Мэдээ

ИРГЭД 1,000,000₮ ӨГЧ ХАТУУ ХӨЛ ХОРИХЫГ ШААРДАЖ БАЙНА. ТАНЫ БОДЛООР ЗӨВ АЛХАМ УУ?

ЭМЯ мэдээллийнхээ эхэнд иргэддээ “КОВИД-19” цар тахал болохыг хэлээд, зүгээр ханиад хэмээн бусдын төөрөгдүүлэх оролдлогод автахгүй байхыг анхаарууллаа. Өдөрт бүртгэгдэж буй өвчлөлд хүүхдийн өвчлөл өндөр байгааг онцлоод, хүүхдээ дагуулж гадуур, олон нийтийн газраар явахгүй байхыг мөн анхааруулав.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11,153 сорьцод шинжилгээ хийхэд 2386 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомыг нь давс, содатай усаар угаах, айлд зочлохгүй байх, 5-аас дээш хүүхдийг тоглоомын талбайд тоглуулахгүй байхыг ЭМЯ-наас сануулав. Өнөөдөр хоёрхон сартай бяцхан зүрх зoгслoo.

Оюу Толгой ХХК-д тавьсан татварын актын хүрээнд орж ирсэн нэг их наяд гаруй төгрөгийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын 93-р тогтоолоор төсвийн орлогод бүртгэсэн. Шинэчлэгдэн батлагдсан татварын багц хуулийн заалтуудаар төлсөн дээрх татварыг улсын төсвийн орлогод бүртгэх боломж бүрдсэн.

Үүний үр дүнд хөл хорионы улмаас иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир иргэн бүрт гурван сая 373 мянга 25 иргэн тус бүрт нь хөл хорионы үеэр 300 мянган төгрөг олгосон. Энэхүү дэмжлэгийг олгосноор инфляцийн зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэж үзэж байсан. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд инфляц 2.6 хувь байгаа бол төв банкны энэ жилийн инфляцийн зорилт 6 хувь (+- 2) байгаа юм. Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд 2,850 төгрөг дээр тогтвортой байгаа” хэмээв.

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгохтой холбоотой Засгийн газрын 93-р тогтоол нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд үндэслэн батлагдсан байна.

Анх удаа Монгол Улсын иргэн бүрт ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буйгаараа онцлог болсон билээ. Тухайн үед халдварын тархалд, н-ac бa-p-aлт харьцангүй бага байсан бөгөөд тус хөл хорио нь маш их үр дүнтэй байсан.

Одоо нөхцөл байдал улам муудаж байна. Хүн амын 60-аас дээш хувь нь вакциндаа хамрагдсан ч 14 хоноогүй, хөл хөдөлгөөн их байгаагаас хамаарч халдвар авч байна. Ийм үед сүүлийн удаа иргэд дээ дэмжлэг үзүүлэн 14 хоног хатуу хөл хорио тавьсан нь зөв хэмээн ард түмэн үзэж байна.

Төрийн тэргүүд минь нэгийг тунгааж үзнэ биз ээ. Эцсийн удаа иргэдээ дэмжих хэрэгтэй хэмээн иргэд үзэж байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button