Мэдээ

Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хүндийг өргөлтийн -107 кг жинд өрсөлдөж буй Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг, хоёр дахь оролдлогоороо 245 кг-г шаxаж паралимпын дээд амжилтыг хоёр дараалан шинэчиллээ.

Мөн 245-аар паралимпын аварга боллоо.

Түүний араас мөнгөн медаль авсан Малайзын тамирчин 237 кг-ыг шаxсан юм. Харин хүрэл медалийг 231 кг-аар Ираны тамирчин хүртлээ.

Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медальтай.

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнд Монгол Улсаас “Рио-2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөх юм.

Монголын пауэрлифтингийн баг тамирчдын шинэ оны анхны олон улсын тэмцээн энэ бөгөөд гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын 107 кг-ын жинд оролцох юм байна. Дэлхийн дээд амжилт эзэмшигч Э.Содномпилжээ тус тэмцээнд гурван удаа түрүүлсэн бөгөөд дасгалжуулагчаар Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулга ажиллаж байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button