Мэдээ

Дуучин Б.Маралжингоо айлын хашаанд хоног төөрүүлж явна. Сэтгэлийн тэнхээтэй хүчтэй байгаарай дуучин минь!!!!!

Рок попын ертөнцөд өөрийн хүчирхэг хоолойгоороо үнэлэгддэг дуучин бол Б.Маралжингоо.

Өдгөө 32 настай тэрээр энэ зуны ээлжит аялалдаа гарчээ. Булганаас Хөвсгөл орсон тэрээр өөрийн цахим хуудаснаа Хөвсгөл далайн эрэг дээр айлын хашаанд майхан бариад амарч байгаагаа хуучилсан байна.

Учир нь Хөвсгөл рүү зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн төдийгүй амралтууд олдохгүй байгаа аж. Түүнчлэн, цаг агаарын хувьд маш сэрүүхэн байгааг дуулгажээ

Багаасаа л дуулах дуртай охин байлаа. Жаахан муухайгаар хэлэхэд хаа ч явсан гингэнэж явна. Дунд ангиасаа эхлээд гадаадын алдартай дуучдын дууг дагаж дуулдаг байв. Ингэж л би энэ мэргэжилд, урлагт дурласан. Тийм ч учраас хүч сорьж явна. Анх дуулж эхэлснээ бодвол өөрчлөгдөлгүй яах вэ. Өмнө нь дууныхаа утгыг ч бүрэн ойлголгүй, сэтгэл хөдлөлд автан, дутуу дуулдаг байж. Одоо бол юмны наадах цаадахыг арай илүү ялгадаг болж байна. Тэр хэрээр уран бүтээлийнхээ утга, агуулгад анхаарч, дуугаа хүмүүсийн чихэнд биш, сэтгэлд хоногштол дуулахыг хичээдэг болсон хэмээн дууч болсон тухайгаа ярьдаг.

Урлагийн бүсгүйчүүд өөртөө ихээхэн анхаардаг. Дууч бүсгүй анх урлагийн салбарт хүч үзэж явахдаа одоогийнхоосоо тэс өөр дүр төрхтэй байсан. Уншигч та санаж буй биз ээ. Мяраалаг, хацраараа махлагдуу охин. Харин одоо Б.Маралжингоо тэс өөр гоолиг төрхийг бүтээж басхүү нүүрний хэлбэр өөр болсон. Энэ тухай тэрбээр ам нээдэггүй. Гэсэн хэдий ч үйлчлүүлдэг гоо сайхны газар нь ийнхүү олонд дэлгэлээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button