шар мэдээ

УИХ-ын гишүүн Н.Учралын гэргий Ч.Сэлэнгэ: Сормуусны будгийг минь бус уруулын будгийг минь арилгаж, урсгаж байдаг чамд баярлалаа

УИХ-ын гишүүн Н.Учрал  гэргий Ч.Сэлэнгэ хоёрын хуримаа хийж гал голомтоо бадраасны 13 жилийн ойн баярын өдөр саяхан болж өнгөрсөн билээ.

Н.Учрал гишүүний гэргий Ч.Сэлэнгэ нь халамжит хань, сайн гэрийн эзэгтэй аж. Гишүүн маань эхнэртэй анхны харцаар дуралсан гэдэг. Ч.Сэлэнгэ хадам аавынхаа сургуульд захирлын албан тушаал хашдаг. Хосууд танилцаад арав гаруй жилийг өнгөрүүлсэн ба гурван хүүхэдтэй.

Захирлын ажлыг чадварлаг хашдаг тэрээр цахим хуудаснаа Сормуусны будгийг минь бус, уруулын будгийг минь арилгаж, урсгаж байдаг чамдаа баярлалаа. Уруулаа яагаад буддаггүй юм бэ гээд байнга асуугаад байдаг хэсэг бүлэг хүмүүст зориуллаа хэмээжээ.

Харин Н.Учрал гишүүн хуримын ойн баярын өдрөө гэргийдээ зориулж өөрийн сэтгэлийн үгээ сийлжээ.

Хүний орчлонд бүдчээд уйлж суухын цагт хэн ч миний хань надад тэр нэгэн өдөр тэдэн саяын унаа, тийм брендийн хувцас, хэдэн зуугаар нь сарнай цэцэгс авч өгч байлаа даа гэж боддогүй  юм билээ. Харин өвдөж зовход нь  хэрхэн асарч, хамгаалж уйлахад нь аргадаж, унахад нь түшиж, үхэхээсээ өмнө өрсөж үхэж болохгүйг сануулж сэтгэлийн тэнхээтэй, хаттай байхыг үлгэрлэж бэрхшээлийн өмнө юугаа золиослож, уруудахад нь ямар ааш араншин гаргаж, өмгөөлж, хамгаалж өр өвдөж нигүүлсэж, өргөж босгож, өршөөж, уучилж байсанг чинь л санана, бас дурсдаг нь ертөнцийн үнэн юм байна.

 

Өнөөдөр Selenge Chuluun чи бид хоёрын хуримаа хийж гал голомтоо бадраасны 13 жилийн ойн өдөр. Унаж босож, уруудаж өгсөхийн алинд ч үл хувиргасан чамдаа баярлалаа. Намайг байгаагаар минь алдаа, оноотой нь хамтад нь хайрласан он жилүүд бүхэнд баярлалаа. Хань шиг хань байж чаддагт тань үргэлж талархана. Үрсийн минь сайн ээж чамдаа хайртай.

Ингээд уншигчид та бүхэндээ сайхан эмэгтэйн сүүлийн үеийн зургийг хүргэе. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

 



Post Views:
945

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button