Мэдээ

Реппер цагдаа: Би хип хоп сонсдог, жирийн л нэг хэсгийн байцаагч

“Цагдаа” гэх албан нэрийн ард ч өглөө хүүхдээ хэн цэцэрлэг, сургуульд хүргэх, орой хэн авах, ирэх сард байрны зээлээ хэрхэх тухай бодол аргамжсан бидний адил ХҮН яваа. Бас заримд нь намрын энэ шаргал өдрүүдэд чихэвчээ чангалаад бодолхийлж алхмаар, гудамжинд хөгжим тоглож суугаа залуустай мэдрэмж нийлж, хамтдаа дуулмаар сахилгагүй санаа төрдөг ч байж болно.

Үргэлж л хууль сахиулж, сүүлийн өдрүүдэд “Амны хаалтаа зүү, хүн хоорондын зайгаа бариарай” хэмээн сануулж явдаг цагдаа гэнэтхэн гав, бороохой, дүрэмт хувцастайгаа “гудамжны” тайзан дээр гарч дуулсан нь уйтай намрын урт өдрүүдэд өөр нэг өнгө нэмсэн. Түүнийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Өнөболд гэдэг.

-Би Сэлэнгэ аймагт 1999 онд төрсөн. Улаанбаатар хотод оюутан болж ирээд Дотоод хэргийн их сургуульд 2017 онд элсэн суралцаж энэ оны тавдугаар сард төгслөө. Миний ажлын гараа Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагчаар эхэлж байна.

Анхны томилолтоо авах үед эхнэр маань тулгар биетэй тун удахгүй амаржих учраас хол явчих вий гээд битүүхэн айдастай байсан. Тэгсэн Улаанбаатарт хуваарилагдаж “хорооны цагдаа” болсон доо. Доржийнд тийм асуудал бий, Долгорынд тэр нөхөр агсам тавьдаг гээд хүмүүстэй хамгийн ойр ажиллаж, магадгүй тусламж хэрэг болоход хамгийн түрүүнд намайг санадаг ч байж болох учраас би энэ ажилдаа их хайртай. Нэг хүнийг архи уухаа болиход нь тусалж сэтгэлзүйчтэй уулзуулаад гаргахад тэр хүн маргааш, нөгөөдөр эрүүл ухаантай явж байхыг харах хамгийн гоё. Болохгүй, бүтэхгүй асуудал бий.

Гэхдээ нийгмийг дүгнэхэд одоохондоо миний нас залуу байна. Харин цаг наргүй ажиллах хүсэл л дүүрэн байна даа. Гэр хорооллоор үүрэг гүйцэтгэж, айлуудаар орох гэхээр нохой хазах гээд байдаг л асуудал байна. Бусдаар шантарч буцмаар хүнд, хэцүү зүйл байдаггүй.

ВИДЕО



Post Views:
33

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button