шар мэдээ

Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж өгчээ. Тэрээр хэлэхдээ

“Хэцүү анги” олон ангил кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй билээ. Бик хаа царай зүсээрээ хэнээс ч дутахгүй Монголжингоо төрхтэй. Харин түүнийг эмч гэдгийг бараг мэддэггүй. Б.Бадамцэцэг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын ангийг дүүргэж, эмч мэргэжил эзэмшсэн билээ.

Сургуулиа амжилттай төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаа тэрээр жил болгоны төрсөн өдөр болох долдугаар сарын 27-нд хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгдөг уламжлалтай болсон.

Тэрээр энэ уламжлалынхаа талаар төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга уулзалддаг найзуудтайгаа уулзаад бялууны лаа үлээгээд суухаас илүүтэй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг баярлуулж, эцэг эхийг нь давхар баярлуулдаг.

 

Өнөөдөр Монгол хүүхдийн шүд амны хөндийн өвчлөл өндөр байгаа. Хүүхдийнх нь шүдийг нэг удаадаа ингээд эмчлээд өгөх нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд нэлээд том хөрөнгө оруулалт  болж байгаа юм гэжээ.

Б.Бадамцэцэгийн хувьд хоёр хөөрхөн үрийн ээж болсон бөгөөд дэлгэцийн уран бүтээлээс хөндийрч хувийн амьдрал, ажлын карьертай илүү анхаарч байгаа юм.

Харин түүнийг сүүлийн үед хэвлэлүүд нөхрөөсөө салан ганц бие ээж болсон хэмээж байгаа бөгөөд учир нь сошиал хаягууддаа нөхрийнхөө зургийг устгасан аж.

Уншигчид маань ажиллаж буй шүдний эмнэлгийг нь их асуудаг учраас хаягийг нь орууллаа:

Пэйж хуудас– “Family dent Гэр бүлийн шүдний эмнэлэг”. Чингэлтэй дүүрэг Мөнгөн завъяа дэлгүүрийн баруун хойд талд 12-р байр

 



Post Views:
415

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button