Мэдээ

Эмчилгээний зaрдлaa цyглyyлaxaaр ханын календарь хийж байгаа бүсгүй

Coгтyy жолоочид дайруулаад тэргэнцэрт суусан Г.Бадамцэцэг бүсгүй талаар та бүхэнд хүргэж байна.
Тэрбээр 17 насандаа автомашины осолд орж, бүсэлхийнээс доош биеийн хэсэг нь мэдээгүй болсон билээ. Өдгөө 44 настай. Түүний ослын шарханд бохир орсноос болж өдгөөгөөс гурван сарын өмнө хагалгаанд орж, хөлөө тайруулсан билээ. Гэвч үүний дараа цөсний чулуу авах хагалгаанд орж, олон түмний сайхан сэтгэл, хандивын ачаар тэнхэрч чадсан билээ.

Амьдралынх нь туршид олон зүйлс түүнийг орхисон ч тэрбээр өөрийгөө хэзээ ч орхиогүй, эцсээ хүртэл тэмцэж яваа баатарлаг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

“Хагалгааны дараа хагас ухаантай байхдаа тайруулсан хөлөө хараад энэ хэвээр үүрд унтчихмаар санагдаж билээ. Гэвч хажууд минь бүртийтэл сахих эхийгээ хараад үхэх эрхгүй гэдгээ ухаарсан. Эхтэй хүн үхдэггүй юм билээ” хэмээн хоёрхон сарын өмнө хүнд бэрхийн эцэст инээгээд ярьж байсан түүнд аюулын харанга дахин дэлджээ. Сүүлд өгсөн шинжилгээгээр түүний шарханд “MRSI” болон өөр нэг бактер ургасан учир эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн хариуг сонссон байна.

Бүсгүйн эмчилгээний зардалд багагүй мөнгө шаардагдах учир тэрбээр өмнө хийж байсан календарынхаа ажлыг үргэлжлүүлэн хийх болжээ.

Ингэхдээ ханын календарийн захиалга цөөн тоогоор авч байгаа аж. Амьдралын төлөө саад болгоныг сөрж яваа Г.Бадамцэцэг бүсгүйгээс календарь авах болон, эрүүл болоход тусламжийн гараа сунгахыг хүсвэл ХААН БАНК: 5007778385 Г.Бадамцэцэг дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой. Холбоо барих утас: 99162624

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button