн vед ихээхэн сонирхдог болжээ. Ерөнхийдөөгарын хэлбэр vзэмж, хvний зан чанарыг илэрхийлдэг гэж vздэг байна.Та бvхэнд гарынхаа дунд хурууны хэлбэрээр өөрийгөө таних аргыг танилцуулъя. А. Шулуун, дөрвөлжиндvv дунд хуруу Та өөрийн бие даасан байдлаа vнэлдэг.

Сэтгэлийнхээ гvнд маш мэдрэмтгий, сэтгэл хөдлөлтэй ч өөрийн мэдрэмжээ тэр бvр илэрхийлэхгvй, байнгын vйл хөдлөлийг эрхэмлэдэг. Таны сэтгэл зvрх агуу, хайртай ойр дотныхныхоо төлөө өөрийгөө золиослоход бэлэн байдаг. Та, шударга, сайхан сэтгэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй, сайн хvн. Б. vзvvр нь нарийссан дунд хуруу Та, vнэнч, хариуцлагатай хvн.

Нэг хvнд дурлавал нэг мөсөн дурлана. Мөн зорьсондоо заавал хvрдэг сайхан чанартай. Та, итгэж найдаж болох хvн. Маш бvтээлч. Харин таны итгэлийг авахад хэцvv. Итгэлийг тань авч чадвал, vvрдийн холбоо тогтдог.С. Ясархаг, том дунд хуруу Та, асуудлуудад дарагддаггvй, чөлөөт, өөдрөг хvн. Өөрийн хариуцлагаа багасгах, эрсдэлтэй асуудлуудаас зайлсхийхийг vргэлж оролдож байдаг. Хэрэв таныг тавлаг орчиноос тань салгаж чадвал, олон асуудлыг vр дvнтэй шийдвэрлэх гайхалтай чадвартай. Мөн та, хvмvvстэй харилцах хэлэлцээр хийх сайхан чадвартай.

 

ОРДУУДЫН ЗАН ЧАНАРЫН ГОЛ ШИНЖҮҮД БА ЭНЭ ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ ОД ЭРХЭСИЙН БАЙРЛАЛААР НЭЭГДЭХ БОЛОМЖУУД

Хонь Эрvvлээр сэтгэдэг. Тvргэн ууртай, цухалдуу. Мөрөөдөмтгий. Зоримог. Хэнэггvй байдалтай. Өөрийн эрх ашгийг хамгийн тvрvvнд тавьдаг. -Таны өмнө олон шинэ боломжууд нээгдэж байна. Өөрийн ажил мэргэжил, харилцаа холбоогоо тодорхойлох нь чухал. Шинэ мэдлэг эзэмшиснээр амьдралаа өөрчилөх боломжтой.

Vхэр Эзэрхvv. Алсын хараатай, ажигч гярхай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, бууж өгөмтгий, хартай, зөрvvд, юу хvсч буйгаа сайн мэддэг. -Танд биеэ дааж, өөртөө итгэлтэйгээр алхах боломжууд нээгднэ. Амьдралд тань томоохон өөрчилөлт гарах магадлалтай. Харц дээгvvр бvхнийг даван туулахад суралцах нь. Та, өөртөө итгэлтэй байснаар өөрийн хvчээр хvссэндээ хvрч болдогт, мөн өөрийн хvчиндээ итгэж сурна. Бодол, дотоод ухамсараа чагнах боломжийг эрэлхийл. Энэ нь эрч хvчийг тань сэлбэнэ гэдгийг мартаж болохгvй.

Ихэр Шинэ зvйлсийг эрэлхийлэн тэмvvлэгч, сониуч, хурц ухаантай, бvтээлч, сэтгэлийн хөдлөл нь тогтвортой. -Та, өөртөө чухал хvмvvсийг vнэлж цэгнэж сурна. Хувийн харилцаа болон хамт ажиллагсадтайгаа нягт холбоогоо бататгана. Урам зоригийг өгөх vлгэр жишээ болно. Оны сvvлд та, хэн нэгэнд санаа тавихын сайхныг мэдэрч, хичнээн ихийг бусдад өгнө тэр чинээгээр буцаж ирдэг болохыг ойлгоно.

Мэлхий Аливааг хайрлаж байдаг сайхан чанартай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хянамгай, халамжтай, өндөр хөгжсөн зөн совинтой, шийдэмгий бус, сэтгэл санаа нь өөрчилөгдөмтгий, тусч, анхаарал тавимтгай. -Та, өөрийгөө эрэлхийлэх, илэрхийлэх оролдлого болон урсгалаар явдаг байдлаасаа сална. Урд өмнөх жилvvд дэх vеэсээ илvv нээлттэй, итгэлтэй болж, олон шинэ харилцаа тогтоож, хvрээлэл тань өргөснө. Мөн шинэ өөрчилөлтvvд гарна. Таныг хамгийн аз жаргалтай vе хvлээж байна. Тvvнийг бvv алдаарай.

Арслан Өгөөмөр, тусч, шударга, хvчирхэг, шийдэмгий, амьдралын баяр баясгалантай, эрч хvчтэй, өөртөө итгэлтэй, нээлттэй. -Гойд зvйлгvй, намуухан vе хvлээж байна. Хvрсэн зvйлээрээ сайрхаж явсан vе тань, амжилтад хvргэх чадавхи чадвартаа анхаарах байдлаар солигдно. Аливааг сайтар сонсч, байр байдлаа дvгнэхийн чухлыг ойлгоно.

Охин Даруу төлөв, бvрэгдvv, аливааг хэт нарийвчилан хардаг, итгэлтэй, бодит, ухаалаг, дvн шинжилгээ хийхдээ сайн, хэт шvvмжлэмтгий, төгс зvйлсийг эрхэмлэгч. -Хэт хянамгай байдлаа багахан сулруулж аятайхан дэврvvн байж сурна. Зорилгоо нягтлан төлөвлөнө. Өөрийн тав тухтай байдлаа хэт эрхэмлэдэг хэмжээ хязгаараа давж, мөрөөдөлдөө хvрэхэд тустай, эрсдэлгvйгээр аливаад хvрч болдоггvйг ойлгож, урагшлах замд гарна.

Жинлvvр Сайхан харилцаатай, аятайхан төрхтэй, аальгvй, дур татам, хэнэггvй, шийдэмгий бус, тогтвортой бус, сайхан сэтгэлтэй, халамжтай, наалинхай. -Амьдралын vнэ цэнийг илvvтэйгээр ойлгоно. Зоримог алхмууд хийхээс бvv ай. Олсон амжилтуудаа vнэлж, тэмдэглэх нь чухал.

Хилэнц Шийдэмгий, тууштай, яахаас ч буцахгvй, эзэрхvv, тvрэмгий, сэтгэл татам, идэвхитэй, туйлшрамтгай, нууцлаг, бvтээлч, санаачлагч. -Та, өөртөө хэрхэн тус болохыг олж мэднэ. Аливааг шийдвэрлэх vед, гол баатар, зөвлөгч, дэмжигч, сургагч багш мэт байх нь. vзэл бодлоо өөрчилж, боломж, ашиг тус өгөөгvй өнгөрсөн улирсан харилцаа холбоогоо тасална

Нум Шударга, хэт нэг талыг баримталдаг, оюунлаг, гvн сэтгэгч, хайхрамжгvй, хариуцлагагvй, урам зоригтой, шинийг эрэлхийлэгч, өөдрөг сэтгэлтэй, эрх чөлөөнд дуртай. -Бага зvйлээс ч сэтгэлийн ханамж авч сурна. Өөрийн тогтворгvй зан, аялаж жуулчилах барагдашгvй хvсэл, хязгааргvй зөгнөлөө дарах хичээл зvтгэл гаргах нь. Мөн, амьдралын чухал зvйлс заавал энгийн бус нөхцөлд болж байдаггvй, харин зөвхөн өөртэйгээ, номын ертөнцөд элин халих намуухан vдэш ч байж болдогийг ойлгох болно.

Матар Сэргэлэн, хянамгай, шvvмжлэл даадаг, амиа хичээмтгий, сахилга баттай, бэрхшээл давах гайхалтай чадвартай -Танд маш олон хvсэл байна, мөн та тун ч тэвчээргvй хvн юм. Та, хvсч буй зvйлд тань цаг хугацаа шаардагдаж байдаг болохыг ойлгоно. Хайр дурлалын амьдрал олон зvйлд өртөх ч, гvнзгийхэн амьсгаа аваад урсгалын дагуу хөвөх болно. Учир нь энэ асуудалд яарах зохидоггvй.

Хумх Юунаас ч хамаардаггvй сэтгэхvйтэй, нөхөрсөг, санаачлагч, харилцааны доголдолтой, хэт хийсвэр, өвөрмөц зантай, бvтээлч. -Та харилцаандаа анхаарч, өөрийн чин хvслээ тодорхойлох бололтой. Та юу бодсоноо ярьж сурснаар тодорхой, урам зориг хайрлах харилцааг эзэмшиж сурна. Өөрийн итгэл vнэмшилдээ хэзээд vнэнч байна. Загас Төсөөлөн бодох өндөр чадвартай, тусч, бусдын төлөө өөрийгөө золиослохоос буцдаггvй, авъяаслаг, бодит бус, зөн совинтой, шинэ зvйлсийг хvлээн авахдаа сайн. -Өөрийн мэдрэмж болон өөртөө анхаарч сурна. Мөрөөдөл төсөөллийн сайхан амьдралд тань чухал шийдвэрvvд гарч ирэх ч цагийн юм цагтаа л болох тул бvv сандар. Өөртөө болон өөрийн ажил албаны өсөлт, сонирхол, харилцаа холбоондоо анхаараад явж бай.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button