Мэдээ

НӨАТ-ын сугалааны 40 сая төгрөгийн азтан шалгарна

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 20-ны өдөр явагдана. Супер хонжворын эзэн 40 сая төгрөгийн азтан болно. Тиймээс иргэн та тавдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 31-н хүртлэх баримтаа бүртгүүлж супер азтан болох боломжтой. Өнгөрсөн сард явагдсан сугалаанд 20 сая төгрөгийн хоёр азтан шалгарсан юм.

Тодруулбал, 30 мянган төгрөгийн азтан 25,111

100 мянган төгрөгийн азтан 2,481

500 мянган төгрөгийн азтан 252

1.5 сая төгрөгийн азтан 27

Гурван сая төгрөгийн азтан гурав…

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш 314,000 өрх, 634,000 аж ахуйн нэгж баримтаа тогтмол бүртгүүлж байгаа тухай Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ.

Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа зарим ААН-үүд стандартын бус кассын төхөөрөмж ашиглаж байгааг цэгцлэх үүднээс стандарт хангасан хэрэглэгчийн системд өнгөрөгч тавдугаар сараас батламж олгож эхэлсэн билээ.  Энэ ажил  есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжилнэ.

Өмнө нь бүх сугалаанаас азтан тодруулдаг байсан бол өнгөрсөн сарын  сугалаанаас эхлэн зөвхөн ebarimt.mn сайтад баталгаажиж орсон баримтуудыг хамруулдаг болсон учраас худалдаа хийсэн даруйдаа хугацаа алдалгүйгээр баримтаа бүртгүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Сугалаа явуулсан өнгөрсөн долоон сарын хугацаанд 19 сая баримтын мэдээлэл орж 42.000 иргэнд хонжвор таарсан ч 4000 гаруй  иргэн дансны мэдээллээ баталгаажуулаагүйн улмаас хонжворын мөнгөө авах эрхгүй болжээ.  Иймээс сугалаанд хожсон иргэдийн системд бүртгэлтэй утасны дугаарруу мессэж илгээж азтан болсноо цаг алдалгүй мэдэх боломжийг бүрдүүлэхээр болжээ.

Энэ оныг дуустал батлагдсан төсвийн дагуу азтанууд тодрох таван удаагийн сугалаа явагдах үлдсэн. Сугалааны 14 дэхь тохирол  8 сарын 21-нд явагдана. Баримт хэвлэж өгөөгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын тухай мэдээллийг иргэн та 1800-1288 утсанд мэдээлэх боломжтой.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button