Мэдээ

Эмээ хоёр охиноо алдсны дараа тал харваж нэг нүд нь юм харахгүй, өрөөсөн гар нь мэдээгүй болж орцоор хоноглож байна

Өөрийн нь зөвшөөрөлтэй зургийг нь дарсан болно. Энэ настантай би үдшийн 21 цагт Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр таарсан юм. Автобус ирж байна уу хэмээн харахаар хэд алхтал хайснаас зууран ганц нэг алхах настан намайг дуудсан. Би очсон . Настан надад охин минь эмээдээ туслаач зам гаргаад өг гэсэн . Эхэндээ би эмээг согтуу юм болвуу хэмээн бодоод ойрттол эмээ эрүүл байсан.

Би эмээгийн гарнаас түшиж хайснаас гаргасан даруй эмээ надаас сугадаад бид 2 алхах зуураа хуучилсан . Эмээ нь даралтаар тал харваад өрөөсөн гар мэдээгүй мөн нэг нүд юм харахгүй арай ядан л алхдаг гэж хэлсэн. Та хаа хүрэх нь вэ? гэтэл Эмээ нь гэр орон байхгүй ээ ! орцонд хонодог гэсэн. Надад хэлэх үг олдоогүй зүрх зүсэгдэх шиг л болсон . Бид 2ыг тийнхүү ярилцаад алхаж явах зуур автобусны буудал дээр байсан хүмүүс ярагдан зам тавьж цэрвэн цэрвэн харцгааж байсан.

Эмээг харсан хэн боловч цэрвэхээр л байсан . Цал буурал үс нь сэгсийгээд ширэлдчихсэн халтайсан амны хаалт зүүчихсэн өмссөн хувцас нь хир дайр болчихсон үнэр нь хамар цоргим байсан Надад амны хаалт илүү байсан бол тэр халтар амны хаалтыг нь солиод өгөх байлаа. Нийгэмд ийм хүмүүс олон ч бид чинь хүн гэдгээрээ адилхан шүү дээ . Амьдралд алдсан бүдэрсэн хүн, хүн биш гэжүү.

Бид бүгд цэрвэн дайжих ёсгүй. Гэвч бидний энэ арчаагүй нийгэм улам л хатуу харгис болоод байх шиг. Ядарснаасаа дайжин цэрвээд ямба ихтэйд нь бөхөлздөг болчихсон. Настантай би ярилцсан залуудаа агаарын гимнастикчин байсан гавьяат Цэрэндэжид гэдэг намайг хэмээн эмээ надад алдраа хэлсэн. Амьдрал ямар гашуун хатуу болохыг охин минь эмээ нь мэдэрхээрээ л нэг явна даа. 2 охиноо алдаад би тэсгэлгүй зовлонд живсэн дээ гэж нулимсаа урсган хоолой зангируулан ярих настны харцнаас би дааж давшгүй зовлон харууслыг нь мэдэрч их өрөвдлөө.

Амьдрал гэдэг хатуудаа ямар ч хатуу юм бэ дээ. Эмээ надад одоо 75 нас хүрч байгаа гэж хэлсэн . Ийм өндөр настай хүн ийнхүү явааг харах үнэхээр хэцүү байсан. Настан тэгээд их өлсөж байна хоол идэх юмсан гэж хэлсэн . Цаг орой болсон цайны газар, дэлгүүр ойрхон байгаагүй тул би яах ч арга байсангүй өөрт байсан цөөхөн хэдэн төгрөгөө өгөөд эмээг Гандангийн чигт гарцаар гаргаж өгөөд нулимас цийлэгнүүлэн салахад эмээ надад миний охин жаргалтай амьдраарай баярлалаа гээд хоцорсон доо.

Сэтгэл минь өвдхийн ихээр өвдөж эмээгийн араас би нүд салгалгүй хэсэг харж зогсов. Хоёр хөл дээрээ арай ядан тэнцэн алхах эмээ одоо ч нүдэнд минь харагдаж сэтгэл дотроос хатган шаналгана. Бидний нийгэмд ийм настай ядарсан хөгшчүүд хэр олон яваа бол гэхээс л өр өвдөөд нойр хулжина. Эмээ бөмбөгөр дээр голцуу байдаг гэсэн. Бидний Монголчууд бүгд ялзраагүй ядарсандаа туслах ухаантай нь олон байгаа.

Бөмбөгөр дээр байх энэ эмээд тусламжын гараа сунгаач хүмүүс минь. Хүйтний улирал наашилж байна Орцонд энэ настай хүн хэдий болтол амьдраа билээв Энэ эмээ залуу сайхан насандаа агаарын гимнастикчин байсан гэж хэлсэн. Эмээг таньж мэдэх хүн байгаа даа. Та бүхнийг энэ эмээд туслаасай хэмээн би чин сэтгэлээсээ хүсч. Энэ постыг орууллаа шэйрлэж өгнө үү.

Постны эзэнтэй холбогдох: https://www.facebook.com/profile.php?id=100040920670638



Post Views:
44

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button