Мэдээ

Тэтгэврийн насыг ЭРЭГТЭЙ 55 ЭМЭГТЭЙ 50 нас болгохыг дэмжиж байна уу?

Тэтгэвэр авалтын хугацааг тооцож үзсэн судалгааг 2016 онд Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан билээ.

Судалгаагаар эрэгтэй 60 наснаас хойш 16 жил, эмэгтэй 55 наснаас хойш 26 жил тэтгэвэр авч байна гэх тооцоо гарсан. Мөн Хөдөлмөр хамгаалал, нийгмийн халамжийн яамны зүгээс Монголын Ахмадын Холбоотой хамтран судалж үзэхэд, ахмадуудын 67.5 хувь нь тэтгэвэрт гарснаас хойш ажил хөдөлмөрөө тодорхой хугацаанд үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэсэн судалгаа гарч ирсэн аж.

Энэ нь тэтгэврийн насыг шатлан нэмэгдүүлэх нэг үндэслэл болсон талаар албаны зарим хүмүүс ярьсан байна. Харин амьдрал дээр ихэнх нь ийм олон жил тэтгэврийн үр шимээ хүртэж чаддаггүй тухай хүмүүс ярьдаг.

Ялангуяа эрчүүдийн дундаж наслалт 63,5 байгаа учраас 65 нас хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэхээр байж боломгүй харгис шийдвэр хэмээн үзэх хүмүүс ч байна.

Үүнтэй холбоотой тэтгэвэрийн насыг эрэгтэй 55 эмэгтэй 50 нас болгохыг дэмжиж Оюуны эрин цогцолбор сургууль энэ шаардлагад нэгджээ. Та дэмжиж байна уу?

ХЭРЭВ ТА ДЭМЖИЖ БАЙГАА БОЛ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГГЫН ХҮМҮҮСТ ХҮРТЭЛ НЬ ШЭЙР ХИЙЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ. МӨН ТА ШЭЙР ХИЙСНЭЭР ДЭМЖИЖ БАЙГАА САНАЛАА ӨГЧ БОЛНО.

 

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button