Мэдээ

Нөхөр нь эхнэрээ араар нь тавидгийг мэдээд хэзээ ч мартагдахааргүй төрсөн өдрийн гэнэтийн бэлгийг эхнэртээ барьжээ…

Энэ залуу эхнэрээ өөрийг нь хуурч байгааг мэдэж байсан ч нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа сайн мэдэхгүй байв. Тэрээр нэлээд бодсоны эцэст нэлээн ухаалаг төлөвлөгөө гаргажээ. Тэр гэр бүлийхэн, ойр дотны хүмүүстээ эхнэр нь өөрөө гэрлэлтээ цуцлуулж байгаа гэдгийг ойлгуулахыг хүсжээ.

Эхнэр минь маш олон удаа гэртээ оройтож ирдэг байлаа. Заримдаа намайг хуураад байгаа юм шиг мэдрэмж надад төрдөг байв. Утсанд нь байнга мессэж ирдэг. Намайг асуухаар түүний ээж л байна гэдэг байсан. Мессеж бичихдээ байнга инээмсэглэдэг. Ажил нь тарсны дараа орой болгон оройтдог. Хамт ажиллагсад руу нь залгахад тэр хэдэн цагийн өмнө явсан гэж хэлдэг. Би түүнээс юу болж байгааг асуухад тэр инээгээд л, ажлынхаа оффисын охинтой цуг нэг газар сууж байгаад ирлээ гэдэг байлаа.

Шөнийн 11:30 цагт сүү авахаар гараад шөнийн 2 цаг хүртэл эргэж ирээгүй. Миний тэвчээр алдарч хувийн мөрдөгч хөлсөлхөөр шийдсэн юм. Тэд хийж байгаа зүйлдээ сайн, дараа нь салахад үнэхээр тусалдаг зарим нотолгоог олж өгдөг учраас тэднийг хөлсөллөө. Бодож байсан зүйлээ ч баталгаажуулаад авлаа. Түүний төрсөн өдрийг би хэдэн сарын турш хүлээсэн. Чи намайг яагаад галзуу хүн шиг хэдэн сарын турш хүлээснийг гайхаж байгаа байх? Эхний асуултын хариулт бол би өмгөөлөгчдөө аль болох олон нотлох баримтаа олж өгөхөөс гадна шинэ байр хайх зэрэг олон зүйлийг хийж амжуулсан.

Би түүнээс энэ жил төрсөн өдрөөрөө юу хийхийг хүсч байгааг асуухад тэр ‘чи олон жил намайг баярлуулсан юм чинь би энэ удаад чамайг баярлуулмаар байна. Надад амралтын газрын эрх байгаа чи хүүтэйгээ явчаад ирэх үү’ гэлээ. Би сайхан санаа байна гэж хэлээд худлаа баярласан дүр эсгэн гараад явсан юм. Тиймээс би түүнийг ямар нэг зүйл төлөвлөөд байгаа гэдгийг мэдээд шүүгээг нь шалгатал нэг шил шампанск, хоёр хундага нуусан байсныг хараад миний дотор пал хийгээд ирэв. Би хотоос гарч байгаа юм шиг жүжиглээд найз нөхдийнхөө гэр лүү явлаа.

Тэнд байхдаа би түүний ээж, аав, эгч болон түүний хэдэн найзуудыг дуудлаа. Би тэдэнд өөрийгөө хотоос гарсан гэж хэлсэн байгаа би тэрэнд зориулж  том бялуутай өрөөнд нь орж нууцхан сюрприз барихыг хүсч байгаагаа хэлэв. Тэд ч дуртайяа надад туслахаар болсон. Өглөө 8.30 цагт манай байрны гадаа бүгд надтай уулзсан. Бид бүгд лифтэнд суулаа (нийт 8 орчим хүн). Ээж нь бялуу, найзууд нь шаар лаа гэх мэт баахан л идэж уух юм барисан байлаа. Би бүгдэд аль болох чимээгүй байхыг сануулж байна. Би түлхүүрээ оруулаад хаалганы түгжээг тайлав. Бид бүгд нууцаар ороод унтлагын өрөө рүү орохоор зэхэж байв.

Би өрөөнд юу болж байгааг гадарлаж байсан ч арай ч үгүй байгаасай гэж итгэхийг хүссэн. Бид хаалгыг онгойлгон гэнэтийн бэлэг гэж хашгиралдан оров. Гэхдээ жинхэнэ гэнэтийн бэлэг өрөөн дотор байсан. Эхнэр минь нууц амрагтайгаа амраглах зуур нь орж ирсэн учраас тэр хоёрын аль аль нь цочролд орж гайхан ширтэж байлаа.

Ээж бялуугаа унагаж, аав нь хашгирч эхлэв. Найзууд нь түүн рүү хашгирч байхад миний дотор юу болоод байгааг анхаарах ч сөхөөгүй байлаа. Миний эхнэр намайг уучлаарай гэж өвдөг сөгдөн гуйж байхыг нь харсан ч миний сэтгэл аль хэдийн хагараад унасан аяга шиг л болсон байлаа. Түүний хайрт нь өмдөө өмсөх гэж хөрвөөж байхад нь би ‘яаж чадаж байнаа’ гэж ганц л удаа хашгирсан. Энэ бол төрсөн өдрөөр нь өгч байсан хамгийн сайхан бэлэгнүүдийн нэг байсан гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

Хэрэв таны хань таныг хуурж байхыг мэдсэн бол та юу хийх байсан бэ? Мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөх үү эсвэл энэ залуугийн хийсэн шиг үйлдэл хийх үү?

 

Related Articles

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button