шар мэдээ

Нэвтрүүлэгч, хөтлөгч С.Чимгээ: Хүн яах гэж гэр бүл болдог юм. Нэг хүнтэй амьдарч байж хажуугаар нь дахиад өөр нэг хүнтэй амьдарч, өөртөө илүү ачаа үүрч яах юм. Хэрвээ нууц амрагтай болмоор байгаа бол хүнтэй суугаад хэрэггүй

Монголын сайхан хүүхнүүдийн төлөөлөл болсон тайз дэлгэцийн чадварлаг хөтлөгч, нэвтрүүлэгч бол С.Чимгээ юм. Орос, англи хэлтэй, загварынхантай эн зэрэгцэхүйц бие хаа царай зүс заяасан сайхан бүсгүйчүүлийн нэгэн төлөөлөл. Түүний чадварыг үнэлэн энэ оны 02 дугаар сарын 08-нд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавъяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ

Тэрээр өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагандаа:

Таньтай 7 жилийн өмнө анх уулзаж, ярилцлага авч байснаа санаж байна. Миний амьдралд нууц амраг байх ёсгүй гэж та ярьж байсан. Тэр өөртөө итгэлтэй дайчин бүсгүй одоо өөрчлөгдсөн үү?

Мэдээж тэр үзэл бодолдоо үнэнч байлгүй яахав. Хүн яах гэж гэр бүл болдог юм. Нэг хүнтэй амьдарч байж хажуугаар нь дахиад өөр нэг хүнтэй амьдарч, өөртөө илүү ачаа үүрч яах юм. Хэрвээ нууц амрагтай болмоор байгаа бол хүнтэй суугаад хэрэггүй. Ганц бие яваад арван ч нууц амрагтай байж болно шүү дээ. Хэн ч замбараагүй явдалтай гэж хэлэхгүй.

Ажиглаж байхад янз бүрийн хэл аманд орооцолдоод байдаггүй гэр бүл гэвэл танайх. Ер нь эмэгтэй хүн амьдралд ямар байр сууринаас хандвал гэр бүл амгалан амьдрах боломжтой бол?

Хэн хэн нь аливаа юманд хүлээцтэй хандах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэртэй тэргүй хүний л амьдрал болсон хойно гэр бүлд ам зөрөлдөх, аахар шаахар юмнууд байлгүй яахав. Энэ бүхнийг түр зуурын асуудал байдаг л зүйл гэж хүлээж авах хэрэгтэй. Ялааг заан болгоод байх хэрэггүй шүү дээ. Нэг нь ядраад, өлсөөд ороод ирдэг. Ядарсан, өлссөн хүн угийн л уцаартай байдаг. Нэг нь уурлаж байхад нэг нь инээж байдаг ч юм уу. Бас жаахан ухаалаг байх хэрэгтэй юм болов уу. Эр хүн бол мэдээж арван давааны цаадахыг харах байх. Эмэгтэй хүн ядаж нэг давааны цаадахыг хардаг бол гэр бүл тайван байж чаднаа.

Эр хүнтэй холбож ойлгох юм бол тэвчихгүйг тэвчихийг тэвчээр гэнэ гэж ярих нь бий. Энэ нь айлын эхнэр хүний  хувьд баримтлах хэмжээний философи мөн үү?

Та цаагуураа гэр бүлийн хүрээнд нууц амрагийн асуудлыг тэвчих, эс тэвчих тухай асуугаад байна уу даа. Би тэгж ойлголоо. /инээв/ Тэр бол тусдаа асуудал. Үүн дээр тэвчих, эс тэвчихийн тухай асуудал байж болохгүй. Яагаад гэвэл энэ бол бие биенээ хүндлэх, эс хүндлэх тухай асуудал. Өөрөөр хэлбэл бие биенээ хүндлээгүй тохиолдолд нууц амрагийн асуудал босч ирэх байх. Энэ тохиолдолд тэвчээр гаргана гэдэг тэнэг хүний асуудал. Нэг үгээр энэ тэвчээр бол нууц амрагийг тэвчих тухай асуудал биш. Угийн өөр эцэг, эхээс төрж, өөр орчинд өсч хүмүүжсэн хүмүүс нэг дээвэр доор амьдрахад мэдээж хэрэг жижиг, сажиг зөрчилдөөн, үзэл бодлын зөрчилдөөн олон гарч ирдэг. Тийм тохиолдолд эмэгтэй хүн ухаанаар хандаж, зохицуулах ёстой юм болов уу гэж ойлгодог юм хэмээжээ.

 

Хөтлөгч С.Чимгээгийн нөхрийг М.Чойдорж гэдэг бөгөөд Москвад сургууль төгссөн унаган орос хэлтэй, УИХ-ын гадаад харилцааны хэлтсийн даргаар олон жил ажилласан өндөр боловсролтой нэгэн байдаг. Мөн өөрийн гэсэн бизнестэй аж. С.Чимгээгийн хувьд нөхөр нь нэгэн биенийх нь нөгөө тал нь болчихсон гэдэг..

 

Нөхөр нь спортлог хүн. Одоогоос 20-иод жилийн өмнөөс л хамтдаа гүйж байя, фитнесс хийе хэмээн гэргий С.Чимгээгээ ятгадаг байсан гэдэг. Харин С.Чимгээгийн хувьд арван жилдээ нэг удаа сагс тоглохдоо бөмбөгөнд оногдоод бүр халширдаг болчихсоныг хэлэх үү. Дээр нь нүүр амаа, хөл гараа гэмтээчихнэ, хөхөрчихнө гэдэг айдас түмний өмнө харагдаж байдаг ажил мэргэжилтэй маань холбоотойгоор их байсан. Харин одоо бол би бараг нөхрийгөө ажил ихтэй байхад нь амар заяа үзүүлэхгүй, хамт гүйе, заал оръё гээд л суулгахгүй маягийн.

 

Ярилцлага 2008он

 



Post Views:
54

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button