Мэдээ

Жүжигчин А.Алтанхуяг гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж зүтгэсэн ээжээрээ маш их бахархдаг, олон жилийн турш таныг байртай болгондоо гэж бодож явсан юм шүү.

МУСТА шагналаар энгэрээ мялаaгаад удаагүй байгаа жүжигчин А.Алтанхуягын төрсөн өдөр болж өнгөрлөө.

Харин тэрээр өнгөрсөн жил ээжийнхээ төрсөн өдрөөр ээждээ байр бэлэглэсэн юм. Энэ тухайгаа цахим хуудсандаа нийтлэхдээ “Өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр. Миний хамгийн жаргалтай өдөр байлаа.

Үр хvvхдийнхээ төлөө хэзээ ч хувирахгүй хайраар хайрладаг цорын ганц үнэнч хайр ээжээс л гардаг юм билээ. Олон жилийн турш таныг байртай болгондоо гэж бодож явсан юм шүү. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ” хэмээсэн.

Мөн бичлэгтээ “Би жvжигчин Алтанхуяг байна. Ариунцэцэгийн Алтанхуяг гэж ээжээрээ овоглодог. Энэ байранд би анх гал голомтоо бадраасан. 21 аймгаар тоглолт хийн, үр шимийг нь амсан, байр авснаа үргэлж боддог. Гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж зүтгэсэн ээжээрээ маш их бахархдаг.

Өдий зэрэгтэй өсгөж, хvмvvжvvлсэн ээждээ гурван хүү нь маш их баярладаг. Таныхаа ачийг нь бvрэн хариулж чадахгvй ч төрсөн өдрийг нь тохиолдуулан энэ байрыг танд бэлэглэж байна” гэжээ. Тvvний ээж “Ийм сайхан хvvгээрээ бахархаж байна. Мөрөөдөл минь биеллээ” хэмээв.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button