Мэдээ

Л.НАРАНТУЯА: XVЧИНДҮҮЛЭЭД ЭЛДЭВ ЮМ ЯРЬДАГ ХҮҮХНҮҮДЭД БИ ДУРГҮЙ ХАРИН Ч БАЯРЛАХ ЁСТОЙ

Гэр бүл судлаач Л.Нарантуяа гэж өөрийгөө тодотгодог эмэгтэй байнга л радио, телевизээр ярьж байх.

Түүнийг шимтэн сонсдог хүрээллийнхэн нь ч байдаг юм байх. Түүний FM 105,5 радиогоор ярьсан яриаг ямар ч нэмэлт хасалт, шүүлтүүргүйгээр хүргэж байна.
XXI зууны сэтгэл зүйч хүн юу ярьсныг та сонирх доо. Ийм л юм ярьдаг хүн юм байна.

Гэр бүл судлаач Л.Нарантуяа
-Эр хүний цээж ямар байх ёстой талаар яръя л даа. Тэвхэгэр мөр, булчинаг цээж маш чухал. Манайхан нэг их өөх, эсвэл араг яс байдаг. Араг яс Янко гээд дээр үед бид хүүхэд байхдаа уншиж байсан. Яг тэр Янко шиг, ясан дээр арьс тохсон юм шиг, үнэнхүү муухай. Үнэн муухай.

Эхлээд эхнэрт гарахаасаа өмнө, цээж мээжээ булчинжуулаад, мөр зөрөө тэгшлээдэх л дээ. Унжийсан мөртэй, яасан арилцан цав цагаан, ямар ч чийрэгжсэн юмгүй, алтан нар үзүүлдэггүй юм уу хайшаа юм. Ямар учиртай юм, өрөвдөлтэй. Энэ чинь эр хүний сүр сүлдийг унагаж байна таминь ээ, эрчүүд ээ.

Гэтэл тээр хөдөөний, хаа байсан Увсын Тэсийн шүд нь гялалзаж, хөмсөг нь халиурсан, цээж мөр нь тэвхийгээд байгаа эрчүүд рүү чинь гадаадын тэрбумтан хүүхнүүд хуйларч байна ш дээ. Юунд хуйлраад байна? Яг миний ярьж байгаа шинжүүд дээр хуйлраад байгаа байхгүй юу. Одоо тэр эрдэм боловсролтой, соёл моёлтой чинь хэнд ч хүртээлгүй болчихоод байна.

Эр хүн бол эр хүн байх ёстой. Уужуу, өгөөмөр, зөөлөн, эмэгтэй хүнийг урдаа оруулж явдаг, үргэлж тохойноос нь түшдэг. Түшихдээ очоод унтаад авъя гээд харахгүй ш дээ. Зүгээр ямар гоё соёлтой харьцаа хийж байна. Жинхэнэ эр хүн амнаасаа хараал хэлэхгүй. Ялангуяа эмэгтэй хүн байгаа газар, хэзээ ч. Солио галзуутай бол хараал хэлдэг байх.

Аа маа, пээ мээ бүгдий нь хэлнэ ш дээ. Юу гэж байгаа, юм яаж байгаа юм? Таван үг хэлээд л тараа таниулаад… Ямар ч сайхан, саяны миний хэлж байгаа шиг булчин шөрмөс нь зангирсан залуу таван үг ярихад л тараа таниулаад, пүү паа гээд хүүхнүүд түүнийг нулимаж хаяна.

Тэр бол мулгуу мунхаг гуншаагүй залуу, гэгээрээгүй залуу. Тэр бол эр хүн биш, муу эр эмийн дээр. Муухай дээрэлхүү, эмэгтэй хүнд юугаа гаргадаг гэдэг билээ.

– Ааш авираа…?
-Ааш авир, дээрэлхүү зангаа эмэгтэйд гаргадаг. Энэ аягүй адгийн зан ш дээ, эрэгтэй хүний.

За дараа нь, юуг нь ярих вэ? Нүд ярилаа, хөмсөг ярилаа, цээж ярилаа, мөр ярилаа.

Одоо ингээд өнөөдрөөс хойш цээж мөрөө хөгжүүлэхгүй юу, мэдэж аваагүй байж болно.
Би хэлээд өглөө. Өнөөдрөөс эхлээд гантиль мантилиа өргөөд, жоохон сунайгаад л бие сайхан чийрэгжчихнэ. Турникан дээр зургаа мургаа, арав марав дараад эргэлд л дээ.

Яг ингээд үүх, аах /аахилдагийг хэлж байгаа бололтой/ яаж cеkс хийх юм. Хэн чамайг авах юм бэ? Хэн ч авахгүй. Эхлээд наад гэдсээ цааш нь…, Гэдсийг нь цохиод хаячих юмсаан.

Тэгэхлээр жоохон хэтрүүлж ярьж байгаад уучлаарай. Яахав, жоохон хэтрүүлж ярьдаг би, сэтгэлзүйч хүн учраас хүмүүсийн ой тоонд оруулах гэж, нөлөөлөх гэж ингэж байгаа юм.

Дургүй нь хүрвэл шууд сувгаа соль. Хар мянган радио байгаа ш дээ. Сувгаа соль, битгий чагна. Хүмүүс над руу яриад загнаад байдаг байхгүй юу, “Би битгий хуцаад бай” гэдэг байхгүй юу.

Яах гэж намайг дуудаж авчирсан юм, би ийм л юм ярьдаг хүн. Би өөр юм ярьж чадахгүй.

-За тэгэхлээр дараа нь юу ярих вэ? За хөл яръя. Эр хүний хөл их чухал. Тавхай нь газар, яг энэ дэлхийн хөрст замбуулан тивийг гишгэлээд чанга, чанга гишгээтэй байх ёстой.Юуны тулд эрчүүдийг цэрэгт явуулдаг юм?

Эх орноо хамгаалахын тулд уу, үгүй. Хүүхний сэтгэлийг базахын тулд. Хүүхний сэтгэл зүрхийг зуун хувь базахын тулд цэрэгт явуулдаг байхгүй юу.

-Залуучууд сүүлийн үед цэрэгт явахаа больсон ш дээ?

-Эмэгтэй хүн бол цэрэгт явдаггүй л байхгүй юу. Эрэгтэй хүн цэрэгт явдаг л байхгүй юу.
Алхаж байна гэдэг бол тэвчээр хатуужил шалгана. Заримдаа их л өлсгөлөн, яадаг ч юм дээ, их л хэцүү байгаа ш дээ.

Мэдээж хэрэг эх орноо хамгаалах, хатуужил суух, эр хүн болох, жинэхэн эр хүн болох сэтгэлзүйн бэлтгэл хангагдаж байсан, тэнд.

Өвдгөөрөө нугалсан гөлийсөн хулгайч, хулгайч шинжийн эрчүүд их болчихоод байна. Сэмхэн сэмхэн гишгээд л, нээх бариу тирко шиг өмд өмсчихөөд яаж заваарч байгаа юм? Бүр нэг сэжгийн… Яаж заваарч байгаа юм, хөлийг нь хуга цохичих юмсан. Нээх муухай нав нарийхан өмд өмсчихсөн. Өвдгөөрөө нугларчихаад бөхөн бөхөн гээд гэтэж байгаа юм шиг. Хэн тэрийг гэтэж явж хулгай хийхийг зааж өгсөн юм. Ийм л хулгайч болчихоод байгаа байхгүй юу.

Монголын нийгэм чинь төр засаг чинь бүх хүн хулгай хийгээд. Зурагтаар юу ярьж байна, хулгайлсан тухайгаа л яриад байна /инээв/. Өөр юм ярьчих хүн байдаггүй юм уу? Дурлал хайрыг зөвөөр ярьж болдоггүй юм уу? Хайр сэтгэлийг зөвөөр ярьж болдоггүй юм уу? Аз жаргал, үр хүүхэддээ ярьж болдоггүй юм уу, хаашаа юм.

Ямар хачин юм бэ? Нөгөөдүүл нь үзэхийг нь яана. Үгүй тэр Кубын ерөнхийлөгчийн хүү хэдэн эхнэр авсан нь бидэнд ер нь ямар хамаа байнаа? Тэрийг сонсохоос ч дургүй хүрдэг, шууд сольдог. За би яахав. Хүмүүс бас чалчих дуртай байдаг. Хүн болгон өөр, хүлэг болгон адилхан жороогүй ш дээ.

За тэгэхээр хөлийн гишгээ байна. Хөлийн гишгээ нэлээд чанга, өөртөө итгэлтэй, бардам, гоё дээгүүр харцтай байх ёстой. Манайхан нээх муухай духаараа хараад л, бүр нэг хайрын дутагдал, ганцаардлын туйлд хүрчихсэн юм шиг байдаг. Хачин муухай духаараа хараад л муухай, муухай хялайгаад ч байгаа юм уу, яагаад ч байгаа юм шиг харах юм, эрэгтэйчүүд. Тэр эмэгтэй чамайг хараад бариад дараад хүчиндчихгүй, за.

Зүгээр гоё хар, тэр хүүхнүүд рүү. Гэтэл хүүхнүүд нь эвдэрчихсэн байгаа байхгүй юу. Эрчүүд нь айгаад байгаа байхгүй юу. Нүүр өгөхөөр бөгс өгдөг гээд. Нүүр өгөөгүй байхад бөгс өгчийн ш дээ. Нүүр өгөөгүй ш дээ эрчүүд. Гэтэл хүүхнүүд бөгс өгөөд байгаа ш дээ.

Яах гэж бөгс өгөөд байгаа юм? Хүүхэдтэй болоод чи л хохирно ш дээ. Унтлаа, хүүхэд оллоо, гарлаа. Хэн тэжээх юм? Чи л тэжээнэ ш дээ. Дурандаа очиж бөгсөө өгчөөд… Би эвгүй ярина. Би эмэгтэй хүний эсрэг их эвгүй ярина. Эсрэг байдаг.

Яагаад гэвэл эмэгтэйчүүдэд маш их боловсрол хэрэгтэй. Тэгж байж эрчүүдээ залдаг. Улс эх орны бүх бодлогыг хаашаа чиглүүлэх үү? Сайн сайхан сарны гэрэл рүү явуулах уу? Муу муухай могойн хорлол руу, газрын гав руу оруулах уу гэдгийг эмэгтэй хүн шийддэг. Гэр бүл ялгаагүй, улс эх оронд ялгаагүй, ариун нандин байдал, ариун шударга байдал хэрэгтэй. Ийм байдлын зарчим их муухай, хоцрогдсон, онигоотой болчихоод байна ш дээ.

Муухай гэх зүйл гоё болчихоод байна шүү дээ. Ижил хүйстэн гоогоо ч гэж байх шиг. Яах гэж байгаа юм, хоёр эрэгтэй хүн сууж. Хоёр эмэгтэй хүн cеkcдэж яах гэж байгаа юм. Яадаг юм тэгэхлээр.

Эмэгтэй хүнээс гарсан шингэн эрэгтэй хүнд хэрэгтэй байдаг байхгүй юу. Байгалиасаа ялгарсан шингэн тэр хайрын, урлагийн, тэр cеkcийн мэдрэмж хамгийн өндөр цэгтээ зэрлэг амьтан шиг болж ирэхэд эмэгтэй хүнээс шингэн ялгардаг.

Энэ шингэн зөвхөн эр хүнд хэрэгтэй. Эр хүн ариун цэвэр байдаг байхгүй юу. Эм хүн өгдөггүй байхгүй юу, Уучлаарай. Эрэгтэй хүнээс гарсан үрийн шингэн өөрт нь хэрэггүй байхгүй юу.

Зүгээр хаяхгүй бас эмэгтэй хүнд өгөх гээд байгаа байхгүй юу, тэд нар чинь. Өөрийн цорын ганц эмэгтэйдээ өгөх гээд. Туйлын агуу удам судар үлддэг байхгүй юу саармагжаагүй.

Солиорч, олон олон эртэй нөхцөж байгаад хүүхэд гаргачихаад тэрнийгээ ээжийнхээ юмыг хулгайлдаг, хумсалдаг, үгэнд орохгүй, дуулгаваргүй гээд олон юм яриад байгаа ш дээ. Цаад утга нь яг нарийндаа ярих юм бол өөрсдийнх нь буруу ш дээ. Олон эмтэй нөхцсөн эр, олон залуутай сүүлэрсэн хүүхнээс л тийм асуудалтай хүүхэд гарч ирдэг байхгүй юу. Юу нь мэдэгдэхгүй хүн гэхэд хэцүү.

Хүсээгүй хүүхэд их гарч ирж байна. Хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгож байна, өнөөдөр. Энийг гэр бүл гэж нэрлэхгүй ээ, дурлал хайр гэж нэрлэхгүй ээ. Хэсэгхэн хугацааны, ганц хоёрхон секундын дур тавилтыг амьдрал гэж үзээд байх шиг байна. Энэ амьдрал биш байхгүй юу. Хүний амьдрал биш. Энэ бол адгуусны амьдрал байж магадгүй.

Ийм хэцүү,эгзэгтэй, нөхцөлд эрэгтэй, эмэгтэй хүний, шинжих асуудал тавина.

Дээрээс нь романтик дурлал, ивээл жилийн хагас үгээр ойлголцох гэрлэлт, ижил энэ тэнцүү гэрлэлт үүсэх нь үү? Жилээрээ арван хоёр жилд 134 янзын гэрлэлтүүдийн үүсгэдэг байхгүй юу. Энэ бол эр зоригийн, тооцооны, хүйтэн, галын, оюун санааны гэрлэлт гэх мэт.

Оюун санааны гэрлэлт 40-50 наснаас дээш амьдрал нь тогтоод, амьдралын утга учрыг ойлгосны дараа гадаад дүр төрх, бие бялдар, эд материал дээр огт төвлөрөхгүй сонголт хийдэг үед бий болдог.

Гэр бүлийн харилцааг оюун санаа гэрэлтүүлдэг гэдэг байхгүй юу. Тэгэхээр 60 хүрч ухаараад 61 хүрч үхмээргүй байна ш дээ.

Эрчүүд түрүүлж үхээд баймааргүй байна. Бүсгүйчүүд их үлдээд байгаа. Эрчүүд их өөртөө гамгүй хандаж байна. Тэгээд яадаг юм гэнэ. Би ярзайдагын гэдэг байхгүй юу. Их л удаан ярзайна даа чи. Ярзайсаар байгаад үхнэ дээ, чи авсанд орно.

Их л сайхан ярзайхгүй баймаар байна шүү дээ. Инээвэл зүгээр инээ ярзайх биш. Инээвэл зүгээр нэг инээмсэглэх хэрэгтэй байгаа байхгүй юу.

Тэгэхээр одоо л нэг гэр бүлийн асуудал дээр бүгдээрээ өнөөдөр ухамсарлаж, ойлгоод бие биендээ тусламаар байна. Та нар надад туслаач ээ гэж хэлмээр байна. Би та нарт мэддэг чаддагаа хэлж тусалъя, судлаач хүний байр сууринаас. Та нар минь харин хоёр хоёроороо, хос болооч ээ.

Өнгөрсөн оны танай радиотой нийлж ээлжит нэвтрүүлэг хийснээс хойш 1500 гаруй залуучууд хосоо олсон байгаа. Эхнээсээ хүүхдүүд нь гурав, дөрвөн сартай болж байна.

Чиний хөөрхөн хүүхдүүд матрушка шиг гараад хувилагдаад гарч ирээсэй. Болдоогийн хүүхдүүд их олноороо гараасай, Янжмаагийн охидууд олноороо гараасай, төрөөсэй гээд, тээ.

Хүүхдээ харж, хийж байгаа ажил, баялгийнхаа үр шимийг хүртээсэй. Тэд нартаа зориулж байгаасай, залуу хүчтэй байгаа дээрээ.

Тэгээд өөрсдийнх нь төлөө хүн ингээд хичээгээд, чармайгаад байхад чинь өөрсдөө хичээхгүй хойшоо намайг шоглоод, өвчтэй, хоцрогдсон юмнууд очдог ч гэх шиг, зарим нэг юмнууд.

Орчин үеийн залуучууд, чөлөөт cеkcийг мэдэрсэн, дэндүү орчин үеийн залуучууд ердөөсөө ч ирсний хэрэггүй. Эрүүл саруул ухаанаар огт архи уухгүйгээр, тамхи татахгүйгаар, эрүүл нүдээр насан туршийнхаа ханийг харьяа л гэж байгаа ш дээ.

Cогтуу нүдээр, cогтуу бааранд заяаныхаа ханийг харсан бол cогтуу нүдээр насан туршдаа баарны хэрүүл хийнэ. Бөгс бөөрний хэрүүл хийгээд хоёр тийшээ гүйнэ ш дээ. Тийм учраас эрүүл саруул гэрэл гэгээтэй газар очооч ээ.

Энд өөрийнхөө лекцийн талаар хэлсэн бололтой. Орчин цагийн гэр бүл судлаачийн үгийг нэмэлт, хачиргүйгээр хүргэхэд ийм л байна даа

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button