Мэдээ

МУГТ Э.Цэндбаатарын багш: Өнөөдрөөс эхлэн хойшоо биш урагшаа харж “НЭГ САЙХАН АМЬСГАА АВЧ” зоригтой тэмүүлээрэй…

Сүүлийн өдрүүдэд МУГТ Э.Цэндбаатартай холбоотой мэдээллүүд сошиал орчинд олны анхаарлыг татаж байна. Түүнийг буруутгах, зөвтгөх хүмүүс бишгүй байгаагийн нэг нь Цэндбаатарыг хүүхэд байхаас нь мэдэх түүний багш Л.Оюунцэцэг.

Тэрээр ийнхүү бичжээ: Э.ЦЭНДБААТАР ШАВЬДАА ХЭЛЭХ ҮГ БАЙНА! Энэ хэдэн өдөр Э.Цэндбаатар боксын Холбоо сайн муу, сайхан муухай гэж их шуугилдлаа. Шавьдаа хэлэх үг байнаа жаахан балчирхан наснаасаа л энэ их спортод сэтгэл зүрхээ зориулан уйгагүй хичээллэж байсныг багш нар нь сайн мэднэ. Багагүй ч амжилтад хүрч цаашдаа ч оргилд хүрэх тэсвэр тэвчээр байгаа гэдэгт итгэж байнаа. Иймд өнөөдрөөс эхлэн хойшоо биш урагшаа харж “НЭГ САЙХАН АМЬСГАА АВЧ” зоригтой тэмүүлээрэй.

Архи хэзээ ч сайн замгүйг одоо яс махандаа шингэтэл ойлгосон бизээ. Шударга үнэн хэзээ ч ялах учиртай. Туйлбартай үнэнч өөртөө итгэлтэй байгаарай чи минь одоо ард түмний хүү болсон шүү. Зөвхөн өөрийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөө “ХИЧЭЭЛЛЭЭРЭЙ” их бага алдаа гаргасан гэж бодож байгаа бол битгий давтаарай багш нар нь итгэж байгаа шүү” гэжээ.



Post Views:
6

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button