шар мэдээ

Хүүхдэдээ заавал хэлж байх 50 өгүүлбэр гэнэ шүү

Заримдаа эцэг эхчvvд хvvхдийг урамшуулж, зоригжуулахын тулд юу хэлэх, сэтгэлээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггvй. Зvгээр сайн байна, сайн хvvхэд гэсэн vгс хангалтгvй. Хvvхэд өөрийг нь хайрладаг, ойлгодог, хvлээж авдаг гэдгийг ойлгож мэдэх нь маш чухал. Хvvхдийн сэтгэл судлаачид хvvхдэдээ хэлж байх нэн чухал өгvvлбэрvvдийн жагсаалтыг гаргасан байна. Эдгээр өгvvлбэрvvд таны хайр, энэрэлийг ойлгоход тусална.

ХVVХДЭД ИТГЭЛ ТӨРVVЛЭХЭД:

  • Би чамд найдаж байна.
  • Би чамд итгэж байна.
  • Би чиний сонголтыг хvндэлж байна.
  • Энэ амаргvй байх болно, гэхдээ би чамайг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
  • Чи бvх зvйлийг зөв хийж байна.
  • Чи бvх зvйлийг гайхалтай ойлгож байна.
  • Чи vvнийг яаж ийм сайн хийж чадсан юм бэ?
  • Чи надад vvнийг заагаад өг, би ч гэсэн чам шиг сайн хийж сурмаар байна.
  • Чи vvнийг надаас илvv сайн хийж чадна.
  • Чи vvнийг надаас илvv сайн хийж байна.
  • ХЭЦvv АЖИЛД ИДЭВХЖvvЛЖ ИТГЭЛ ӨГӨХӨД:

Би чамайг ямар их хvч хөдөлмөр зарцуулж байгааг харж байна.

Чи ямар их хичээж байгааг би харж байна.

Чи vvнийг хийхийн тулд маш шаргуу ажиллаж байна, чи маш сайн хийж байна.

Чи гайхалтай дэвшил гаргаж байна.

Чи vvнийг хийхийн тулд маш их цаг зарцуулсныг би харж байна.

Чи vvнийг биелvvлэхийн тулд хэр их хичээл зvтгэл гаргасныг би төсөөлж байна.

Энэ vр дvнд хvрэхийн тулд чи маш их хөдөлмөр зарцуулсан байх.

Чиний бvх ажил амжилттай боллоо.

ХАМТ ӨНГӨРVVЛЖ БАЙГАА ЦАГТ ТАЛАРХАХ:

  • Чи надтай цагийг өнгөрөөж байгаад би маш их баяртай байна.
  • Би маргааш чамтай тоглохыг хvлээж тэсэхгvй нь.
  • vvнийг чамтай хийхэд маш сонирхолтой байна.
  • Надад чамтай тоглох маш их таалагдлаа.
  • Чи гэртээ надтай хамт байгаад би баяртай байна.
  • Би чамтай байхад маш их хөгжилтэй байдаг.
  • ТЭДНИЙ АЖЛЫГ ДvГНЭХЭД ТУСЛАХ:

Чи vvний тухай юу гэж бодож байна?

Чи vvнд бахархах хэрэгтэй.

Чи юунд хамгийн их бахархаж байна вэ?

Чи энэ талаар юу гэж бодож байна?

Чи өөрийнхөө алжыг хэрхэн дvгнэж байна?

Чи vр дvнгийн талаар ямар бодолтой байна вэ?

Чи vvнийг хэрхэн ашиглахыг хvсэж байна вэ?

ТАЛАРХАХ:

  • vvнийг хийсэнд маш их баярлалаа.
  • Чи надад тусалсанд би маш их баяртай байна.
  • Чи надад маш их тусаллаа.
  • Ойлгосонд баярлалаа.
  • Би чамгvйгээр юу хийх байсан бол.
  • Чиний тусламжгvйгээр би юу ч хийж чадахгvй байсан.
  • Чи vvнийг илvv хурдан хийхэд тусаллаа.
  • Гэр чиний ачаар маш цэвэрхэн байна.
  • ХАРЖ БАЙГАА ЗvЙЛЭЭ ТАЙЛБАРЛА:

Чиний унтлагын өрөө маш цэвэрхэн байна.

Хөөх, чи ороо хураачихсан байна. Гайхалтай!

Энэ зурган дээр маш олон сайхан цэцэгс байна.

Чамайг хичээснийг би харж байна.

Чи өөрөө ширээгээ цэвэрлэснийг би харлаа. Сайн байна!

СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛ:

  • Би чамтай цагийг өнгөрөөх дуртай.
  • Чи гэртээ байхад би аз жаргалтай байдаг.
  • Би чиний баг хамт олны нэгээхэн хэсэг байх дуртай.
  • Би чиний бодлыг сонсох дуртай.
  • Чи надад байгаа болохоор би маш их баяртай байна.
  • Чи надад туслахаар дэргэд минь байхад би маш их баяртай байдаг.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button