шар мэдээ

Хосууд гэрийн ажлаа хувааж хийхийг хуулиндаа, мөн гэрлэлтийн баталгаандаа тусгасан улс

Испани эр хvн хооллосныхоо дараа босоод сандлаа тэгшилдэггvй, хоол хийхийг эмэгтэй хvний л ажил гэж боддог гэвэл та итгэх vv. Хvvхдээ өсгөхийг хvртэл ээжvvдийн л vvрэг гэж vздэг эдгээрээ испани эрчvvд “алдартай”. Энэ мэт аахар шаахар зvйл хийхээс татгалздаг хандлагаа тэд “Мачо мэн” буюу жинхэнэ эр хvний илэрхийлэл гэж vздэг.

Гэвч энэ мэт хэзээнээс хvмvvсийн дунд амь бөхтэй оршиж ирсэн, байх л ёстой юм шигээр ойлгогдож ирсэн цаг vеэсээ хоцрогдсон vзэл хандлагуудыг өөрчлөх алхмыг тус улс зоригтой хийжээ. 2003 онд гэхэд энэ бугшсан ойлголтыг халахын тулд Испанийн засгийн газар 1.7 сая евро зарцуулсан ч vр дvнгээ өгөөгvй ажээ.

Иймээс жендэрийн асуудлыг цэгцлэхийн тулд албан ёсоор хуульчилсан байна.

Хуулийн дагуу гэрлэлтээ батлуулсан л бол заавал гэрийн ажлаа хувааж хийх ёстой гэнэ. Хуримын ёслолын vеэр vvнийг баталгаажуулж эхнэр нөхрийн хэн ч бай гэр бvлийн харилцаанд адил, тэгш vvрэг хvлээнэ хэмээн бие биедээ тангараг өргөдөг.

Уг хуулийг Испани улс 2005 оноос хэрэгжvvлж буй. Эхнэр нөхрvvд гэрийн ажлаа энэ тэнцvv хувааж хийх шийдвэрийг Испанийн конгрессоор батлуулахад тууштай зvтгэсэн сенатчийн нэг бол Маргарита.

Тэрбээр “Энэ хууль хэн нь чухам хоолоо хийж, хувцсаа угаах асуудлыг шийдэж байгаа юм биш. Харин эмэгтэйчvvд гэрийн ажил хийх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг халах зорилготой. Гэр бvлийн хандлагын нөлөөгөөр жендэрийн мэдрэмжтэй, нэг нэгнийхээ хvсэл сонирхлыг хvндэтгэдэг хvмvvжилтэй жендэрийн мэдрэмжтэй ирээдvйг бэлдэж байгаа юм” гэжээ.

Хэрвээ эрчvvд гэрийн ажилд туслах vvргээ биелvvлээгvй шалтгаанаар гэр бvлээ цуцлуулбал шvvх шийдвэр гаргахдаа эмэгтэйчvvдэд давуу эрх олгодог байна.

Сонирхуулахад саяхны судалгаагаар Испани эмэгтэйчvvд өдөрт дунджаар 6 цагийг гэрийн ажилд зарцуулж байна гэж гарсан юм. Гэтэл эрчvvд дөнгөж 44 минут зарцуулдаг нь нотлогджээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button