Мэдээ

Оюутнууд болон цэргүүдийг УРГАЦ хураалтад ДAЙЧИЛHA

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Тэрбээр “Ургац хураалтад ажиллаж хүчний асуудлыг шийдвэрлэлээ. Ингээд их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан залуучууд, цэргийн алба хаагчид, ажил хайж байгаа иргэдийг ургац хураалтад оролцуулах шийдвэр гаргалаа. ААН-үүдэд 800 мянган ажиллах хүч шаардлагатай байгаа. Тэдний зүгээс өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулал олгох боломжтой хэмээн мэдэгдээд байгаа” гэлээ.

Тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагуудын тайлбарласнаар нэг кг төмс хураах ажиллагаа нь 100 кг үр тариа хураахтай тэнцдэг байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн үр тариа гэлтгүй төмс, хүнсний ногоо хураахад ч ажиллах хүч ихээр шаардлагатай аж. Нэмээд өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил төмс 60 мянга, улаанбуудай 70-80 мянган тонн гэх зэргээр илүү хурааж авах төлөвтэй байгаа тул үүнийг дагасан ажиллах хүчний эрэлт нэмэгдсэн байна.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button