шар мэдээ

ӨВДӨХ, ӨНЧРӨХ ХОЁРООС БУСАД НЬ ЗОВЛОН БИШ ГЭДГИЙГ ЭНЭ БОДИТ АМЬДРАЛААС СЭДЭВЛЭСЭН НИЙТЛЭЛ ТАНД ХҮРГЭНЭ

Сайн байна уу? Анх оюутан болоод амьдралыг мэддэггvй жаахан охин аав ээждээ гомдоод гэрээсээ зугтаж байсан. Эхлээд зvгээр л найзындаа хоноход болно гэж бодож байсан. Гэрээсээ яваад нээх удаагvй ээжийгээ өрөвдөөд буцаад харьсан. Харин гадуур байх хугацаандаа Tse паб-д зөөгч хийгээд өөрийн гэсэн цалинтай болоод л байсан. Нэг сар хэртэй том толгойлсон доо.

Нэг өдөр хуучин зөөгч хийж байсан царайлаг залуу орж ирлээ. Пивo захиалж уугаад л таньдаг хvмvvстэйгээ чухам дотно ярьж инээгээд л зарим эмэгтэй зөөгч найзуудтай маань хайраа гээд л надад их хачин санагдаж билээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө залуу дахиад ороод ирлээ. Сайн уу Оюукаа байна уу? Би юм асуух гээд эсвэл дугаар нь байна уу гэж байна.

Би ирэхээр нь хэлье. Дугаараа өгчих гээд дугаарыг нь тэмдэглээд л өнгөрлөө. Оюукагийн дугаарыг бусад зөөгч нараас асуугаад мессежээр явууллаа. Тэр vед миний дугаарыг тэмдэглэж аваад дараад нь хэзээ ч билээ надтай холбогдсон. Юу байна ажиллаж байгаа юу гээд л гэрийг маань асууж хэсэгт мессеж бичсэн.

Азаар бид хоёрын гэр их ойрхон байсан учир ганц нэг таардаг боллоо. Нэг өдөр би ажлаасаа гарна гээд л найзуудтайгаа тасартлаа уучаад манай гэрийг зааж өг гээд тэрэнлvv залгасан байсан. Бусад хvн бол эмэгтэй хvн coгтуу байхыг өөрөөр л ашиглах байсан байх харин тэр минь намайг гээд шөнө дунд гэрээсээ гараад км гаран гvйж ирээд гэрт маань оруулж өгсөн байсан.

Маргааш нь зөндөө мессеж, санаа нь их зовсон байртай зэрэгцээд би ичиж vxэx шахсан. Тэр vеээс танил биш эрэгтэй хvний нvдээр харж их гайхаж бахархах болсон. Тэр минь миний амьдралд энэ л мөчид орж ирсэн. Ярих тусам мэдэх тусам vнэхээр ийм эр хvн байдаг юм байх даа гэж өөрөөсөө асууж хайрлах биш бахархаж байлаа.

Тэр маань айлын бага хvv, ээж нь сэтгэцийн өвчтэй, арван жилдээ аавыгаа алдсан vнэхээр миний хэзээ ч vзээгvй тийм хэцvv амьдралыг туулсан гэхэд дэндvv ухаантай ажилсаг мөрөөдлөөр дvvрэн залуу, дээр нь vнэхээр царайлаг маш гоё дуулдаг байлаа. Гараараа гурил зуурч элдэж хэрчээд цуйван хийчихдэг тийм ажилсаг, бас vнэхээр романтик.

2014 оны валентины баяраар тэр маань ууттай бэлэг бариад намайг хvлээж байлаа. Бид хоёр пабд ороод ундаа пивo захиалаад суулаа. Бэлгээ ч задаллаа. vнэхээр хөөрхөн хос баримал. Гол нь тэр барималыг бид хоёр будах байлаа. Хvн бvр бид хоёрыг өхөөрдөөд д зураг аваад л тэр маань дуу дуулж өгөөд vнэхээр vлгэр шиг л байлаа.

Гараад гэрэлтэй, ододтой гудамжаар гар гараасаа хөтлөлцөөд удаан гэгч нь алхаж их зvйлийг ярьсан. Гэрийн минь гадаа ирээд vерхэх санал тавилаа. Би олон эмэгтэйг мэднэ гэхдээ тэр хvмvvстэй хамт амьдарна гэхээр нэг л сонин харин чамтай бол чадах юм шиг байна. Чи ухаалаг, хөөрхөн, ажилсаг гээд л бараг шууд л гэрлэх санал тавиад хайртай шvv гээд л яваад өгөв.

Харин маргааш нь хvргэж өгөхдөө хариултаа сонсъё гээд намайг хариулахгvй болохоор уруул дээр vнсээд зөвшөөрлөө гэж ойлголоо гээд л гvйлээ. Яг тэр мэдрэмж vгээр хэлмээргvй гоё байсан. Яг л хvvхэд шиг хөөрөөд ичээд хөнжилдөө ганцаараа зөндөө их инээгээд л нvvр улаа бутраад л…

Өдөр хоног бvр л тvvнээс холдмооргvй санагдаж байнга уулзаж хөтлөлцөж vнсээд л заримдаа тvvнтэй байх гэж гэрийнхэндээ худлаа хэлнэ. Оюутан хvн хичээлээрээ далимдуулаад л хамт хононо. Их удалгvй хоёр зураас… Яах вэ. Бид хоёр 19-хөн насандаа аав ээж болсон. Асуудал бэрхшээл их байсан ч vpээ авaхуулаад хvн aлaх зориг надад байгаагvй.

Тvvндээ хэллээ. Бид хоёр тэврэлдээд л уйлаад яахаа мэдэхгvй байсан ч тэр vед би энэ амьдралынхаа хамгийн зөв шийдвэрийг гаргасан байх. Хоёр талынхаа эгч нарт хэлж эгч минь ээж аав хоёрт хэлж бид хоёр бvгдэд ил боллоо. Ээж их ч урам нь хугарч надад их гомдсон. Нэг сар бид хоёр хоорондоо дугараагvй.

Би ч ахиад л ажил олж хийгээд л шөнө 12 гээд л тарна. Нөхөр хvлээгээд сууж л байна. Нэг өдөр ээж хvvхдээ бод гээд л би ажлаасаа гарч гэртээ эгчийн хоёр хvvхдийг хардаг болов. Нөхөр минь ажил хийж бэр гуйгаад бид хоёр төрхийнхөө өмнө шахуу хичээл орох vед манайд хамт амьдардаг болов. Тэр өдөр нөхөр минь ямар их баярласан гээч.

Одоо чи минийх гээд л бахархалтай нь аргагvй сургууль дээр ирж аваад л vнэхээр гоё байсан. Төрөх хvртлээ эрхэлсэн… Гvнж шиг л байлаа. 12 сард би төрж vлгэр дээрээс бодит амьдралтай нvvр туллаа. Хариуцлага хvлээх ээж хvн болсон юм. Гэрийнхэнийгээ би тэвчихгvй зугтаж байсан байхад нөхөр маань яаж тэвчих билээ дээ.

vл ойлголцол стресс хvvхэд уйлах өвдөх vнэхээр тэсэхээргvй байхад нөхөр маань apxи уугаад гадуур хонолоо. Өглөө нь чихэр барьж ирээд уйлаад л уучлалт гуйж билээ. Маргааш нь бид гурав хадмын гэрт амьдарч эхэллээ. Би ээждээ сургуульдаа явна. Хvvхдийг хадам ээжээр харуулна гээд л бvх юмаа хамаад хэлэхгvй яваад өгсөн.

Яг л кинон дээр гардаг шиг би бvхнийг чадах юм шиг их бодож явсан ч vнэндээ бол тэс өөр байсан. Хадам ээжийг өвдөх vе, галзуу юм ярьж эхлэх нөхөр хааяа гадуур хонох найзуудтайгаа тоглох, apxи уух, энэ бvхэн надад vнэхээр гомдмоор санагдаж тэсэхийн аргагvй нэг жил өнгөрсөн. Уйлаад л дэвтэртээ бичиж эхэлнэ.

Яагаад гээд мянга асууж би л энэ хорвоогийн хамгийн хатууг туулж байгаа мэт л аашилдаг байлаа. Бид хоёр хэрэлдэнэ. Хааяа би уйлна, ах эгчид нь гомдолно. Гэхдээ энэ бvхнийг гэрийнхэндээ хэлдэггvй байсан болов ч хааяа нэг орж гарахдаа анзаарч л байсан байх. Мэдээж би тэсэхээ байж гэртээ харьсан, хоёр гэрийнхэн хэрэлдсэн, гэртээ байж тэсэхгvй буцаад л явна, буцаад л манай гэр…

Нөхөр хааяа гадуур хононо би хоёр гэрийнхнээс нууна… Сургуулиа хичээж байгаад төгслөө. Ажилд орлоо, нөхөр оюутан хэвээр. Бас л миний нөхөр дээд боловсролын диплом байхгvй мэт дотроо бухимдана. Хоёр дахь жирэмслэлт… Энэ удаа ч бас төрvvлнэ гээд шийдлээ. Гэтэл нэгэн өдөр нөхөр БЗД-ийн цагдаа дээр байна гээд дуудагдлаа.

Анх удаагаа л чин сэтгэлээсээ нөхрийнхөө төлөө уйлж залбирлаа. Би ажилтай учир ээждээ хэлж хадам эгч ээж хоёр очихоор болов. Бvлэг зoдоон гэнэ. Асуудал яаж ч магадгvй xopигдож магадгvй гээд л эгч ээж хоёр хэлсэн ч хоригдсонгvй. Гэвч тэр минь ирсэнгvй. Гэртээ харьсан байлаа. Надтай ч ярьсангvй. 1,2,5,,6,,,,8 хонолоо гээд ер ирсэнгvй асуудал бvдэг бадаг яасан нь мэдэгдэхгvй.

Надтай уулзахгvй, ярихгvй… Би хvлээсээр. Гэхдээ надтай уулзахгvй төрсөн эгч, ах хоёртой минь ярина. Асуудал шийдэгдсэн. Хэрэгт холбогдолгvй гэж гарсан. Гэхдээ л надаас дөлсөөр. Энэ vед гэр бvл минь анх удаагаа сvйрлийн ирмэг дээр ирсэн юм. Тэр хэрэг нь зoдоон биш xvчингийн хэрэг байсныг нөхрийн найзаас анх удаагаа сонслоо…

Хэрэг зoдоон биш xvчингийн хэрэг байсныг нөхрийн найзаас анх удаагаа сонслоо. Хоёр найз нэг охинтой орцонд coгтуу баригдсан эмэгтэй нь цус болсон байсан гэнэ. Бvхэл бvтэн 3 сарын дараа тогоо шиг гэдэстэй хvvхэн мэдлээ. Гэхдээ яагаад ч юм надад гомдох биш болох ёсгvй амьдрал юм байлгvй гэсэн бодол л төрсөн.

Манайд надтай амьдрах хэцvv болохгvй байсан юм бол сайхан амьдраг гээд л явуулсан. Надтай зовж apxи ууж, гэрийхэнтэй минь байснаас сайхан амьдраг гээд явуулсан. Яг л энэ vед энэ группт анх удаа хэн нь ч юм оруулж байж билээ. vнэхээр би л зовоогvй гэдгийг харин ч эцэг эхтэй, vрээ тэврээд жаргалтай амьдарч байгаа гээд шvд зуун хvvгээ төрvvллээ.

Ажлынхан, найз нөхөддөө ярьж тайтгарал хvсэх бодол байсангvй. Би хоёр хvvдээ л ээж нь байх ёстойг л мэдэж байсан. Яаж амьдрах вэ? Яаж хvvхдvvдээ дутаахгvй, зөв хvмvvс болгож өсгөх вэ гэж л бодож байлаа… Энэ хугацаанд гэхдээ нөхрийн минь орон зай маш их өгvvлэгдэж байсан юм шvv. Ажил хийхгvй ч, сургуулиа төгсөөгvй ч эцэг хvн надад маш их хэрэгтэй байсан.

Бусад хvvхдvvд аавтайгаа тоглохыг хараад хvv минь атаархаад л зогсдог байв. Хамт алхаж байгаа хосууд vнэхээр атаархмаар байдаг байсаан. Хол байх хугацаанд нөхөр хvv хоёр минь нэг л удаа уулзсан. Хааяа нэг холбоо барина. Дугаараа өөрчилнө.Өөрөө дурандаа хэзээ ч хамаагvй сарнай цэцэг шоколад бариад л зогсож байдаг, тэрийг нь хаячихдаг, хvvдээ гээд авч ирсэн өлгийг нь авдаггvй байсан. Найзууд минь хажуунаас харж мэдэж эхлээд л нөхөр шиг минь мундаг залуу байхгvй яагаад салсныг асууж эхэлнэ. Болохгvй байсан юмаа л гэнэ.

Групп дээрээсээ уншиж бvтэн амьдрал л сайхан гэдгийг ойлгоно. Ээж минь амьдрал хичнээн хатуу тухай хэлж өгнө. Хvv минь нэг өдөр шөнө дунд 3 цагт уйлж сэрээд минут хэртэй хоолой нь бодогдоод амьсгаа авахдаа аавтайгаа ярьмаар байна гэж уйлаад бид хоёрыг ахин хамт амьдруулсан. Шууд биш л дээ эхлэлийг нь тавьсан.

Ингээд л нэг мэдхэд нөхөр минь уучлалт гуйж бид дөрөв буцаад хамт амьдарсан. Хамт байгаагvй нэг жилийн хугацаа там шиг л байсан, гэрийхэнтэйгээ таархаа байсан. Надад чи минь л байгаа гээд л хvрээд ирсэн. Би ч уучилж энэ тухай ахиж хэзээ ч ярихгvйг бодохгvйг хичээнэ.

Хэцvv байвал, болдоггvй юм бол болье гэсэн амьдрал минь надгvйгээр байж чадахгvй гээд нь буцаад ирсэн юм. Ингэж л бид хоёр болохгvй бvхнийг болгох гээд л нэг нэгэнлvvгээ тэмvvлдэг, нэг нэгнээрээ дутдаг, нэг биений хоёр тал дөрвөн бие болсон юм… Гэхдээ харамсалтай нь энэ тvvх минь сайхан төгсөхгvй. Дэндvv жаргалтай байхаар бурхан хvртэл атаархдаг юм билээ…

Яагаад гэвэл биений минь нэг тал хайрт хань минь гурван сарын өмнө диваажинг зориод явчихсан. Харин би 7 сартай жирэмсэн vлдсэн. Яг одоо бол амаржаад хөөрхөн охиноо тэврээд амьдарлаа ахин дурсаад сууж байна. Та бvхэндээ зvгээр л хуваалцмаар санагдаад, дэндvv богино vнэ цэнэтэй амьдарлаа битгий зуурдын зvйлд алдаарай.

Хором бvрийг аз жаргалтай өнгөрөөж, хөрөнгө мөнгө, хэрvvл тэмцэл чухал биш гэдгийг бодоод уучлалт, бууж өгөх, хvлцэнгvй байх тухай нэг удаа эрэгцvvлээрэй. Дахиад боломж байсан бол анхных шигээ vнсэх юмсан, эхнэр нөхөр болсон ч нууцаар уулзаад тэврэлдсэн шигээ ганц удаа тэврэх сэн, хvvхдvvдээ ааваа гээд дуудхыг нь нэг удаа харахсан,

Coгтуу ирэхэд нь аргадах сан, халуун хоол хийж өгөөд баярлаж байгаа царайг нь харахсан, надгvй бол амьдар ч чадахгvй гээд хэлэх тэр vгийг дахин сонсохсон. Чамтайгаа л хамт байх юмсан. Дэргэдээ байгаа хvн чинь тэврэх боломжтой л бол та дэндvv жаргалтай шvv.

Өвдөх, өнчрөх хоёр л vнэн зовлон болохоос бусад нь зvгээр л сорилт юм шvv. Өнөөдөр хvv минь надаас та диваажинлуу явчихвал би яах вэ гэж асуусан бяцхан vрсvvд минь элэг бvтэн байгаасай. Амьдрал атаархал, гомдол биш хайраар дvvрэн байгаасай. Дэндvv урт болсон учраас энэ хvрээд дуусгая даа. Анхааран уншсанд баярлалаа…

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button