Мэдээ

Хүрэл медаль авсан тамирчны экс бүсгүй буцаад нийлэхийг хүсэв

Олимпын тэмцээнд медаль ялах нь нэг асуудал бол давхар экс найз залуугаа ялж буцаан нэгдэх нь бас өөр нэгэн асуудал юм.

Хайден Вилдегийн хувьд 2020 оны Токиогийн олиммпын наадамд оролцож эрэгтэйчүүдийн ганцаарчилсан триатлон тэмцээнд хүрэл медаль авсан нь бага насныхаа мөрөөдлийг биелүүлсэн хэрэг болжээ.

Гэхдээ зөвхөн энэ амжилт нь хангалттай байсангүй. Үүгээр ч зогсохгүй тэр өөрийг нь олон жилийн өмнө хаясан найз бүсгүйгээ харамсуулахад хүргэсэн гэнэ. Шинэ Зеланд улсын нэгэн мэдээний агентлаг тамирчны төрлөх хот болох Вакатанед очиж иргэдээс ярилцлага авсан аж.

Харин сурвалжлагч нэгэн сонирхолтой зочин олсон нь тамирчинтай өмнө нь үерхэж байсан нэгэн бүсгүй бөгөөд салсандаа харамсаж буйгаа нуусангүй. Камер түүн рүү болон найзууд руу нь авч эхлэхэд бүсгүй “Би түүнтэй хамт сургуульд явдаг байсан. Тэр маш том болжээ. Би маш их бахархаж байна” гэв.

Сурвалжлагч түүнээс хэлэх үе байгаа эсэхийг лавлахад тэр камер руу шууд харж байгаад “Би чамаас салсандаа харамсаж байна” гэжээ. Харин үүний араас цуг зогсож байсан найзууд инээлдэж байгааг нь сонсож болно.

Харамсалтай нь түүний Хайдентай нийлэх боломж маш нимгэн болжээ. Учир нь хүрэл медальтан маань одоогоор өөр хүнтэй үерхэж байгаа гэнэ. Шинэ Зеландын телевиз Хайденаас ярилцлага авах үеэрээ ялалтынхаа дараа юу хийх гэж байгаа талаар лавлахад тэр экс биш харин одоо үерхэж байгаа бүсгүйнхээ талаар ярьжээ.

“Би Испани улсад байгаа найз бүсгүй рүүгээ утсаар залгана даа. Тэр тэмцээнийг маань үзэх гээд маш эрт боссон байх” гэжээ.

Заримдаа та ямар нэгэн зүйлийг явчихсан хойно л байсан гэдгийг санадаг билээ.

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button