Мэдээ

Чингис хаантай хийсэн ярилцлага олджээ

“Эдvгээчилсэн ярилцлага” гэх тєрєл дэлхийн сэтгvvлзvйн онол практикт байдаг ч манай сэтгvvлзvйд тун ховор зэвэр зvйл болсон. Зуу зуун жилээр тєрєл арилжсан тvvхэн сод хvмvvстэй эчнээ ярилцдаг нь уг тєрлийн онцлог юм. “Эдvгээчилсэн ярилцлага” бол хэн хvний хийх амар зvйл биш.

Єдий тєдий ном судар, эх бичиглэл навтарга ухаж тєнхєж бие хvн болоод оюун санааны хувьд дахин амьдаар нь босгож ирнэ гэдэг номонд нэвчих, тvvхэнд нэвчих, хvнд нэвчих сэтгэлгээний их цараа юм. Сталин, Гитлер, Муссолин зэрэг олон тvvхт хvмvvстэй хийсэн эдvгээчилсэн ярилцлага ихээр алдаршиж, олон улсын сэтгvvлзvйн хєгжлийг баяжуулсан.

Манай сонины сурвалжлагч, залуу авьяаслаг сэтгvvлч, шавь Д.Дамдинжав тулгар тєр байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж хэд хэдэн тvvхт хvнтэй эчнээ ярилцлага хийхээр тєлєвлєсний эхнийх нь Мянганы их эзэн хаан Чингис богдын дотор хvнтэй ярилцсан нь єєрийгєє чандаар сорьсон сэтгvvлчийн эр зориг байлаа.

Энэ бол vгийн шоу биш, гадаад дотоодод хэвлэгдэн гарсан олон ном судар дотроос олсон эрдэнэ гэж болно. Тvмний таашаалд нийцэх болтугай.

-Ертєнцийг эзэгнэгч алдар танд ирлээ. Та vvнийг л хvссэн vv?

-Би эрэмгий сайнаараа биш, эцэг тэнгэрийн зарлигаар хаан болсон. Эзэн эзэндээ замба тивд оршин амьдарч буй 720 тєрлийн хэлээр ярьдаг, таван янзын єнгийн улс тvмний эзэн боллоо. Миний байгуулж буй Их Монгол Улс бол жирийн нэгэн эзэнт улс бус, дэлхийн эзэнт улс мєн. Магадгvй, тєр улсыг их болгон єргєх гэж тэнгэр намайг сонгосон буй за.

-Та биш, тэнгэр vvнийг хvссэн гэж vv?

-Vvнд би гvнээ итгэх vндэслэл бий болохоор ингэж хэлж байна. Их хэргийг єдєєж ахуйд аюултай удаа дараа халз тулсан ч тvvгээр болсонгvй. Монголын єндєрлєгт байсан хэдэн арван овог аймгийн дотор эрх дарх булаацалдсан бишгvй олон хvн байлаа. Хожим аян дайны явцад хvчирхэг єрсєлдєгчидтэй байнга тулгарч байлаа. Гэвч би тэр бvгдийг ялж дийлсэн. Энэ мэт учир шалтгаан намайг мєнх тэнгэр ивээн тэтгэж байдгийг мэдрэхэд хvргэсэн.

-Хаан болсон тань ч мєнх тэнгэрийн санаа юу?

-Тєрийн эрхэнд “санаархсан” хvмvvсээс би тодорсон нь тохиолдлын явдал биш байсан нь ойлгомжтой. Харин бусдын хувьд энэ нь тохиолдлын мэт сэтгэгдэж байсан байж болох юм. Гэтэл ардууд єєрсдийн хууль ёсны хаанд л захирагдахаас биш, залхай этгээдэд захирагдах ёсгvй. Иймээс би зvй ёсны эрх дархыг єєртєє авсан билээ. Би тохиолдлоор хаан болоогvй гэдгээ харуулахын тулд миний санасан хvссэнийг хэн ч зоргоор зєрчиж болохгvй тийм хаан эзэн болох хэрэгтэй байлаа. Зvй ёсны эрх дархаас салж ангижрах нь тэнгэрийн таашаалд vл нийцэх тул би vvнийг тэвчдэггvй.

-Эцэг нэгтэй Бэгтэрийг цааш харуулсан учир энэ vv?

-Нэгэнт миний хийсэн хэрэг болохоор би хэрхэн булзана. Харин Єvлэн эхийн минь єрєє ємлєж хэлсэн “Уураа даран ядах омогт арслан мэт, амьдыг залгих аюулт мангас мэт ханиа барагсад, ижлээ идэгсэд… Сvvдрээс єєр нєхєргvй, сvvлнээс єєр ташуургvй байхад єшєєгєє хэн яаж авах вэ?” гэх vгэнд ихээр гэмшиж, єнє хожмоо vргэлж суралцав.

-Дээрх явдлаас vvдээд таныг угаас харгис хэрцгий тєрсєн хvн гэж vзэх нь бий?

-Угаас харгис хэрцгий тєрсєн хvний нvднээс нулимс унаж, сэтгэлд нь єрєвдєн нигvvлсэх бодол тєрнє гэж vv. Гэтэл би чинь цурхиртал уйлж, дорой буурай бvхнийг энэрэн нигvvлсэж байсан бус уу. Асрахаас урьд айлгах бодол надад vгvй. Омог хvчийг vзvvлж, сvрийг олсноор олны эзэн болно. Монгол овогтныг толгойлон нэгтгэх зорилгод орчин тойрны бvх амьдрал, аливаа vзэл санаа саад болох ёсгvй байсан учраас би хатуу цаазыг тогтоох нь зайлшгvй юм гэж бодсон. Найдахын аргагvй дайснуудыг бvрэн дарахын тулд vvнээс єєр замыг би олж хараагvй. Гэвч хаан хvн хамаг эрдмийг тєгсгєвч хайрлах сэтгэлгvй байж яаж болно.

-Гэтэл та эзлэн тvрэмгийлэх явцдаа хайрлан энэрэлгvй, харгислан байсан удаатай бус уу?

-Дайны vеийн хатуу цааз шаардахгvй аваас би хэзээ ч хий хоосон харгислалыг хvсэхгvйсэн. Аливаа vйлийг хаана, хэзээ, хэрхэн хийвэл зохистойг мэддэг байх хэрэгтэй шvv дээ. Дайн байлдаан хийхдээ арга заль, зарим vед итгэл хєсєрдvvлэх аргыг ч хэрэглэж байсан хэдий боловч бусад vед тийм зан авирыг vл vзvvлдэг билээ, би. Байлдааны нєхцєл байдал, цэргийн бодлогын vvднээс хот суурин, тэр ч байтугай хvн амыг тvйвээж байсан удаа бий. Миний цэрэг бол Тэнгэрийн гэсгээл буулгагч мєн.

-Юуны тулд ийнхvv дайныг хvсэх болов, та?

-Би дайныг хvсээгvй. Миний уг санаа бол нийгэм тvвшин болгохыг эрсэн буй. Хамаг бvгд эв эеийн сайнд жаргана. Эв нэгдлээ хадгалахыг хvсвээс дайсангvй байх хэрэгтэй. Нэг нь нєгєєдєє дайсагнахгvй гэсэн эв нэгдлийн баталгааг би бусдаас шаарддаг. Гэвч тэд vvнийг биелvvлдэггvй. Иймээс миний єдvvлсэн хэрэг бол они улс аймгийн эздийг зарлан эрсэн бус дэлхий дахин харилцан найрамдуу, амар оршихыг бодсон буй. Тvvнээс биш єєрийгєє бодож сэдсэн бус, улсын тул тийн vйлдлээ. Сур дєрєє сунатал, тємєр дєрєє дєлєртєл жийж их улсаа зонхилон хурааж, энэ олон бус элэгтний элгийг нь нэгтгэсэн минь олны тєлєє билээ. Дайн ямарваа нэг ард тvмэн хэт томорч, єєртєє болон єрєєл бусдад аюул учруулдаг болохгvй байхад туслах юм.

-Тvмэн олон хийгээд хойч vе тань vvнийг ойлгох болов уу?

-Vзтэл vнэнийг vргэлж єргєж хєгжєєх биз ээ. Би тvмэн олноо худгийн мэлхий шиг байлгахыг хvсээгvй. Нvvдэллэн амьдардаг бидний монголчууд гэнэтийн довтолгоонд єртєж, санаачлан эхэлсэн их vйлс vрэн таран болоход хялбархан. Тиймд улс иргэнээ сайтар энхжvvлэхийг би хичээсэн. Хааны сайныг харц vл мэднэ. Хаанаасаа хагацан салсны хойно хааныхаа сайныг мэддэг. Ер нь Онон, Хэрлэнд эр бие тєрж єссєн хэн боловч цэцэн цэлмэг, зориг зvрхтэй байдаг, нэг их зааж зааварлуулахгvйгээр аливаа юмны учир начрыг ойлгочихдог улс. Саруул ухаанаас илvv сайн нєхєр vгvй болохоор ухааны ур мэдэх байлгvй дээ.

-Мєнх тэнгэр таны єдvvлсэн дайныг таалж байгаа гэдэгт итгэлтэй байдаг уу?

-Миний хийж буй дайн шударга бєгєєд заавал хийх дайн. Тэнгэр эл дайныг таалан соёрхож, бас шаардсан.

-Та их итгэлтэй хэлж байх чинь. Гэвч та єєрийн хvсэл зоригоо л тэнгэрт хамаатуулан цагаатгах гээд байгаа юм биш биз ээ?

-Тэнгэрийн таалал бол миний єєрийн хvсэл зоригоос єєр юу ч биш гэх гээд байна уу. Би Тэнгэрийн зарлиг, таалал соёрхлын зэвсэг болж байгаа цагт юу ч тохиолдлоо гэсэн тэр нь Тэнгэрийн таалал, зарлиг л байх болно. Тэнгэрт ч, газар дээр ч нэг л таалал, нэг л хvсэл зориг ноёлж байх ёстой. Энд би хэн нэгэн Тэмvжин, бас Жамуха, Хасар нэртнvvдийн єєр єєр таалал, хvсэл зоригийг биш, Тэнгэрийн таалал, хvсэл зоригийг хэлж байна.

-Та дайтаж тулалдахаа больж, амар жимэр суух тухай єєрєєсєє асууж байв уу?

-Тийм цаг магад ирж болох юм. Харин одоо бол тэр цаг ирээгvй байна. Тэр цагийг бодвол миний ач, гуч нар шийдэх биз. Харин миний єєрийн ертєнц єєрчлєгдєж чадах ч vгvй, єєрчлєгдєх ч ёсгvй. Би жинхэнэ монгол дайчин эрийн ёсоор амьдарч, өөд болох болно.

-Эзэлсэн улс орнуудынхаа тансаг амьдралд татагдаж, нvvдэлчин иргэншлээ орхиогvйд тань ямар нэгэн учир байх шиг?

-Тийм шvv. Би хичнээн алс холын аян дайнд одсон ч vргэлж тал нутагтаа эгж билээ. Хэтэрхий хээнцэр, ёсорхуу горим журмыг хичээдэггvй. Хаа ч явсан тал нутгийнхаа хэв ёс, зан заншлыг баримталдаг. Би хэзээ ч бусад соёлын тансаг сайхныг биширч, татагдаж байсангvй. Энэ бvхэн миний зvрх сэтгэлтэй холбоотой.

-Та юунаас айдаг вэ?

-Єєрєєсєє єєр хэнээс ч айдаггvй. Зєвхєн єєрєє єєртєє аюул занал учруулж болох тул єєрєє л єєрийнхєє єєдєєс явж ялан дийлэхийг хvснэ. Єєрийн ухаант сэтгэлээс єєр сайн нєхєр vгvй, уур хилэн, хорт муу сэтгэлээс илvv дайсангvй.

-Танд хvмvvст байдаг шиг айдас байдаггvй гэж vv. Жишээ нь өөд болохоос аюух сэтгэл…?

-Өөд болохоос би vл айдаг. Харин хvмvvст байдаг тэр аймтгай зан чанарыг л ашиглаж, би єєрийн ноёрхол, эрх мэдлээ тогтоосон. Зєвхєн энэ айдас л хvчийг боломжтой зvйл болгож, хаант улсыг задралаас тогтоон барина.

-Өөд болохоос айдаггvй гэх атлаа амьдралд хоргодно биш vv, та?

-Миний тухайд хэмээвээс зєвхєн ганц биеийнхээ тєлєє л амьдралтай зууралдаад байгаа биш билээ. Улс гvрэндээ, удам угсаандаа санаа зовнино. Нартад азтай, таатай байдлыг ахиу тогтоохсон гэж хvснэ.

-Та сvсэг бишрэлийг хэрхэн vзнэ?

-Дорно, єрнийн янз бvрийн шашин шvтлэгээс vvдэж, хvн тєрєлхтєн бие биедээ дайсагналцах бєлгєє. Єєр єєрсдийн бурхан, сургааль номлолын тєлєє тэмцэж, бусад шашин шvтлэг, сvсэг бишрэлд ч vнэн юм байгааг хvлээн зєвшєєрєх, олж харахыг хvсэхгvй байна. Єєрєєр сэтгэгчдийг оршин тогтнох ёсгvй мэтээр санацгаах юм. Гэтэл vнэн хаа сайгvй байдаг. Тиймд єєр єєрийн сvсэг бишрэлийг нєгєєхєєс нь дээгvvр тавихыг би цаазлан хориглосон.

-Аль нэгэн шашныг дээрд vзэх сvсэг танд ч бий нь лавтай. Гэтэл яагаад ийм цааз тогтоох болов?

-Би монгол хvнийхээ хувьд ард тvмнийхээ шvтлэгийг даган, Мєнх тэнгэрээ дээдлэн тахиж шvтдэг. Тэгэхдээ хэнийг ч ийн шvт гэж албадахгvй. Бvх шажинтан єєр хоорондоо эв найртай амьдрагтун хэмээн зарлиг болж байна. Хэн ч болов, миний Их Засаг цаазын дор єєрийн шvтдэг зvйлийг шvтэж, аль хvссэн бурханаа дээдлэн тахиж байвал зохино. Гагцхvv “Энэ цаазыг сахин мєрдєєгvй хvн нутаг орноос минь vтэр тvргэн зайлж, эсвэл толгойгоо сэлмийн ирэн дор тавьсугай” гэх миний эрх мэдэл, хууль ёс л энэ олон шажинтныг нэг нэгнээ алж хядан устгахад саад болж байгаа. Би лал, христ, мусламаны шашны дайсан биш бєгєєд тэдгээрийг єєр бусад шашнуудын нэгэн адил хамгаалж буй болой.

-Та єєрийн шvтэх Мєнх тэнгэрээ тэднээс илvvд vзэхгvй гэсэн vг vv?

-Мєнх тэнгэр бол миний бурхан. Миний ард тvмний бурхан учраас би тvvнийг бусдаас дээр тавина. Мєнх хєх тэнгэр орь ганцаар биш юм аа гэхэд ямар боловч, чиний ба энэ орчлонгийн бусад бурхдаас илvv хvчирхэг хэмээнэ. Гэвч энэ маань єєр бусад бурхдыг буруушаан vгvйсгэх vндэс болж vл чадна.

-Vvнийг тань байгуулсан улсаа бутаргахгvй гэсэн далд санаа гэх. Тийм vv?

-Єєр єєр сvсэг бишрэлд автсан хvмvний сэтгэлvvд нь гал, ус мэт. Гал, ус хоёр бол харилцан нийцэшгvй хvчнvvд болох учир нэгийг нь нєгєєгийнх нь эсрэг чиглvvлэхгvй байх нь дээр. Гал, ус хоёр мєргєлдсєний учирт аянгат бороо аюул тарьдаг ажгуу. Нєгєєтэйгvvр ямар ч голын усыг хаашаа ч гарах аргагvйгээр хааж боож болдоггvй авай.

-Ертєнцийг єєрийн сvр хvчний дор нэгтгэж чадсаны тань нууц чухам юунд оршино вэ?

-Улсын сvр ихээр мандаж, дэлхий дахиныг цочроож чадсаны учир бол эрдэм чадалтай хvнийг сонгож хэрэглэх урам дэмийг олсонд байгаа юм. Ухаантны vгээр улам ухаж, билиг минь сайжирчээ. Завь ухаж сэлvvр засах нь мєрєн голыг гэтлэхийн тулд болой. Мэргэдийг залж, чадвартныг єргєх нь дэлхий дахиныг амрулахын тєлєє буюу. Мєн дэлхий дахиныг эзлэх нь хvнийг эзлэхэд буй. Хvнийг эзэмдэе гэвэл сэтгэлийг нь эзэмдэх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, хvний сэтгэлийг олбоос даруй дэлхий дахиныг олж болмуй. Харин хvний сэтгэлийг алдваас дэлхий дахиныг алдах болно.

-Залгамжлагчид тань хvний сэтгэлийг алдахгvй байж чадах болов уу?

-Миний vрс олон тєрж vржвээс тvvний дотор баян, билиг ухаан, эрдэм vгvй тєрєх ёсон vгvй. Хожим засаг явуулах ба цэрэг хэрэглэхэд эрдэмтэн мэргэдийг зоригтой сонгон хэрэглэхийг ухаж мэдвэл хаант улсын хєгжил мандал олон vе vргэлжлэх болно. Тvvний тулд манай удам тєрлийн дотроос хамгийн єргєн дэлгэр мэдлэгтнийг олж сонговол зохимой.

-Дєрвєн хєвvvн дундаасаа тєр удирдах нэгнийг та энэ дагуу сонгосон уу?

-Улс гvрний омог сvлд ба хаан сууриныг батлан хамгаалж чадах нэгэн хvнийг гаргаж, vндэс суурь бат бэх засаг тєрийн эрхийг бариулах нь зайлшгvй. Би єєрєє улсаа байгуулахдаа ширvvн аргаар байгуулсан. Одоо тогтоож хєгжvvлэхэд ширvvн байж болохгvй, харин зєєлєн байх хэрэгтэй. Арга бодлогоор элбэг vлэмж, эрдэм ухаанаар гvн зузаанаараа vvнд Єгєдэй тохирох тул хаан сууриа тvvнд залгамжлуулахаар шийдсэн.

-Эртний их хаад ууган хvvгээ ор суулгах нь тvгээмэл. Гэтэл та яагаад Зvчийг биш, Єгєдэйг сонгох болов?

-Зvчи, Цагаадай, Толуй нар Єгєдэйгээс єєр хvнд захирагдахгvйг бодсон. Хэрвээ Зvчийг сонгосон бол хєвvvдийн дунд vл ойлголцох байдал vvсч, тєрд хагарал гарах болзошгvй юм. Зvчийг миний хєвvvн биш хэмээгчид тvшмэд тєдийгvй хєвvvд дунд минь бий шvv дээ.

-Та Зvчийг хєвvvнээ биш хэмээх хар тєрж байгаагvй юу?

-Зvчийг миний хєвvvн бус гэж яахан хэлж болно. Хєвvvдийн минь ахмад тэр биш vv? Би Зvчийг гадуурхаж vзээгvй. Гэтэл яагаад миний хєвvvн биш гэх болов? Алинаа мєн, алинаа биш хэмээлдэх билээ.

-Харин Зvчи єєрєє юу гэж боддог бол?

-Тэр Тэмvжиний хvv гэдгээ мэддэг. Тийм болохоор дэмий бодол юунд євєрлєх билээ дээ. Харин тэр сvvлийн vед эцэг болон эзэнт улсаасаа тасран хєндийрч байгаад сэтгэл чилж сууна.

-Нас гvйцсэн хєвгvvд тань єєр єєрийн гэсэн улс тусгаарлахыг санаархаж байж магадгvй юм?

-Би тэднийг эзлэсэн орнууддаа илгээхдээ салгах гэсэндээ бус єрєєл хооронд нь єрєєсєн бие болгож, сайнаар сэтгэж илгээсэн. Хагацан буув хэмээн сэтгэхгvй байвал сайнсан. Халуун зуураа эв эеийг хичээж, амраглан явалтай. Гvрэн улс маань нэгдмэл, хуваагдашгvй байдалтай хэвээр байх ёстой бєгєєд хєвvvдийн эзэмшил улсуудыг хооронд байлдах дайтах явдал байх ёсгvй. Эс тэгвэл дайснуудынхаа олз болно.

-Халуун зуураа эв эетэй явах гэснээс Хасар та хоёрыг эв тvнжин муу гэдэг билээ. Vнэн юм уу?

-Бид хоёрыг єрсєлдvvлж, тэмцэлдvvлэхийг далдуур хvсэгчид цєєхєн биш бололтой юм билээ л дээ /санаа алдав/.

-Гэвч та Хасарыг зулай даран тєрсєн єрсєлдєгчєє гэж vздэг. Тийн vзэх vндэслэл ч байдаг гэх юм?

-Би нэгэн тvvх ярьж єгье. Эрт мянган тvрvvт, ганц сvvлт могой байж. Олон тэргvvн нь зvг зvг татлалдахуйд тэрэгнээ дарагдаж өөд болов гэнэ. Бас мянган сvvлт, ганц тvрvvт могой байж. Сvvлvvд нь ганц тэргvvнийхээ хойноос дагаж нэгэн нvхэнд орсноор тэрэгнээ эс дарагджээ. Vvний мэт мянган сvvлний минь нэг Хасар дvv болох учиртай.

-Хасар энэ учрыг ойшоохгvй байгаа мэт танд санагддаг уу?

-Хасар миний тєлєє амиа єргєх ёстойгоос бус, миний ємнєєс vг хэлж, vйл дэглэх ёсгvй хvн. Гэтэл тэр ямагт тvрvvлж дуугарч, тvрэмгий загнасаар єдий хvрлээ. Єэлvн эхийн сэтгэлийг бодож, єрх гэр, єнєр бvлээ гутаахгvй гэж би тэвчих бєлгєє, vнэндээ. Дvv нар минь бус сэтгэлтний vгэнд орж, надад мєчєєрхвєєс зарлиг засгаар шийтгэх л хэрэг. Юу гэвэл, миний дээр малгай минь л буй за.

-Жамуха сэцэн таны дайсан байв уу, нєхєр байв уу?

-Жамуха андыг нєхєр мэт дайсан, дайсан мэт нєхєр байсан гэвэл зохилтой. Гэхдээ мєчєєрхєн тэмцэлдэж явсан ч тэр миний анд буюу. Жамуха анд миний сэлмийг ирлэж, эмээлийн минь тохмыг зэхсэн нєхєр байж.

-Хэрэв єєр тохиол байсан бол тэр таны оронд хаан болох байсан гэдэг шvv дээ. Тэр шалтгаанаар л та хоёр эв эвдэрсэн?

-Бид гурвантаа анд барилдсан атлаа vнэн зөрчлилдөн тэмцэлдэхэд єр зvрх минь шархирч байсан даа. Гэвч тэнгэрт хоёр нар багтахгvйн адил газарт хоёр хаан тєрєх ёсон vгvй. Бид хэдий нєхєр ч нэг нэгэндээ дайсан бололцох нь гарцаагvй байв. Учир нь бидний хэн нь вэ гэх хууль л vйлчилж байсан юм.

-Хаан суудлын тєлєє та тvvнийг цааш харуулахаас єєр сонголтгvй байсан уу?

-Би тvvнийг надад тэрсэлснийхээ хожим баригдаж ирэхvй дор урьдын эвдрэлцлээ умартаж, эргэн нєхєрлєе хэмээсэнд тvvгээр болсонгvй. “Нєхєрлєх цагт эс нєхєрлєв. Дэлхий эдvгээ бэлэн болсон хойно чинь би ямраар нєхєрлєн, юун тус болно” гэж Жамуха анд єєрєє єчсєн. Андын єєрийнх нь єчил ёсоор тvvнийг цус үзэлгүй цааш харуулсан учир тийм.

-Таныг их хилэнтэй гэлцэнэ. Эзэн хvн ер нь ямар байх ёстой вэ?

-Хvн уурлаж хилэгнэж чаддаг байх нь чухал хэдий ч уур хилэнгээ хазаарлан барьж чаддаг байх нь бvр ч чухал. Их эзэн хvн хад цохио адил учир битvvлэг, ус гол адил бvгдэд нэвтрэмтгий байх ёстой.

-Та хийсэн аль нэг vйлдэлдээ гэмшдэг vv?

-Хvн хийсэн хэрэгтээ гэмшин уйтгар гунигт автах ёсгvй. Энэ нь тvvнийг сул дорой болгохоос єєр ямар ч ашиг єгєхгvй шvv дээ.

-Алдар нэр тань хэдэн жарныг элээх бол. Та vр хойчдоо мартагдахааргvй амьдарч чадсан уу?

– Энэ бие минь хэврэг боловч эрхэм нэр минь мєнх. Vнэн тєрєє ёсоор явуулж, алдарших сайн нэрийг хичээлээ. Энэ биеэрээ баатарласан нь нэгэн vеийн баатар, эрдэм номоороо баатарлах нь тvмэн vеийн баатар юм. Монгол хvн монгол цустайгаа мартаагvй байхад миний алдар мохохгvй ээ. Миний цус тэдний судсаар гvйж байгааг мартах эрх vр хойчист минь vгvй. Тиймээс єєр хоорондоо хэрvvл зєрєлдєєн гаргаж, тэр л цус гаргах явдалд бvv хvрээсэй билээ.

-Монгол гvрэн єнє мєнхєд энэ хэвээр орших болов уу, таны бодлоор?

-Бvтэн бие минь алжаасны хойно ч бvрэн улс минь бvv задартугай. Миний цааз хийгээд санаа бодлыг дагаж, тийм дэг журам, сахилга батыг сахиваас Монголын сvр хvч шинэ саран мэт єдрєєс єдєрт нэмэгдэж, тэнгэр газрын таашаал хvндэтгэлийг хvртэх нь лав. Ийнхvv таван зуун он, мянган жилийн завсар дор эрх биш бас дахин бадрах цаг гармой. Цаг хугацаа л олдох юм бол ямар ч шийдвэр боловсорч амжих бєгєєд хvсэл тэмvvлэл тов тодорхой болж чадна.

До.ЦЭНДЖАВ

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button