Мэдээ

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өөрчлөлт /Өмнө ба одоо/

Сэтгүүл зүйн салбарыг өнгөлж яваа зариг.мн сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийг нь шүүмжилдэг салбар нэгт нөхөддөө хандан ширүүн үгсийг дайжээ:

Тэрээр:Энэ одоо хачин л юм байсан, хэзээ ийм байсан юм гэх юм. Салбарын маань зарим сэтгүүлч нар. хэхэ Хайрт салбарынхандаа зориулаад таван өгүүлбэр шивнэе.

1. Сэтгүүлчийн цалингаар ингэж амьдрахгүй гэдэг. Уучлаарай би цалин авдаг нь биш өгдөг нь. Заригийн ажилчдын цалин салбартаа дээгүүрт ордог, бардам хэлнэ.

2. Хачин бүдүүн, царай муутай юм байсан мөнгөжөөд дээрдээд байгаа гэдэг. Би та нарыг унтаж байхад үүрээр босоод өөртөө анхаарчихдаг юм аа. Ууланд алхахад мөнгө ордоггүй, зогсоолын 1000 төгрөг л надаас гардаг.

3. Хэт их улайрдаг бүдүүлэг гэдэг. Бусдыг гэдэг сэтгэл маань заяагдмал учраас би үргэлж буцалж, сэтгэл зүрх минь бусдын төлөө өмөлзөж, эмтэрч ажилдаа шатаж явдаг учраас бидний ажил үргэлж бүтэж явдаг юм.

4. Дандаа түрүүлж мэдээлдэг, дарга сайд нартай явалддаг гэдэг. Энэ одоо хэнээс түрүүлж мэдээлэл авдаг юм, энэнд хэн түрүүлж мэдээ өгдөг байнаа гэж харддаг. Ордонд мик бариад татаж, чангаагаад хөөгдөөд явж байгаа хүнийг явалдагч нүдээр харж, тийм харилцаа үүсэх үү? Би чинь хээгүй, тэнэгдүү зоригтой, бас өөрийнхөөрөө муйхар. Гэхдээ ойр тойрны хүмүүсийнхээ итгэлт сайн нөхөр байж чаддаг учраас надад итгэдэг, мэдээлэл өгдөг хүмүүс байдаг юм аа. Өнөр худалдагдахгүй, энэ мэдээллийг түрүүлж л гаргана уу гэснээс арилжааны чиглэлээр ашиглахгүй гэдэгт тэд маань итгэдэг юм аа. Эцэст би худалдагдахгүй, шантааж хийхгүй ээ. Хийх ч шаардлагагүй ээ, зариг хөл дээрээ хангалттай тогтчихсон. Миний дээр эзэн ч байхгүй ээ. Гэхдээ би робот биш учраас алдаа гаргачихдаг, алдаагаа засаад суралцаад урагшилнаа. Надад нас байна, сэтгэл байна, зүтгэл байна, олон нийтийн ч дэмжлэг байна. Улам чамбайрна. Үнэнч үзэгч та бүхэндээ үргэлж талархаж явдаг шүү, зариг заавал үр дүнд хүртэл нь сурвалжилдаг.

Миний зорилго: Энэ улсад дөрөв дэх засаглал нь, хэвлэл нь хэрхэн засагладагийг, олон нийт нь хэрхэн хүчтэй байдгийг өөрөө элдэв нээнтэгт өртөж, дарамтад орохгүйгээр харуулахыг л хүсдэг ээ” гэжээ.

Тэгвэл түүний сүүлийн үеийн гэрэл зургуудаас болон өмнөх үеийн зургуудаас нь хүргэе. 

 

 



Post Views:
59

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button