Мэдээ

ДУРАНДАА ИРЖ ГЭРТ ХЭВТЭЖ ЖИРМЭЭ БОЛЧИХООД

Сайн байцгаана уу. Би нөхөр хvvтэйгээ гурвуулаа амьдардаг. Нөхөртэйгөө нэг гэрт ороод дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд хадмууд маань надад олигтой хандаж байсангvй ээ. Хадам аав, ээж хоёр салаад тусдаа амьдардаг. Нөхөр маань ээж, ах, хоёр дvvтэйгээ амьдардаг байсан. Гэрийнхээ хоногийн хоол, бvх орлогыг нь олдог ганц хvн нь байсан. Анх танилцах гээд ороход л ээж нь надад дургvй байгаа нь мэдэгдэж байсан. Нөхөртэйгөө танилцаад удаагvй байж байтал хадам ээж уучихсан явж байгаад осолд орж хөлөө хадуулж эмнэлэгт хэвтсэн.

vvнийг нь манай ээж мэдээд намайг очиж хоол унд хийж өгч гар хөлнийх нь vзvvрт тусалсан нь дээр байх гээд намайг хадмынхруу явуулж би тэднийд амьдардаг болов. Хадам ээж apxи их уудаг, өдөрт заавал 0.33 юм уу эсвэл олдохгvй бол бvр бурханы өргөлийн apxи эд нарыг ч хамаагvй аваад уучихдаг. Удаагvй би жирэмсэн болсон тэгээд л анхандаа миний охин гээд их сайхан зантай байдаг байсан. Би айлын ганц болохоор жаахан дураараа зантай байж магадгvй гэж өөрийгөө боддог. Хаяа гэрийг нь цэвэрлэнэ хаяа бухимдаад уур хvрсэн vедээ бол цэвэрлэдэггvй, өөрсдөө ч угийн намайг анх ирэхэд л жаахан заваан талдаа айл байсан.

Гэхдээ дураараа зантайдаа гэрийг нь л цэвэрлэхгvй хаячихдаг байсан, өөрөөр бол өөрийгөө элдэв ааш гаргаж байгаагvй гэж боддог. Тэгж байгаад таван сартай жирэмсэн байхад нөхөр маань ээжтэйгээ муудалцаад, хадам ээж бид хоёрыг гэрээсээ хөөгөөд хэд хоног айлаар байж байгаад буцаад ир энэ тэр гэж залгаад байхаар нь очсон. Дахиад төрөхөөс хориодхон хоногийн өмнө жижигхэн юман дээрээс надтай муудалцаад намайг г*чий я*xан дуртайдаа гэрт ирж хэвтэж жирэмсэн болчихоод гэж элдвээр минь хэлээд бас хөөсөн.

Би цvнхтэй хувцасаа аваад гарах гэж байхад хайч, сандал хvртэл араас шидээд бөөн л юм болсон. Нөхөр маань тэр vед юу ч хэлээгvй намайг дагаад л хамт гарсан. Бид хоёр айлын хажуу өрөөнд амьдарч байгаад би төрөх боллоо. Ээж маань хөдөө гэрээсээ ирдэг өдөр би эмнэлэгт хэвтэж хөөрхөн хvvтэй боллоо. Хадмын талаас ирэх нь байтугай ганц өлгий ч байдаггvй бvгдийг нь манай ээж бэлдэж өгсөн. Эмнэлгээс гарах болсон чинь нөхөр гэртээ хvvгээ аваачна гээд би vгvй дахиж очихгvй гээд бөөн юм болов.

Ээж маань аав нь юм чинь хvvгээ төрсөн гэртээ аваачилгvй яахав гэсээр байгаад гэрт нь очлоо. Тэгсэн чинь хадам ээж бид гуравтай олигтой ч юм дугарахгvй байж байгаад бид гурвыг очсоны маргааш нь зөрөөд эмнэлэгт хэвтээд өгсөн. Тэднийх гэрт байдаг болохоор шөнө оройдоо сэрvvхэн, өдөр нь хоёр дvv нь хичээлтэй, нөхөр маань ажлаа хийхгvй бол болохгvй гээд надад шөл хийж өгөөд ажилдаа явдаг. Хvv бид хоёр хоёулханаа л vлддэг, их л зутардаг байсан. Тэгж тэгж долоо хоноод хадам ээж эмнэлгээс гарахаар нь зөрөөд би ээжтэйгээ хөдөө гэрлvvгээ явсан.

Тэнд хоёр сар байж байгаад хvvгийн маань бие өвдөөд буцаад хотод тэднийд ирлээ. Хvv маань эх нялхаст эмчийн хяналтанд байх ёстой гээд байнга л очиж шинжилгээ өгч эм уудаг байсан. Тэр vед дахиад л хадам ээж согтуу орж ирээд бөөн хэрvvл боллоо. Би эмээ болох болоогvй, миний хvvг биднээс булааж авдаг муу я*xан зайл гээд дахиад л элдэв шидээрээ хэлvvлсэн. Байнга эмчид vзvvлж хяналтанд байх ёстой байсан болохоор хөдөө гэрлvvгээ яваад өгч болохгvй тэсэж хамт байхаас өөр арга байсангvй.

Сар гаран хадам ээжтэйгээ юу ч дуугарсангvй тэгж тэгж арай гайгvй болоод эвлэрсэн. Нэг удаа миний утсаар фейсбvvк ороод мессенжэрээ гаргаагvй байсан болохоор би санаандгvй сонирхоод чатыг нь унштал намайг нэг найзтайгаа их муулж бичсэн байсан. Энэ нэг өвчтэй хvvхэд чирсэн хvvхэн хэзээ манайхаас явах юм бол, хөдөө байдаг эхшvv юм нь өөр дээрээ хурдан аваасай гээд л. Уншаад их л гомдох сэтгэл төрж билээ. Тэгсэн дахиад хvvг маань зургаан сартай байхад coгтуу орж ирээд агсам тавьж нөхөр бид гурвыг хөөсөн.

Энэ удаад бvр аймар аймар vг хэлж нөхрийг маань өвчин чирсэн шээсээ аваад зайл гэж хэлсэн. Бид гурав өвлийн хvйтэн шөнө vvрийн таван цагт хөөгдөөд гарч байлаа. Бид гурвыг гарахад араас давс цацаж хөнжил даавууг маань хvртэл шатаасан. Хэд хоног айлаар байж байгаад ашгvй тvрээсийн байр олдоод бид гурав нэг юм орох оронтой болсон. Нөхрийн ажил жаахан тааруу байсан болохоор манай ээж тэтгэвэрийн зээл авч манайхыг тохижуулж өгч нэг сарын тvрээс хvртэл өгсөн. Ингээд тайван амьдардаг болов, хvvгийн маань бие ч эдгэрсэн.

Хvvгийнхээ нэг насных нь ойгоор муу ч сайн ч эмээ нь юм чинь гээд хадам ээжийг урьсан чинь нөхөртэй ярихдаа мөнгө төгрөг байхгvй яаж очдог юм энээ тэрээ гэсэн гэхээр нь би уурлаад ганц ачынх нь төрсөн өдөр болж байхад яасан сонин юм, ямар бэлэг сэлт горьдсон юм уу гэсээр байгаад ирvvлсэн. Одоо болохоор миний охин, сайхан бэр минь гээд их сайхан юм ярьдаг болсон. Тэрийг нь сонсохоор бvр худлаа дvр эсгэж байгааг нь мэдэж байгаа болохоор уур хvрээд байдаг болчихжээ. Ингээд бичээд байвал зөндөө л юм байна одоо хvртэл энэ тэндхийн сувилалд хэвтнэ гээд яваад өгнө. Нөхрийн хоёр дvvг хараад өгөөч гэсэн болохоор нь ханийгаа бодоод дунд нь хэцvv байх болов уу гээд гэрт нь ирчихсэн л байж байна.

Хадам ээжийг бvр харахаар л хэлж байсан vгнvvд нь бодогдоод байх юм. Яах ёстой вэ. Бодохгvй тэгээд хаячихая гэхээр бас мартагдаж өгөхгvй болж өгөхгvй юмаа. Яаж өөрийгөө стресстvvлэхгvй тайван байх вэ. Хэлж ярьж сэтгэлээ онгойлгох хvн байхгvй учраас энд бичлээ. Та бvхэн зөвлөгөө өгөөч. Явж явж аpxи уудаг хvн л ийм муухай ааш зан гаргадаг бололтой. Бас ганц тэжээж ам бvлийг нь авч явдаг байсан хvнийг нөхрөө болгоод авчихаар уурладаг байх л даа. Гэхдээ ямар ч байсан ийм л хадам ээж болж болохгvйм шvv манайхаан.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button