шар мэдээ

Жаргал гэдэг чинь зорилгодоо хүрэн хүртлээ хөдөлмөрлөх тэр явц өөрөө л юм.

Монгол улсын гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан Анзаараад байхад одоо үед хосууд ихэвчлэн 1 том зорилго тавин түүнийхээ төлөө махран зүтгэж амьдарцгаадаг. Тэр нь ихэвчлэн байр орон сууц эсвэл том хаус мөн машин байдаг. Тэгээд хөдөлмөрлөх явцдаа шантрахдаа ядрахдаа хоорондоо ихээр муудалцдаг.

Тэгээд зүтгэж зүтгэж амьдралаа сайжруулах үед амьдралын цаг хугацаа залуу нас нэг л үрэгдсэн байдаг. Хүүхэд хань ижилдээ ч хангалттай цаг гаргаж ч амжаагүй байхад шүү дээ. Тэгээд амьдралдаа тавьсан том зорилго нь биелэхгүй бол амархан сэтгэлээр унаж нэг нэгнээсээ ихийг шаардах үл ойлголцох нь элбэг байх шиг.

Үнэндээ тэр хүрэх зорилго биш замын явцад буюу тэдгээр өдөр хоногт хүн амьдрах ёстой, жаргалыг мэдрэх ёстой, дурсамж бүтээх хэрэгтэй юм билээ. Эхнэр бид хоёр шалан дээр жижигхэн хивс тавиад хүүгээ хэвтүүлээд эхнэр бид 2 хоосон өрөөндөө сэтгэл хангалуун жаргалтай амьдардаг байсан.

Тэр гоё мэдрэмжүүдийг өөр хаанаас ч олж авч чадахгүй. Жаргал гэдэг чинь зорилгодоо хүрэн хүртлээ хөдөлмөрлөх тэр явц өөрөө л юм байна лээ.

 

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button