шар мэдээ

Нэвтрүүлэгч Н.Ундрал: Аавдаа “Охин нь зурагтын мэдээний хөтлөгч  болно. Та охиноо харангаа, мэдээгээ сонсож байгаарай” гэж хэлдэг байсан

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч Н.Ундралыг “Их засаг их сургууль”-ийн захирал н.Ням-Осорын охин, УИХ-ын гишүүн Н.Учралын дүү гэдгээс нь гадна нэг хэсэг сошиалаар дуулианы эзэн болоод байсан загвар өмсөгч А.Чингүүний эхнэр гэдгээр нь мэдэх билээ.

Хөтлөгчөөс гадна тэрээр боловсролдоо ихээхэн анхаардаг. Бээжингийн Хэл Соёлын их сургуульд суралцаж байгаад Хүмүүнлэгийн ухааны их сургуульд шилжиж Хятад хэлний ангид бакалаврын зэргээ хамгаалсан. АНУ-д бизнесийн удирдлагын магистрт суралцаж төгсөөд эх орондоо Хүмүүнлэгийн ухааны их сургуульдаа Хэл шинжлэлийн доктрантурт суралцаж докторын зэргээ амжилттай хамгаалсан залуухан доктор билээ.

Тэрээр багадаа ямар мэргэжилтэй болох талаараа нэгэн ярилцлаганд ийнхүү дурсжээ.

Миний аав телевизийн бүх л сувгийн мэдээг үздэг байсан. Энэ нь надад нөлөөлсөн байх л даа. Аавдаа “Охин нь зурагтын мэдээний хөтлөгч  болно. Та охиноо харангаа, мэдээгээ сонсож байгаарай” гэж хэлдэг байсан. Би хүн юу ярьж, төсөөлнө түүнийхээ дагуу амьдардаг гэж итгэдэг. Хүүхэд ахуй насандаа телевизийн мэдээ үзээд нэвтрүүлэгчдийг дуурайдаг байсан. Манай арван жилийн сургууль хүүхдийн авъасын маш сайн нээдэг. Би арван жилдээ шүлэг зохиодог, уран яруу уншдаг мөн элдэв арга хэмжээ хөтөлдөг хүүхэд байлаа.

Эргээд бодход эцэг эхчүүд хүүхдээ “Чи бүхнийг чадна” гэсэн итгэлийг олгох ёстой гэж ойлгосон.

Амьдралдаа баримталдаг зарчим нь: Хүн гэдэг чинь урмын амьтан. Хэдхэн сайхан үгэнд баярладаг. Надад хэн нэг хүн ганцхан гое үг хэлэхэд л би тэр өдөржингөө баярлана. Тиймдээ ч би эерэг байхыг хичээж, бусдад сайхан үг хэлэхийг эрмэлздэг. Хүний амьдрал богинохон. Энэ амьдралдаа хэн нэгнийг гомдоохгүй байхсан гэж боддог. Би амархан хямардаг, сэтгэлийн “дархлаа муу, дорхноо гомдчихдог. Гэхдээ тэр хэрээрээ таагүй зүйлсийг амархан мартдаг. Өөрөө ийм хүн болохоор ч тэр үү аль болох бусдыг гомдоочих вий гэж эмээдэг.

Хөтлөгч бүсгүйн нөхөр загвар өмсөгч А.Чингүүн бөгөөд хосууд маань хоёр хөөрхөн хүүхдийн аав, ээж билээ.

Ухаалаг, залуухан доктор Н.Ундрал загварын тун мэдрэмжтэй бөгөөд маш чамин дэгжин хувцасладаг билээ. Түүний сүүлийн үеийн зургийг хүргэе.

 



Post Views:
1,059

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button