Мэдээ

Харь оронд найзынхаа нөхөртэй амьдрал зохиох гэж оролдсон ч бүтэлтэй болоогүй жүжигчин Г.Отгонцэцэг эх орондоо нам гүм амьдрахыг илүүд үзэх болжээ /Фото/

Хувьсал продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын нэгэн гишүүн болтлоо дэвжиж өөрийгөө хэр сайн жүжигчин бэ гэдгээ батлан харуулсан жүжигчин бол яахын аргагүй СТА Г.Отгонцэцэг юм. АНУ-ыг зорьж харь оронд амаржснаасаа хойш чимээгүйхэн амьдарч байгаа бүсгүйн хүүхдийн аавыг сонирхох хүн олон байсан.

Энэ талаар ам нээхийг хүсдэггүй жүжигчин бүсгүй харин жүжигчин Б.Одбаяртай авахуулсан зургаа нийтэлснээр хүмүүсийн асуултын хариуг жинтэйхэн өгөв үү гэлтэй байв. Дашрамд сонирхуулахад эсрэг дүрийг бүтээхдээ тунчиг чадварлаг тэрээр тэс өөр ертөнцийг бий болгож өөрийгөө ямар ч дүрийг амилуулж чадна гэдгээ 6 дахь хүсэл нэртэй киногоороо батлан харуулжээ.

“Орхидос” киноны Хойд эхийн дүрээсээ болж хэсэгтээ олны хэл амны бай болж явсан Г.Отгонцэцэг дүрээсээ болж өөрөө ч хэсэгтээ сэтгэлийн дарамтад орж хэцүү байснаа нуудаггүй. Харь оронд амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн жүжигчин бүсгүй өдгөө хүүгийнхээ хамтаар хоёул эх орондоо нам жим амьдарч байгаа билээ. Тэдний хамтдаа авхуулсан зургуудаас болон жүжигчин Отгонцэцэгийн сүүлийн үеийн фото зургуудаас хүргэе.

 



Post Views:
19

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button